Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов.
Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.


Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцав.


Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл6
Ганзага хоосон дэмий айлчлал хийж явна.
ganzaga hooson bis,...ene bol ehleed harilzan tynslelee ylam ahiulah hereg tohirolzoo geed ylas teriin ali olon yylzaltiig heleh be?..ta biden sig ger byliin hoorondiin margaas yyljaad ebliin ides egeerei yniin ni daraa sard egye gedegtei adilgyi suu!!!er ni bol delhiin hamgiin ender hegjiltei ene oron hajuud baihad ter Amerik angili geed hereggyi,ene bnol minii bodol,yapontoigoo sain hersiin harin ter dald hobor erdensiin hamtrah ni deer baih,ychir ni hamag yumaa sain muugaan gazar soroogoo ch bygdiig l hyatadad gargaj bna,ene bol arai heterch baina?????????????????????????????Hytadaa todorhoi tybsind baih ni zeb baih,gebch byh zyiliig oir baigaa Hyatadtai hiih ni hereggyi ee,ychir ni zaadyyl chini ner nyyren deer Taiban manai ylasiinh geed baigaa biz dee!getel Taiban bol ardchilsan oron suu dee!!!yahlaaraa Hytad boldog be?..............ingej egyylej baigaa ene ylas manai ylasiig neg eder adil terleer helj boloh yum!!!yaponii sinjleh yhaan zarim zyhal zuilees syralzmaar zuil ch ikhete
Монголын өр зээл яагаад зузаарав. Монголын өр зээлийг дарж чадахгүй байгаа бол Буриад гөлөг халхад хэрэггүй.
Монгол улсыг эзлэн авахаар 1939 онд цэрэглэн дайрч байсан Япончууд одоо 2026 онд дипломат аргаар монголыг эзлэн авахаар санаархаж байна. МАН нэг ёсондоо Японд бууж өгөх хэлэлцээр хийж байна. Монголыг эзлэн авах Японы эзэн хааны эртний хар хайрцагны бодлого одоо ч хүчин төгөлдөр байдаг.
Хятад, Япон хоёр дайсагналцаж, Орос бас японтой дайтахад бэлдэж байгаа дүр төрх тодорч байна. Иймнөхцөлд Монголыг эзэлнэ гэж байхгүй. Харин бид японтой яаж харилцвал тэдний зөрчилд хутгалдахгүй үлдэх вэ гэж бодох нь зөв. Дайсагналцал сайн ззйл биш. Монгол улс илүү улс хооронд үүссэн аюулыг арилгах тал дээр зоригтой нэг байр сууринд байх ёстойг мартаад байна.
Хятад, Япон хоёр дайсагналцаж, Орос бас японтой дайтахад бэлдэж байгаа дүр төрх тодорч байна. Ийм нөхцөлд Монголыг эзэлнэ гэж байхгүй. Харин бид японтой яаж харилцвал тэдний зөрчилд хутгалдахгүй үлдэх вэ гэж бодох нь зөв. Дайсагналцал сайн зүйл биш. Монгол улс илүү улс хооронд үүссэн аюулыг арилгах тал дээр зоригтой нэг байр сууринд байх ёстойг мартаад байна.