Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх, хадгалах, худалдан борлуулах, хэрэглэх гэмт хэрэг гарсаар байна. Түүнчлэн хэн нэгний аливаа ятгалгад автах, санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх, ачаа тээшиндээ хадгалах зэрэг тохиолдол олноор гарч байгаа юм. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх, мэдээлэл өгөх зорилгоор “Мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан” шүүхээр шийдвэрлэсэн хэргийн кейсийг хүргэж байна.
Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг.
Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төрлийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
“Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны 07-р сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.
Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг. Үүн дээр нэмээд жил бүр 390 өвчтөн шинээр диалезийн аппаратад орж эмчилгээ хийлгэдэг. Нийт 260 диалезийн аппарат дунд хуучирч, эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан нь ч бий.
2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубийн гадна болсон зодооны хэрэгт "Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хүүхдүүд холбогдон саатуулагдаад буй. Мөн эрэн сурвалжилж буй хоёр сэжигтний нэг нь "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан аж.
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Boldbaatar Dorjsuren гэсэн цахим хаягаас 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн цахим орчинд нийтэлсэн “Монгол Улс хилийн хэлэлцээрээр 8000 ам км нутаг дэвсгэрийг маань буцаан өгөв гэдэг бичлэгүүд юүтүүбээр маш их цацагдсан. Энэ асуудлыг ГХЯ, Хилийн цэргийн ерөнхий газар анхааралдаа авч олон түмэнд нэг мөр бодит хариу өгмөөр байна” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас дараах албан ёсны тайлбар, залруулгыг өгч байна.
ХБНГУ-ын Доод Саксон мужийн Оснабрюк хотын ойролцоо байрлах Бөмте сууринд бямба гарагийн орой тун сонин осол болсон байна. Машин замаасаа гарч, бут сөөг сэтэлж, үсрэлтийн тавцан дээр унаад, эцэст нь ойролцоогоор гурван метрийн өндөртэй саравчны дээвэрт шурган тогтжээ. Уг ослын улмаас хоёр хүн, тэдний дотор долоон настай хүүхэд хүнд бэртэл авсан тухай албаныхан мэдээлэв.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 7-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав.
Баяр наадмын амралтын өдрүүдээр нэгэн таагүй үйл явдал болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүд хордсон юм. Хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ талаар хүүхдүүдийн ар гэрийнхэн холбогдох байгууллагууд, олон нийтэд мэдэгдсэн юм. Ингэснээр зуслангийн удирдлагууд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн. Үүнээс гадна, “Найрамдлын эрдэнэс” зуслангийн орчин нөхцөл нь өнөө цаг үед баймгүй бохир, шаардлага хангахааргүй байдалтай байсныг хүүхдүүдийн эцэг, эхчүүд олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар, зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Гэлээ ч, энэ асуудал олны анхаарлын төвд байсаар байна.
Долдугаар сарын 10-ны үүрээр БНСУ-ын Сөүлийн төв дүүргийн шүүх дотоодын үймээнийг мөрдөн шалгах тусгай багийн гаргасан Юн Сок Ёолыг баривчлах өргөдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч асанг баривчлах тушаал гаргаж, шууд газар дээр нь саатуулжээ.
“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав.