Монгол Улсад зорчиж байгаа гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж буй тухай мэдээллээ бусдад дамжуулсны улмаас дээрмийн гэмт хэргийн хохирогч болж байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsaihan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан.
Телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдалд болзошгүй эсвэл бодит сөрөг нөлөө үзүүлж байгаа аливаа үзэгдлийг кибер зөрчил гэнэ. Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдлын аюул заналын тохиолдсон байж болзошгүй эсвэл бодитоор тохиолдож буй байдлыг хэлдэг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод “Томоохон хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайл” гэсэн чиглэлийг өгчээ. Мэдээж эхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг орсон байна.
Аливаа улсын нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэхийг шударга ёс хэмээн ойлгоно. Энэ утгаараа тухайн нийгмийн субьектүүд хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүй, ёс суртахууны бодит, эрх тэгш, бие даасан харилцааг шударга ёс гэдэг. Гэхдээ үүнийг аль улс ямар нийгэмтэй байхаас хамаарч өөр өөрөөр томьёолно. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцагчдын тэгш бус байдал хаана гажуудна, тэнд шударга ёс яригддаг. Монголд бол “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” буюу “Шударгаар шүүлгэх” хэмээх шударга ёсны эхний шаардлага яригдана.
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.
461-р ангид хоригдож байгаад нас барсан 21 настай иргэн О-той холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газраас 461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд 23-нд нас барсан 21 настай иргэн О-той холбоотой асуудлаар мэдээлэл өглөө
4.9 жилийн хорих ялаар шийтгэгдсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээж, эгч, дүү нар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаа талаараа Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 16-наас 19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 44,828 зөрчилд 44,430 хүнийг холбогдуулан шалгаж, 43,969 иргэнийг торгожээ.