
Ерөнхий сайдын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны захирамжаар Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын лицензийг “Энержи ресурс” компанид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэлд асуудлыг биечлэн хариуцаж, танилцуулахыг үүрэг болгожээ. О.Алтангэрэл ч энэ захирамжийн дараа тун идэвхтэй ажиллаж, дүгнэлтийг удаалгүй гаргасан. Түүнийгээ Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны ээлжит хуралдаан дээр танилцуулсан.
Тэгэхдээ “…Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2008 онд гуравдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан гэрээ гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэсэн.
Улмаар, 2025 оны гуравдугаар сарын 6-ны хуралдааны дараа О.Алтангэрэл “…Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учраас Засгийн газраас төсөл өргөн мэдүүлнэ. УИХ-ын тогтоол гаргах ёстой. Уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно” гэж мэдээлсэн юм. Тэрээр мөн Ордны хонгил, хурал цуглаан, ер нь хаа явсан газартаа таарсан хэвлэлийнхэнд Ухаахудагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэлээд өгсөн. Тэгж байтал Ерөнхийлөгч асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Х.Баттулгатай холбоотойгоор Төгрөг нуурын ордын асуудал гараад ирсэн. Төгрөг нуурын орд бол стратегийн ордуудын жагсаалтын “хүлээлгийн өрөө”-ний 39 ордын нэг юм. Ухаахудаг шиг хууль эрх зүйн асуудалтай.
Тус ордын талаар О.Алтангэрэл эхлээд “…Төгрөг нуурын орд гадаадад зарагдсан байсан ч стратегийн ордод хамруулж, төрд тодорхой хувийг авах ёстой” гэв. Дараахан нь “…Би Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг яримааргүй байна” гэсэн. Иймэрхүү явдлууд өнгөрсөн долоо хоногт болсон.
Анзаараад байх нээ, О.Алтангэрэл Төгрөг нуурын ордыг байтугай, Ухаахудагийг ч ярихаа больжээ. Учир нь, Төгрөг нуурын орд дээр хэлсэнчлэн Х.Баттулгатай холбогдсон. О.Алтангэрэл Х.Баттулга хоёр бол лав л улс төрийн чиг баримжаа нэгтэй. Өөр юу байдаг юм, холбоо сүлбээ байдаг биз. Тэгэхээр Н.Номтойбаяр нарын “санал болгоод” байгаачлан Төгрөг нуурын ордын асуудлыг гардаж хариуцаад “…Төгрөг нуурын орд дээр маш ноцтой асуудлууд харагдаж байна. Татвараас зайлсхийх, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг олон шинж тэмдгүүд байна. Мөн Төгрөг нуурын ордыг хурааж авна. Х.Баттулгыг АТГ, цагдаад өгч шалгуулна” гэж болохгүй л байх шиг байна. Гэтэл бас, Ухаахудагийг 2025 оны гуравдугаар сарын 6-нд нэг яриад таг боллоо. Одоо 40 хонож байна. Тэрээр “…УИХ-аар тогтоол гаргуулна” гээд л байсан. Төслөө өргөн барьсан эсэх нь тодорхойгүй болчихлоо. Ер нь бол, төр хийгээд төрийн сайд нар нийтийн эрх ашгийн асуудлаар ам нээсэн бол түүнийгээ гүйцээдэг байх ёстой. Иргэд, олон нийт харж, хүлээсээр байдаг. Тэвчдэг л болохоос мартдаггүй юм. Тэгэхээр нэгэнт, төрийн өмнөөс эрхийг хэрэгжүүлж, түүнийхээ талаар мэдээлэл, мэдэгдэл хийсэн хувийн “жижиг сажиг” шалтгаанаар тэр амнаасаа ухрах нь утгагүй явдал юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Оюун эрдэнийн л заавраар амьдарч яваа нөхөр, Оюун эрдэнэ МСС ээс хувиа авсан, хувь авах гэж л баримт гаргана гэж сүрдүүлдэг шүү дээ, тэгэхдээ ард иргэдийн нэрийг барьчихаад алга болдог, хуучирсан танил технологи
Оюунэрдэнэ 5-н тэрбум , энэ нөхөр 2 тэрбум төг Оджаргалаас авсан гэнэ.. амаа хамхитал мөнгө авсан улс мэдээж дуугүй болно шт..
Шудрага Сайд юу болоод бнаа...үнэн болуу...ээрч муураад эхэлсэн юмуу гацвал олон түмэн.яах бол доо...
Номтойбаяр балайг өөөрийг нь шалгаач ээ
М Энхсаыхан яэлбэгдорж нар ерөнхий сайд Д Жаргалсаыхан гэгч Ашигт малтмалын газрын дхарга байхад олон мянган орлыг лицензээр тараасан Улсын төсвөөр илрүүлсэн ордыг хүртэл Тэр ард иргэдийн нийтлэг эрх ашгиыг хохироосон үйлдэл байсан юм Гэвч өнөөлөр шийдвэрлэхэд хэцүү болсон Учир нь гадны хөрөнгө оруулагчид Төгрөг нуур шиг мөнгөөрөө худалдаад авчихсан эсвэл Аёит эх яэнержи ресурс шиг хувьцааг нь худалдаж авч эзэмшигч өолёихсон байгаа Улсад буцааж авна гэвэл тэдэнтэй шүүхдэлцэж нөхөн төлбөр төлж авах болсон Асар их мөнгө
Авлигал хорооллыг нураана гэж улин хуцаж улстөр хийгээд байсан Нян Бао данжаад ам руугаа мөнгө чихүүлээд нам болжээ.
Манай улс ч улстөрчид нь хулгай хийгээд баяжихаар яадаг ч үгүй орон. Ер нь энэ их хулгай Хан Хэнтийн гурвалаас болоод хөрс суурь нь хамгаалалтай сайхан хулгай, авилгал сайхан цэцэглэж байна.