АСТАНА, 2026 оны есдүгээр сарын 30 /Kazinform/. Казахстан, Герман хоёр улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон тухай Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Германы Канцлер Фридрих Мерцтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.
Казахстаны төрийн тэргүүн хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдэгдэл хийх үеэрээ өчигдөр болсон хэлэлцээ хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлэх замыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, энэхүү айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаагаа онцолсон байна.
“Герман бол улс төрийн нөлөө ихтэй, асар их чадавхтай, олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй улс юм. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон бусад салбарт гаргасан танай улсын томоохон амжилтууд үүний тод илрэл билээ. Энэ боломжийг ашиглан, эрхэм Канцлер Танд болон Германы нийт ард түмэнд удахгүй болох Германы эв нэгдлийн өдрийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Энэ бол Германы хөгжлийн шинэ эрин үеийн эхлэлийг тавьж, Европын хөгжил цэцэглэлтэд хүчтэй түлхэц өгсөн түүхэн өдөр юм. Германы найрсаг ард түмэнд цаашдын хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэж тэрбээр хэлжээ.
К.Токаев Германыг Европ дахь Казахстаны стратегийн найдвартай түнш, Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг хэмээн мэдэгдсэн байна.
“Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Энэ хугацаанд бидний түншлэл бүх түвшинд тогтвортой хөгжиж ирлээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн харилцаа бэхэжсэн. Эрх зүйн зохицуулалтын холбогдох суурь бүрдэж, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа өргөжсөн. Харилцан хүндэтгэл, дэмжлэгт тулгуурласан бидний хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэж К.Токаев мэдэгджээ. Тэрбээр Германы Канцлертай хийсэн өргөн хүрээтэй, үр дүнтэй хэлэлцээний үеэр чухал тохиролцоонд хүрснийг онцлоод, хоёр талын уулзалтууд агуулгатай, үр бүтээлтэй болсныг дурдсан байна. “Хэлэлцээний хүрээнд нийт 2 тэрбум орчим ам.долларын үнийн дүн бүхий 30 гаруй арилжааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээг үр дүнтэй хэрэгжүүлснээр хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхэжнэ.
Маргааш би Бавари мужид очиж, өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Казахстан, Баварийн технологийн чуулганд оролцоно. Энэхүү онцгой уулзалт мөн манай хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд мөн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэж К.Токаев хэлжээ.
К.Токаев. Ф.Мерц нар хэлэлцээ хийх үеэрээ мөн бүс нутгийн болон дэлхий нийтэд тулгамдсан асуудлаар санал солилцсон байна. “Бид аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж үздэг. Энэ бол манай хоёр улсын нийтлэг байр суурь юм. Түүнчлэн "Төв Ази-Герман" форматын хүрээнд яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэхээр тохиролцлоо. Казахстан улс Германтай урт хугацааны, харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан тунхаглал баталжээ. К.Токаев, Франк-Вальтер Штайнмайер нар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоёр улсын бизнесийн хүрээний төлөөлөгчид оролцсон форумд үг хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл9
Хүүк Бурят нохдуудтайгаа Монголыг Казахстантай байлдуулах "Орос улс төр" хийж байгаа. Наана нь байгаа Шинжаанаас эхлээд Уйгарууд орж ирвэл Бурятууд эх орон руугаа зугтчих юм чинь.
Mongol kazak hamtdaa hogjinoo . Kazakiig huchirheg bolgoj avaad Mongol kazakstantai gazar nutgaar hileldeg bolnoo. Mongolchuud bish Kazakuud orosoos guival 10 100 dahin ur duntei shvv dee . Tsaad utgaaraa bol mongolchuud orosoos aldsan nutgaa avchina , 3 dahi horshtei bolno geed l ashig arvin aguu uym aa .
Газрын уламжлалт бодлогоо сэргээх гэдэгт бид юуг ойлгох ёстой вэ? Газрын уламжлалт бодлого бол бидний өвөг дээдсээс бидэнд уламжлан үлдээсэн 1992 оныг хүртэл хэрэгжүүлж ирсэн газар ашиглалт газрын хамгаалалтын бодлого юмаа. Монголчуудын уламжлалт бодлогод газар зөвхөн улсын өмчид байсаар ирсээн. Газар улсын өмчид байх үед уул уурхайн бодлогыг ямар агуулга ямар логикоор хэрэгжүүлдэг байсан билээ. Нэгэнт газар улсын өмч өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн л юм бол газрын хэвлийн баялаг нь хувь хүн хувийн компанийн баяжих хэрэгсэл байж хэрхэвч болохгүй гэсэн цорын ганц логик уул уурхайн ашиглалт олборлолтын бодлогыг тодорхойлох ёстой. Энэ логикоор бол уул уурхайн салбарт дараах өөрчлөлтүүдийг нэн яаралтай хийх шаардлагатай болж байгаа юмаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Нэгдүгээрт: Уул уурхайг зөвхөн төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглах ёстой. Одоогийн Эрдэнэтийн жишгийг дурдахад хангалттай. Үүнийг хийснээр Оджаргалын Энержи Ресурс, Дэлгэрсайхны Төмөртэйн орд гэх мэт том жижиг бүх хувийн уул уурхайн компаниудыг төрд үе шаттайгаар шилжүүлэх татах үндэслэл бүрдэх болноо. Хоёрдугаарт: Хайгуулыг зөвхөн улсын төсвөөр хийдэг байх ёстой. Учир нь хэвлийн баялаг бол авдар доторх баялаг. Авдарын түлхүүр зөвхөн гэрийн эзэнд байх ёстой. Авдарт байгаа алт эрдэнэсээ олох нь нэг хэргээ. Харин өнөөдөр ашиглах уу үр хойчдоо үлдээх үү гэдэг нь дараагийн асуудлаа. Гэтэл өнөөдөр манай ашигт малтмалын хайгуулыг гадаад дотоодын хэн дуртай нь хүн нь хийж байна. Лиценз нэртэй цаасаар дамжуулан авдрын түлхүүрийг хэн дуртай нь барьж байна. Түүгээр зогсохгүй би хайж олсон учраас ашиглах ёстой гэсэн авдрыг шууд хоослох зохицуулалтыг хуулинд суулгачихсан байна шүү дээ. Энэ бүхнийг бид өөрчлөх ёстой. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Гуравдугаарт: Лиценз нэртэй хуульчилсан хулгайг зогсоох ёстой. Нэгэнт төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглаж байгаа тохиолдолд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензын хэрэг огт байхгүй ээ? Бүх лицензийг цуцалж улс өмчөө өөр дээрээ хурааж төвлөрүүлэх цаг нь аль хэдийн болсоон. Ашигт малтмал бол улсын өөрөөр хэлбэл бүх ард түмний өмч учраас лицензийг хувь хүн хувийн компани эзэмших эрхгүй. Дөрөвдүгээрт: Үнэхээр зайлшгүй гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзэх юм бол гаднын төртэй төрийн өмчит компанитай хамтрах ёстой. Үүнийг хийснээр бид РиоТинто гэх үндэстэн дамнасан мангасыг нутаг орноосоо хөөж чадах төдийгүй бусад хятад эзэнтэй уул уурхайн газруудыг зогсоох эздийг нь хөөх нөхцөл бүрэлдэх болно. Бид газар түүний хэвлийг ашиглах уламжлалт бодлогоо сэргээж чадсан тохиолдолд л Рио Тинто мэтийн мангасаас нэг мөр салах бүрэн үндэслэл бүрдэнэ. Бидэнд өөр гарц байхгүй ээ? ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Өвөг дээдсээ хүндэлж байгаа бол дээр нь үр хойчоо үнэхээр л бодож байгаа юм бол монголчууд үүнийг зайлшгүй хийх ёстой. Бидний байнга муулаал байдаг Хятад улс яг энэ зохицуулалтаар дэлхийд хүчтэй улс болж чадсан байдаг. Хятад улсын үндсэн хуулийн газрын тухай хэсгийн есдүгээр зүйлийн хоёрдугаарт дурдахдаа улс байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтын баталгааг хангах ба ургамал амьтны үнэт төрөл зүйлийг хамгаалтад авнаа. Дурийн байгууллага хувь хүнд байгалийн баялгийг ямар нэгэн байдлаар хувьдаа эзэмших эсвэл сүйтгэхийг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс, Манайд Оджаргал гэдэг хүн ундаа ус үйлдвэрлэж л байдаг уул уурхай ярьж ажиллаж л байдаг. Харин Jack Ma гэдэг хятадын тэрбумтан уул уурхайн компанитай гэж би лав сонсоогүй. Энэ нь хятад улсын төр хувьчилж болдог зүйл болдоггүй зүйлийн заагийг маш нарийн тогтоож чадсаныг төр нь төр шиг ажиллаж чаддагийг харуулж байгаа юмаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Бид Хятадуудыг байнга муулахын оронд сайн зүйлийг нь ухаантайгаар хуулбарлаж авах нь өөрөө ухаан болоод байна шүү дээ. Ичмээр ч юм даа. Түүхээ судалвал үеийн үед хятадууд манай газрын бодлогыг хуулсаар ирсээн. Харин бид сүүлийн 30 жил өвөг дээдэс рүүгээ нулимсаар ирлээ. Эх орон газар нутагтаа хоноцийн сэтгэлээр хандсаар ирлээ. Одоо үүнийг өөрчлөх ёстой. Рио Тинто мэтийн үндэстэн дамнасан луйварчдыг хөөх ёстой. Эцэст нь хэлэхэд хэн үүнийг чинь хийх юмаа. Удахгүй Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн ерөнхийлөгчөөр бид Рио Тинтог хөөж чадах аавын хүүг сонгох ёстой. Өмнөх таван ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар өнөөдрийн гамшигт нөхцөл байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан шүү дээ. Пунсалмаагийн Очирбат алт хөтөлбөрийг баталсан. Хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабандийг ерөнхийлөгч байхад Намбарын Энхбаярыг ерөнхий сайд байхад ашигт малтмалын хууль батлагдсаан. Цахиагийн Элбэгдорж Санжийн Баяр нар Оюу Толгойг үзэглэсээн. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Эрдэнэтийг луйвардахыг оролдсон сүүлчийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шууд санаачилгаар зургаагийн хоёрдугаар заалт өөрчлөгдөж батлагдсаан. Тийм ч учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн улс төрийн бохир тогтолцооны гаднаас л хүн орж ирж байж энэ төр цэвэрших боломж бий болно. Аливаа өөрчлөлтийг тухайн итгэл үнэмшлийг нь тээгч хийдэг жамтай. Ийм жишээ дэлхийн түүхэнд олон бий. Ямартай ч Оюу Толгойг үзэглэсэн Хүрэлсүх Баттулга Алтанхуяг гурав бол чадахгүй гэдэг нь тодорхой. Савааны нэг үзүүрээс барихад нөгөө үзүүр нь хөдөлдөг хамааралтай байдаг. Ард түмэн аливаа сонголтыг хийхдээ үр дагаварыг нь давхар сонгож байдаг. Сүүлийн 30 жилийн завхрал явж явж бидний өөрсдийн маань буруу сонголтийн үр дүн юмаа. Бид дандаа алдсаар иржээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ: Тэгвэл бид хэзээ шударга ерөнхийлөгчтэй болох вэ? Зөвхөн өөрсдийн гараар ирээдүйгээ өөрчилж чадна гэсэн итгэл үнэмшилтэй ард түмэн л ялдаг гэдгийг ухаарч чадвал та гарцаагүй шударга нэгнийг олж сонгох болно. Бид шударга ерөнхийлөгчтэй болж байж л Оюу Толгойгоо буцааж авч чадах нь хэн хүнд ч гэсэн ойлгомжтой зүйл юмаа. Ард түмэн үүнийг ёстой.