Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.
Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг Шадар сайд дурдлаа.

Түүнчлэн, цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764, Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Мнгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:
-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах,
-Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,
-Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
-2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,
-Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,
-Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,
-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
-Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,
-Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө.

Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл4
МАН энэ алуурчин хунхуузуудад барьцаалагджээ.
Хүүрсэг , Учрал нарын хулгайг илчилнэ алуурчин хунхууз Номгүйбаяр сүрдүүлж байгаад сайд болсон.Энэ махан толгойт пздад 6-р ангийн боловсрол байна уу
Саарал ордонд энэ пздагийн хар тамхи татаад гөлийсөн нүдтэй болсон зураг хаа сайгүй байх юм. Учрал нийлж Саарал ордонд хар тамхи татаад байна уу?
Энүүхэн хойно Эрхүү мужид шатахууны метал сав (резервуар) үйлдвэрлэдэг 5 том үйлдвэр байсаар байтал Японоор шатахууны сав бариулдаг тэнэг засаг Монголд л бий. Г.Дамдинням монголын эдийн засгийг санаатай хорлож байна. "Орос ёмкость" хамаагүй бөх бөгөөд хямд гэж мөрийцсэн ч болж байна. Эрхүү мужид ажиллаж байгаа резервуарын үйлдвэрүүд: • Завод «ВолНА» • Завод ЕиПО • ПКФ «Айсберг АС» • СибВостокСталь • ИРКМАШ Ухаандаа Эрхүү рүү 1 авдар архитай явсан дурын хүн шатахууны сав хүссэн тоогоороо олж ирж чадна.