Нүүдэлчин соёлыг тээж буй манай улсыг зорин ирэх жуулчдын цуваа хөвөрсөөр. Тэдний нэг болох АНУ-ын иргэн Саратай өсвөр үеийн сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр цөөн хором ярилцсан юм. Монгол үндэсний сур харвааны гайхамшиг, өсвөр үеийнхний ур чадвар түүнд ямар санагдсан тухай хуваалцлаа.
-Юуны түрүүнд Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу. Монголд ирсэндээ маш их баяртай байна. Уудам тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, найрсаг хүмүүс нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би 129 орноор аялсан ч Монголынх шиг ийм уужим тайван мэдрэмжийг хаанаас ч авч байгаагүй.
-Та өнөөдөр өсвөр үеийн сур харвааны УАШТ-ийг үзэж байна. Сур харвааны талаар судалж байсан уу?
-Би Монголын эрийн гурван наадмын тухай өмнө нь уншиж байсан. Ялангуяа сур харваа нь маш нарийн мэдрэмж, төвлөрөл шаарддаг спорт шиг санагдсан. Монголд ирээд яг энэ тэмцээн болж байгаад сонсоод шууд л зорин ирлээ. Тэр дундаа хүүхэд, залуучууд нь энэ өв соёлоо тээж явааг харах үнэхээр гайхалтай байна.
-Хүүхдүүд нум сум харваж байгааг хараад танд ямар сэтгэгдэл төрөв?
-Үнэхээр биширмээр. Яг л гал шиг дүрэлзэж буй мэт өөртөө итгэлтэй хүүхдүүд байна. Нумаа татаад сумаа тавих үед хүмүүсийн уухайлах нь надад маш их эрч хүч, урам зориг өглөө.
-Монголын сур харвааны юу нь таныг хамгийн их гайхшруулсан бэ?
-Бусад орныг бодвол Монгол сур харваа нь зөвхөн спорт биш юм байна. Энд дуу хуур уухай, ёс заншил, хүндэтгэл цогцолсон байна. Багш дасгалжуулагчид болон эцэг эхчүүд нь хүүхдүүдээ маш их дэмжиж, бахархаж байгаа уур амьсгал хамгийн гоё байлаа.
-Үндэсний хувцсаараа гоёсон өсвөр үеийн харваачид танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
-Монгол дээл үнэхээр үзэсгэлэнтэй санагдлаа. Өнгө өнгийн дээлтэй хүүхдүүд зүлэг ногоон дэвжээнээ зогсож байгаа нь яг л уран зураг шиг санагдсан. Би бүр дээл худалдан авч өмсмөөр санагдсан шүү.
Б.БААСАНХҮҮ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл2
Консул байгуулахаас илүү асуудал их байгаа яагаад гэж энд сүлийн жилүүдэд маш их сургууль цэцэрлэг байгуулагдаж бна бүх сургууль цэцэрлэг казак хэлдээр энэ казакстаны нэг муж юм уу тэгээд бас болоогүй Өлгийд ямар ч бүтэн байгуулалт хийгүй дарга нар зөвхөн идэж угаад казакстанд зугтадаг цэцэрлэг байгууладдаг утга алдалаа зарим цэцэрлэг бүр хүүхэд багтахгүй бна гэж баячуудын гэрийг түрэсэлж аваад хүүхэд байхгүй ч гэсэн салбр нээж бна дэрээс хүүхдийн тоогоос их ажилчид байгаа салбар дээр хүртэл манаач галч авч бна улсын төсөвийг хум сорж бна хэлхээр дэрээ угасаа идэж бна бүр зарим цэцэрлэгийн манаач нар орой 17 цагт ирээд хонсон болоод цалин авч бна ажилдаа ирэхгүй цалин авдаг манаачийг харсан 4манаач 4 галч байдаг шалгадаг газар байхгүй 21 зунд камер тавиад хянаж болохгүй юм манаачаас хүртэл хахууль авч ажилд оруулдаг бүр юу гэж суртчилдаг гэж цэцэрлэгийн эрхлэгч нар танар манаачийн ажилд орсон бол чиний амьдралын авталгатай болдог ниймгийн даатгалийгчин улсаас төлж байгаа 3өдөр өрийн ху
Казакстан хожим бүс нутгийн жанжлагч улс болох гээд их дарамт Монголд ирнэ. Иймд монгол улсыг зөв удирдаж чадахгүй бол түмэн олон зовох болно.