Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд үг хэлэхдээ Монгол Улс тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдэж олон хүний талархлыг хүлээсэн.
Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний томоохон компаниуд, ялангуяа БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн идэвхтэй хамрагдаж манлайлан оролцож байгаа. Үүний нэг жишээ нь Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн удирдлага хамт олон ангийн байрлал, албан тушаалын орон сууцандаа 600 ширхэг улиас, хайлаас мод тарив.
Түүнчлэн Баруун-Урт хотын үдэлт угталтын хаалга болох “Сайн яваарай” хөшөөний дэргэд зам дагуу мөн 600 ширхэг улиас, хайлаас мод тарьж нийт 1200 ширхэг мод тарьж “тэрбум мод” үндэсний аянд нэгдэн аймаг орон нутгийнхаа ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Бие бүрэлдэхүүн модоо суулгахдаа байгаль орчны мэргэжилтнээс мод суулгах, ургуулах, усалгаа, арчилгааны талаар мэдээлэл, зөвлөгөө авч мод суулгах нарийн журам зааврыг даган модоо суулгаж байгаа юм. Учир нь тал газар мод тарьсан тул зөвхөн модоо тариад орхих биш тарьсан модоо хүн, мал амьтнаас хамгаалах үүднээс торон хашаа татаж хамгаалсан. Бие бүрэлдэхүүнийг мод тарих үед аймгийн телевиз ирж сурвалжилга хийсэн бөгөөд ангийн захирагч, хурандаа П.Мөнхбат өгсөн ярилцлагадаа цаашид бид бүхэн энэхүү тарьсан модоо арчлалт, хамгаалалтад нь анхаарч ногоон төгөл болгон модоо ургуулах талаараа хэлж байлаа.
Дэслэгч Б.ПҮРЭВЛХАМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл(4)
Үхсэн хүнтэй уулзаад ирэхээр ийм хачин гажигтай болчдым боловуу даа чааваас. Хэрэггүй юманд хүмүүсийг уруу татна. Аа тийм уучлаарай хэрэгтэй. Тэгэхдээ одоогийн ийм их өвчин тахал үхэл хагацалтай ядууралтай байхад биш. Сайхан цаг ирэхээр гэсийм шүү.
Манжийн амбан Хү Лью Жанд монгол хүн биш хятад мод хэрэгтэй. Чи юу ярихаа.
Attila yagaad Paris hottoi bolson be?....gedeg sedeb ynsaad Dotoroon nildeed dogi syyj baina,451 ond Hynny nar zylzagan mod tarij Lytenzznyyd zygtahiig hysch,Hotiin anhnii emegtei darga Jenebieb tedniig esergyyzehiig yrialab?....hemeen ehlej baigaa ene egyylel ni mas sonirholtoi hernee,Manai Hynny nar hemeeh gyren Mongolchyydiin deed ye ni ene yobropt mod tarij l baisan baina?iim domogtoi ylas oron chini eneederiin mod tarih bol?....2071 on gehed 50 jil bolson mod bol agyy ikhe byteeliin yr dyn baina biz ee!!!hemeen bodoj syyna?....
Pourquoi Attila a epargne Paris,iim garchigtai Attila haanii zyragtai,ar abargyi hoyor hyydas sedeb baina?...En 451 ,les Huns envanissent la gaule,terrifies,les Luteciens veulent fuir,Genevieve,premiere femme maire de la cite,les exhorte a resister....iim domogtoi hynny nar yum!!!!