Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 182 гомдол, мэдээллийг шалгав
Энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгсөн билээ. Үүний дагуу өнөөдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүллээ.
Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа асуудлаар Ардчилсан намын Дэд дарга И.Мөнхжаргал Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 04 сарын 26-ны өдөр шаардлага хүргүүлсэн билээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазар гаргажээ.
Хэрэв та бэлэн гоймон идэх гэж байгаа бол уутных нь ард байх найрлага орц нь монгол хэлээр байна уу гэдгийг заавал хараарай, байхгүй. Зөвхөн энэ жишээ л өнөөдөр бэлэн гоймон гээч ямар ч стандарт, хараа хяналтгүйгээр, хаяг шошгоны зөрчилтэй, дураараа авирлаж байгааг харж болно.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
“Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын өмгөөлөгчдйин холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Баасанжавтай ярилцав. Тэрээр хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийхийн сацуу энэ гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлдөг.
ШИНЭ нэгдсэн эвслийн гишүүд МАН, АН болон зарим горилогчид Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
ХУД-ийн III хороо, Говийн авто замыг “Мишээл экспо”-ийн замтай холбоно. Гэтэл уг ажлыг “Эрэл” компани 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй хугацаанд саатуулан нийтийн эрх ашгийг хохироож байна.
Олон нийтийн зүгээс ЦЕГ-ын даргад ингэтлээ анхаарч байсныг мэдэхгүй юм. Томилогдоод л ирдэг. Чөлөөлөгдөөд л явдаг. Харин Т.Сүхболд дээр хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн арай өөр “ажиллагаа” хэрэгжүүлээд байгаа бололтой. Ер нь бол сүүлийн үед ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг хаа нэгтээгээс ингэж ихэд анхаараад байх шиг болсон.
Одоогоос 11 жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд буюу соёлын төв өргөөний хүзүүвч хэсгийн 2200 мкв газрыг Ардчилсан нам өмчилж, тухайн үеийн байгууллагуудтай тохиролцон гэрээ байгуулжээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.
Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр болоод байна.