Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн Япон Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Нам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны Санамж бичигт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Японы Либерал Ардчилсан Намын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Таро Коно нар гарын үсэг зурав.

Талууд цаашид хоёр намын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэн баяжуулж, харилцан туршлага солилцох, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд улс төрийн намуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд энэхүү Санамж бичиг нь хоёр намын улс төрийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ парламентын гишүүд, боловсон хүчин, залуучууд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байгааг тэмдэглэв.


Даваа - 10 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
Содбаатар бол намд хэрэггүй, улсад хэрэггүй хүн. Коронагаар монголчуудыг алж устгах ажилд оролцсон хүн Содбаатар, гэтэл энд бүүр улс төлөөлсөн аятай явна.
Монгол улсыг эзлэн авахаар 1939 онд цэрэглэн дайрч байсан Япончууд одоо 2026 онд дипломат аргаар монголыг эзлэн авахаар санаархаж байна. МАН нэг ёсондоо Японд бууж өгөх хэлэлцээр хийж байна. Монголыг эзлэн авах Японы эзэн хааны эртний хар хайрцагны бодлого одоо ч хүчин төгөлдөр байдаг.