-Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем болохыг онцоллоо-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцов.
Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой худалдааг дэмжих, хүнсний салбарт хиймэл оюун, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх болон хүнсний тогтолцоонд тулгарч буй сорилтыг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, манай улс “Хүнсний хувьсгал” хэрэгжүүлж, хөрсний доройтолтой тэмцэж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг бууруулж, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик зэрэг салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хэрэгжүүлж буйг онцлов. Мөн манай улс энэ оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Монгол Улсад зочилж, танилцахыг урилаа.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ болон аюулгүй байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урт хугацааны хөгжлийн боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем гэж харж, уялдаа холбоотой хөгжүүлэх нь хиймэл оюуны эрин үеийн боломжийг бүрэн ашиглах үндэс болохыг онцоллоо. Мөн Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлж буйг танилцуулж, технологийн компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урив.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
Хэн Монголд ирж дээрэмдүүлэхийг хүсэх вэ
Технологигэдэг чиний боддогоос эрс өөр эргүү минь. Монголд технологийн компани хөрөнгө оруулвал тэр хөрөнгөөрөө ахиад илүү өндөр технологи бүтээж чадах бүрэн боломжтой гэж үзвэл оруулна. Чамд технологийн талаарх анхны А үсэг алга. Монголд авъаяслаг инженер залуучууд сая саяараа амьдардаг бол гуйх шаардлагагүй тэд хөрөнгө оруулна. Одоо бол Мангар Учралыг тоож оруулахгүй.
хиймэл оюун ухаанаар монголыг эзэлж авахад урьсан уриагүй хятадаас авахуулаад хэн дургүй байх вэ
Зүгээр л технологийн хэрэглэгч болгоод Монголчуудын карманаас бүх мөнгийн авахыг илүүд үзнэ тэд. Чамд бас технологийн А үсэг зааж өгөх багш олдсонгүй юу?
Технологи бол шинжлэх ухаан биш. Технологи бол шууд олон улсын хатуу өрсөлдөөн байдаг.
технологийн компани эн тэргүүнд хөрөнгө оруулдаг л юм байгаа биз ХӨЛ ГАР МӨР ХҮЗҮҮ СЭЭР НУРУУ НУГАЛМХЙ НЬ ӨВДӨӨД явж чадахгүй болсон дарга нар гадаад очоод жмчлүүлчихээп ирпэг юм байна тэр эмчлүүлдэг зөөврийн аппаратууд нь ""седанте нео"" нуруунд бүх төрлийн лазер соронзонгоор механик цахилгаан бүх төрлийн эмчилгээ долоогоос арван удаа хиймэл гараар хийгээд эв эрүүл болж байна мөн ""лазерийн 8 - 10 см -ийн гүнд шарлага хүзүү сээр нуруу өвдөг үе булин гэмтэл яс маханд гүнзгий ажилбар хийж эмчилж эв эрүүл болж байна нэг улсад хоёр байсан бол гуравдахиаа авч байна мөн тэр аппарат ""ударный волновой"" нам үелзлээр цохиж давтан хүзүү сээр нуруу булчин бүрэн эдгэрч байна гуравдах нь дээр үеийн шиддэг диск шиг чанга яоишчийн дугуй соронзон шиг том дугуй таваг шиг эргэн тойрон нам үелзлийн цахилгаан соронзон резонатор чичрэн өвдөг хонцгоос өөрөө үсрэн унахдаа хүрч цахилгаан соронзонзонгоор шарн
дээрх гурван аппаратаар хөл гар өвддөг тэргэнцэртэй таягтай хүмүүс явж чадахгүй двигательный моторный өвчтэй булчин шөрмөё тасарсан хүзүү нуруу шохойж сон хбдблгөөний дутагдлаас компьютер гар утаснаас болж гэмтсэн хүмүүс тархины цусан хангамж шууд сайжран нүдний хараа хуоц болж байна й ЭМ ЯАМ КОМПАНИУД ЭНЭ АППАРАТУУДЫГ ОРУУЛЖ ИРЖ МОНГОЛ ТҮМНЭЭ ЭМЧИЛНЭ ҮҮ
хөөрхийдөө.