СЕХ-ны Нарийн Бичгийн Дарга Д.Даваа-Очир энэ үеэр "Иргэдээс сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авлаа, СЕХ-ноос үүнд анхаараач гэдэг мэдээлэл их ирж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан, мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Хэрэв нам, эвсэл, горилогч нар хууль бус сурталчилгаа явуулах юм бол СЕХ бүртгэхээс татгалзах, хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
Нэр дэвшихээр горилогч Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байвал энэ хууль бус сурталчилгаа. Хэрэв яг ийм асуудлаар иргэн гомдол гаргаад цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж тогтоовол хууль зөрчсөн үйлдэл болно.Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэдэг статустай. Тэгэхээр Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга өөр аймагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж болох эсэхийг хуульд юу гэж заасныг яг одоогоор мэдэхгүй байна.
Харин УИХ, Засгийн газрын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн” гэв.
Өөрөөр хэлбэл Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо. Н.Цэрэнбат хэдийгээр уг хэвлэлийн хуралтай зэрэгцэн элдэв сандруу тайлбар хийх болсон ч уулзалтын зар нь МҮХАҮТ гэх ТББ-ын ажлаар явсан болохыг та бодитой баримтаас харж байна.
С.Сарнай
Сэтгэгдэл7
Одоогийн УИХ-д суугаа МАН АН-ын олон жил шимэгчлэн амьдарч хулгай хийж авлига авч байгаа хувалзуудыг бүгдийг нь хуйгаар нь зайлуулж байж худалдагдаж зарагдсан стратегийн ордуудыг буцаан авч эргэлтэнд оруулж ард түмэнд ногдол ашиг олгох боломж бүрдэнэ. Мөн улсын өмч хулгайлсан хулгайч дээрэмчдийн хөрөнгийг хурааж ард түмэнд тараах боломж бүрдэнэ. Одоогийн хулгайч нарыг дахин сонговол ногдол ашиг ард түмэнд нэмэгдэж ирэхгүй харин буурч эсвэл огт алга болно шүү гэдгийг бүгдээр мэдтүгэй.Тийм учраас одоогийн МАН-ын гаралтай гишүүдийг бүгдийг нь хуйгаар нь хөөн зайлуулах естой шүү..
Сайхан тэнэг хүүр шүү, сонгуулийн хуулиа бичиг үсэг мэддэг хүнээр уншуулаад тайлбарлуулчихгүй
Бас нэг тэнэг нь сонгуульд орохгүй болж байна. Сайн байна.
МАН-ын цэргийн бага дарга ,гачигар боловсролтой мангайсан дарга нар баахан боловсролгүй 4 аргын тоогоо ч мэдэхгүй махан толгойлсон хулгайч нарыг сонгуулаад тэд нар нь төрийн ажил хийж чадахгүй гологдож дийлэхээ байхаараа дахин 76 малыг нэмсэн хуулийг гаргаж батлуулсан. Саарал ордонд баахан боловсролгүй хүний оронцгууд олноор нэмэгдэж орж ирэх болох нь дээ..
tolgoi hooson mongo n ihdej
Цэрэнбат хууль бус уул уурхайг цэгцлэхэд чин шудрагаар ажилласан, нөгөөдүүл маш хонзогнож байгаа, тэр үед хууль бус уул уурхайг цэгцлээгүй бол өнөөдөр юун нүүрсний хулгай ярихтай манатай байх байсан юм. Зуусаар л байгаа юм байна даа
Бүү дэвшүүл