Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн.
Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд Та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлнэ үү.
Лхагва - 12 сарын 03,
2025

Сэтгэгдэл3
Өдийд аль хэдийн адууны хулгайч нар шиг махлаад зарчихсан байгаа биз..
Mashind tulhuuree orhih n torguultai bdg baruund, huuheded ayultai zuil orhij bn, bas hukgaichid belen bolomj uldeej bn gj
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.