
Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд ороод байна. Үнэнийг хэлэхэд, хаврын улс төрийн хамаг үйл явдал энэ нам дээр яваад байх шиг байгаа юм. Тэр дундаа, намаа засагт хамтарсныг “тогтвортой” шүүмжилдэг хэсэг бүлэг гишүүн УИХ-д бий болсон. Засгийн газар ямар шийдвэр гаргаж, яаж ажиллана, тэр болгон дээр шүүмж өрнүүлнэ.
Магадгүй, гурван намын хамтарсан Засгийн газартай УИХ дахь сөрөг хүчин нь тэд болж буй гэхэд болно. Гэхдээ намын дарга нь Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж, улс орны хамаг гол асуудлыг тус намаас томилогдсон сайд нар хариуцаад байдаг. Тэр агуулгаар нь харвал, АН-ынхны улс төр сонирхолтой л харагддаг.
Түүнээс гадна, УИХ-ын гадна хүртэл “...АН засагт хамтарсан нь зөв үү, буруу юу” гэдэг байр суурь илэрхийлдэг АН-ын гишүүд байсаар байна. Гэхдээ тэд УИХ-ын гишүүдээсээ арай өөр зүйлийг харж яриад байх болжээ. Саяхан болсон намынхаа Их хурал дээр ч зарим нь үгээ хэлцгээж харагдсан. Юу гэхээр, “...АН засагт хамтарснаар ирэх сонгуулиудад амжилт үзүүлж чадах уу” гэдэг асуудлыг нэлээд тавьж байв. Тодруулбал, “...Хоёрхон жилийн дараа 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүнээс ганц жилийн дараа болох УИХ-ын сонгуульд яаж оролцох вэ” гэдэгт санаа зовниж буйгаа цөөнгүй гишүүн илэрхийлж байсан. Тэгвэл тэдгээр гишүүд нь Их хурлаасаа хойш намынхаа дэргэдэх төрийн бус байгууллага, бусад нэгжээр дамжуулан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэж байна” гэж хардаж байгаагаа илэрхийлэх болжээ. Улмаар АН-ын гишүүд дэмжигчдийг уриалж, энэ сарын сүүлчээр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах тухай ч яриад эхэлсэн байна.
Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намынхаа Их хурал дээр “…Өнгөрсөн 35 жилийн хугацаанд есөн сонгуульд АН орохдоо хоёр удаад нь олуулаа болж, тавд нь хэт цөөнх болжээ. Үлдсэнд нь ойролцоо. Ингээд харахад өнгөрсөн 35 жилийг дүгнэн ярилцах шаардлагатай болж байна.
Эрх чөлөөг тунхаглаж ирсэн АН яагаад бүрэн дүүрэн ялж болохгүй байна вэ. Энэ бүгдийг дүгнэн ярилцах шаардлага бий. Өнгөрсөн сонгуульд АН 42 гишүүнтэй болж, найман аймаг, 142 суманд засаглаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газарт бий шүүмжлэлтэй ханддаг ч “…Монголын эрх ашигт аль нь чухал вэ” гэдгийг харж ажилладаг. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны үр дүнд том төслүүд хөдөлж, эдийн засаг бодитой өсөж байх ёстой.
Нөгөө талдаа, хамтарсан Засгийн газар нэрийн дор эрх чөлөө хумигддаг байж болохгүй. Авлигын хэрэг дарагдахгүй байх ёстой. Үүний цаана төрийн өмчит компанийн тоо өсөж, төрийн алба томрохгүй байх ёстой гэдэг үндсэн шаардлагыг тавина.
АН Засагт хамтарсны дараа төр улам томорч болохгүй. АН жинхэнэ эрх чөлөөг бий болгохын төлөө ажиллах ёстой” гэсэн байгаа юм.
Ер нь бол, АН-ын дарга Лу.Гантөмөрийн саналаар Н.Ганибал намын гал тогоог атгах генсекээр жинхлэн томилогдлоо. Энэ нь цаад утгаараа, хүссэн хүсээгүй Лу.Гантөмөр гэдэг хүн АН-ын даргаар ойрын сонгуулиудыг дуустал “дархлагдлаа” гэсэн үг. Тэрээр саяын Их хурлаараа ШИНЭ нам, Либерал намуудыг нэгтгэх шийдвэр гаргуулаад авсан. Эдгээрийг “Лу.Гантөмөрийн ирэх сонгуулиудад зориулсан үйлдэл” гэж харагдаж байгаа юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Элбэгдорж пизда чинь тэгэхээр гадааад улсын санхүүжилтээр манай улсыг самарч, сүйрэлд хөтөлсөн байна. Ер нь их гүрнүүд жижиг улсын дотоод хэрэгт эрээ цээрээгүй хутгалдаж ордог. Үүнийг нь бид улс төрчид нэртэй урвагч Элбэгдоржтонгууд хийдэг болохыг мэдлээ. Цахиагийн Элбэгдоржийг цаазлах хэрэгтэй. Трамп ерөнхийдөгч болсноор нүгэлтэй USAID, NED зогсоож өгөв. Элбэгдоржид алуулсан мянга мянган Монголчуудынхаа амийг нэхэх хэрэгтэй. Элбэгдорж эрх мэдлийн төлөө Монголчуудыг мянга мянгааар нь нууцаар хядаж алсан. Элбэгдоржийн тушаалаар нууцаар алагдсан монголчуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе.
АН бол юу хийж чаддагаа монголнуудад мэдрүүлж, цаг үеээ барсан нам. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр хаана хаанаа гэнэдэж энэ их хуралд суудал авсан, эв нэгдлийг эрхэмлэжх үүднээс засгийн газарт оруулсан. Гэтэл дандаа Элбэгдоржийн заавраар ажиллаж түүний гар хөл үл бүтэх этгээдүүдэд албан тушаал өгч гайтай Элбэгдоржийг ерөнхийөгчөөр дахин өргөмжулөх далд ажиллагаа явуулж байна. Хэн хэнд ямар албан тушаал гаргаж өгнийг ард түмэн мэдэж байгаа. Одоо Хурц гэгч хэцүү этгээдийг гадаадад суулган Элбэгдоржтой холбуулах заавар авчээ. Элбэг хэн билээ, Хурц хэн билээ? Олон Содаржаа, олон Чимгээг гаргаж ирнэ шүү.
Ард иргэд АН-ын тарыг хэдийнээ таньсан. Лав ойрын хэдэн сонгуульд АН олонхи болох найдлага байхгүй.Хамтарсан Засгийн газарт оруулсан Л.Оюун-Эрдэнэд талархах хэрэгтэй. Оюун-Эрдэнэ санал тавиагүй бол АН-ын хэдэн нөхөд төр засгийн албан тушаал аваад, ингэж томрохгүй байсан.
Оюука Гантөмөр хоёрын засгийг унагаад дараачийн хамтарсан засгийг шинээр байгуулж хоёр дахь ээлжийн хоолонд орох гэсэн гишүүд ардчилсан намын 16 гишүүн ардын намын 20 гишүүн бий ! Энэ намар зроилго нь бараг бүтчих байх ! Ардын намынханыг Б Энхбаяр толгойлж байгаа ! Ардчилсан намынханыг Тэмүүжин Жаргалан хоёр !
энэ ан гэх золбин хулгайч нарыг татан буулгах хэрэгтэй
Oyuk ,Jenkotoigoo il dald hamtarch bg tsagt zasag ogtsroh ym yriad hereggui ! olon ym yrisan hun amaa uurd tagluulah bolno .
Явж явж шааий Гантөмөр АН-д өөр өөдтэй амьтан алга уун
Жамьбий Данхыг болгоно гэж авлигал авсан сурагтай байна.
АН анхнаасаа хагалан бутрахгахаас өөрийг хийж яваагүй. Өнгөрсөн сонгуулиар овоо хэдэн суудал авч, засагт хамтарсан. Одоо хийж бүтээх гэсэн санаа болгоныг нь жадлан эсэргүүцдэг хэдэн тэнэг нөхөд УИХ-д байна. Түүнээс гадна сөрөг хүчин гэхээр бүх асуудалд өрвөлзөж сөрөхөөс өөрийн ухаардагүй баахан нөхөд АН-д байдаг шүү дээ Ерөнхийдээ энэ намыыхан дийлэнх энь бүтэлгүйчүүд, ардчилал нэрийн доор анархизмийг хэргжүүлэгчид шүү дээ
АН бол юу хийж чаддагаа монголнуудад мэдрүүлж, цаг үеээ барсан нам. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр хаана хаанаа гэнэдэж энэ их хуралд суудал авсан, эв нэгдлийг эрхэмлэжх үүднээс засгийн газарт оруулсан. Гэтэл дандаа Элбэгдоржийн заавраар ажиллаж түүний гар хөл үл бүтэх этгээдүүдэд албан тушаал өгч гайтай Элбэгдоржийг ерөнхийөгчөөр дахин өргөмжулөх далд ажиллагаа явуулж байна. Хэн хэнд ямар албан тушаал гаргаж өгнийг ард түмэн мэдэж байгаа. Одоо Хурц гэгч хэцүү этгээдийг гадаадад суулган Элбэгдоржтой холбуулах заавар авчээ. Элбэг хэн билээ, Хурц хэн билээ? Олон Содаржаа, олон Чимгээг гаргаж ирнэ шүү.