ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /Reuters/. Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
КУАЛА-ЛУМПУР, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин тарифыг урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд Азийн түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд ороод байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /DW/. АНУ-ын Төрийн департамент гадаадын төслүүдэд олгох нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай “The Washington Free Beacon” сонинд мягмар гарагт бичжээ.
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /TASS/. Францын эрх баригчид Алжирт суугаа Элчин сайд Стефан Роматег зөвлөлдөхөөр эргүүлэн татаж, мөн Парис дахь Алжирын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 12 ажилтныг нутаг буцаахаар шийдвэрлэжээ.
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /DW/. Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэхээс нааш Оросын эсрэг авсан хоригийг АНУ сулруулахгүй, мөн хоёр талын ямар ч хэлэлцээр байгуулахгүй гэж Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс мэдэгджээ.
ЛИМА, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /BBC/. Мөнгө угаасан хэрэгт гэм буруутайг нь тогтоосноор Перу улсын Ерөнхийлөгч асан Олланта Хумалад 15 жилийн хорих ял оноожээ.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /Bloomberg/. Хятадын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны дайны хүрээнд “Boeing” компаниас нисэх онгоц, эд анги, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоохыг агаарын тээврийн компаниудаасаа шаардсан тухай “Bloomberg” мягмар гарагт эх сурвалжийг эш татан мэдээлжээ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа худалдааны асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливиттийн мэдэгдсэнээр, албаны хүмүүс олон улс оронтой хэлэлцээ хийхээр судалж байгаа ажээ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Хятад-АНУ-ын худалдааны дайн хурцдаж буй үед Бээжин эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс хөрш зэргэлдээ бүс нутагт анхаарлаа хандуулж байна.
Ерөнхий сайдын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны захирамжаар Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын лицензийг “Энержи ресурс” компанид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэлд асуудлыг биечлэн хариуцаж, танилцуулахыг үүрэг болгожээ.