Монгол Ардын намын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Б.Ганзориг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа болон холбогдох албаны төлөөлөл багтан ажиллав.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Мөн Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм.
“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэдтэйгээ газар дээр нь уулзаж, санал хүсэлтийг нь сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үргэлжилж байна.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл2
Баярцогт, Баабар, Сосорбарам мэтийг украйны дайныг дэмжиж байсан гээд оросуудын гараар устгачихвал Рио Тинтотой байгуулсан гэрээнд байгаа давагдашгүй хүчин зүйл гэдэг заалтыг хамгийн түрүүнд ашиглах боломж бүрдэнэ. Монголчууд Оюутолгойгоо хэдхэн цөөхөн нөхцөлд буцааж авна. Монголын төлөө засгийн газар энэ дайныг ашиглахаас өөр замгүй. Оюутолгойгоо жаахан ч гэсэн хугацаанд Монголчууд 100% эзэмшихэд бидний өр зээл багасаж байхгүй болно. Монголын төрд байгаа түшмэдээ эхлээд Баярцогтынхоо амийг аваад өг. Тэгвэл тэрний амийг ашиглаж Орос-Украйны дайны давагдашгүй хүчин зүйл Монголд тохиолдож байна гээд Оюутолгойгоо хөрөнгө оруулагч нараас буцааж авбал иргэд их баярлана.
Өөрийн төрсөн үрээ хүчирхийлэгч дарамтлагч өрөөлийн төлөө санаа тавинаа гээд итгээд сонгоод сонсоод л байх юмаа. Хэдэн бор юм хараад л ухаанаа алдчихдаг юм байх даа. Хөөрхийс.