Ерөнхийлөгчөөс шинэ сайд нарт дайсан шууд эшлэчихээр чухал үгс байнаа:
–Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо.
“Алтан өргөө” гэж алтан үеийнхний сонгодог бүтээл буй. Тэр кинонд мэргэн ард ба Сүмбээ хүүгийн харилцан яриа гардаг даа.
Сүмбээ:–Хөөе Та тэнд юу хийж байнаа? Газар нутгийг хагалж тариа тарих хориотой гэж Та мэдэх үү?Мэргэн ард:–Хэн тэгж хориглосон юм бэ? Эрхтэн дархтанууд уу? Тэд нар чинь ард олныг өлсгөлөнд учруулж байна. Ард олон нэг юмыг хийж сурах хэрэгтэй. Өлсгөлөнгийн эсрэг тариалангийн далан байгуулж сураг гэдэг дээ.
Яг энэ өнцгөөс шинэ нийтлэлээ босголоо. Гарчгийн асуултыг уншигчиддаа, улс төрчиддөө тавья. Хариулахыг хичээ. Үнэхээр болж бүтэж байгаа ажил үйлс, салбаруудыг нэрлэ. Жагсаа. Олон жагсвал уг нь бүгд баярлана. Харин олныг жагсааж чадах уу?
Уучлаарай, зах зээлийн сонгодог утгаараа эдийн засаг-аж ахуйн, өөрөөр хэлбэл мөнгө олдог хийдэг бүтээдэг, мөнгө хөдөлгөдөг салбараар нь би ярих гээд байна шүү. Түүнээс урлаг уран сайхан, лам, бөх, бөө гээд явчихвал амжилт ярайж таарна. Гэм нь нийт монголчуудын амьдралд дэм болдог ажил биш болчихоод байна.
Үндсэн сэдэв. Шинэ Засгийн газар байгуулагдана. Сайд нар нь гэв гэнэт ухаарсан аятай, өмнө нь харж мэдэрч, мэдэж, хамтран хийж байсан ажлуудаа цоо шинээр эхлэх гээд л үзчихнэ. Бөөн хүсэл л яваад байна, илэрхийлээд байна. Салбаруудын уулзалт гэх суртал ухуулгын маш их ажил өрнүүлнэ. Заагаад л, чиглүүлээд л, үүрэгдээд л, загнаад л, занаад л. 1921 онд хувьсгалчид засгийн эрх аваад яг тэгж байсныг үгүйсгэхгүй. Гэтэл одоо 30 жил нэг тогоонд бөөнөөрөө бүгдээрээ чанагдаж чанагдчихаад, ахай ижий, найз нөхөд, нэг намынхан болж болчихоод гэв гэнэт сэхээрсэн аятай ажил шалгаад хуралдаад эхэлнэ.
Ажил үйлсийн бараг тал, талаас илүү нь амаар, хэвлэл, зурагтаар ярьж харагдаж өнгөрнө. Тэр их яриа, үүрэг даалгавар нь ажил үйлс мөн л дөө. Баахан үүрэг даалгавар, уур уцаартай, хөмсөг зангидсан баахан нөхөд сүртэй нь сүртэй. Тэгж тэгж Засгийн газар ганц шөнийн дотор онхолдоод унана. Засаг явдаг, шинэ засаг ирдэг. Хүн амын тал нь ядуурчихсан, эсвэл ядуурахад бэлэн “Хэцүү байнаа” гэсэн гонгиноостой үлдчихдэг. Оргилуун хүсэлд автчихсан шинэ засаг ирээд салбар салбарын хурал зөвлөлгөөн, үүрэг даалгавар, үзлэг шалгалт, хэвлэлийн мэдээ...
Ингэж хөвөрсөөр бид ардчиллын 31 дэх жилээ авч байна. Ердөө л цикл. Ерөнхийлөгч хэллээ шүү дээ:– Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд гэж. Гуравхан сая гээд би тодотгочихъё. Тун чамламаар, дэндүү цөөхүүлээ, цөөхөн байх тусмаа үг, эв, дэгэнд илүү хялбар орчихмоор цөөхнийг нь гуравхан гэж тодотгож буй хэрэг шүү.
Гэтэл болдоггүй ээ. Бүтдэггүй ээ. Шалтгаан ба гарцыг нь хайгаад би бүтэн хоёр ном биччихсэн (“Бид ингэхэд хэн юм бэ?” I, II дэвтэр), борлуулалт сайтай. Дахиад гурав дахь ботио гаргах нуруу нь аль хэдийнэ босоод ирчихсэн. Гэвч бичсээр байхаас аргагүй. Улс эх орон хөгжихгүй байна, монголчууд сэхээрэхгүй, өндийхгүй байна, цэх төвч, эрүүл саруул, зөв үндэстэн болж дэлхийн өрсөлдөөнд орж чадахгүй байна. Иймд бичсээр л байх болно.
Дахиад л болохгүй бүтэхгүй байгаа шалтгааныг хайя. Монгол хүн, монголчуудад их учир байнаа. Бидэнд гэсэн үг шүү дээ.
Чингис хаан 1162 онд төрөөд 1206 онд тулгар төрт–улсаа байгуулахад 44 жилийг туулжээ. Эцгээ хөнөөлгөөд өөрөө амь дүйсэн тэмцэлд хүүхдээрээ орсон гээд бодоход лав 30 гаруй жил нь монголчуудын өвөр хоорондын үхэх сэхэхээ үзсэн тэмцэлд зарцуулжээ. Тэр үед олон арван саяуулаа байгаагүй, цөөхөн монголыг нэг туган дор нэгтгэх гэж 30 жилийн дайн самуун, цус нөж, үхэл хагацал үзсэн гээд бодохлээр монголчууд бид ерөөсөө үг дэгэнд хэзээ ч орох хувьгүй, төрмөл билэг танхай заяатай, дур зоргоороо улс юм болов уу гэж бодогдох үе буй.
Үгэнд ордоггүй зөрүүд дураараа монголчуудаа дэгэнд оруулах гэж бүх Засгийн газрууд ажиллаж ажиллаж ялагдаад явчихдаг дүр зураг л харагдаад болдоггүй, уучлаарай. Тэр үнэн үү?
1990 оноос ярьж байна шүү. Ард түмнээ захирч чаддаггүй Засгийн газрууд л шил шилээ харан явж одлоо. Захирна гэдэг нь дарангуйлна гэсэн үг биш, мөртөө ажлыг нь хийлгээд, цалин хөлсийг нь өгөөд, мөрт нь амьдрал ахуйг нь өөрсдөөр нь, өөрсдийнх нь гараар босгуулаад баяжуулчихна гэсэн үг юм л даа. Энэ чухам Засгийн газрын нэгдүгээр ажил үйлс байлтай. Гэтэл болж бүтдэггүй. Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр л бодогдоод байх юм. Иргэд нь өөртөө дур зоргоороо нэг хачин амьдрал зохиочихоод л гүрийгээд суугаад байдаг. Нэхэл нь хэтэрчихсэн.
Төрмөл заяатай, байгалиасаа хэний ч эрхшээлд биш тийм үндэстэнд эрх чөлөө ардчиллыг нь амлуулаад хувь заяагаа өөрсдөө шийд гэчихсэн чинь л зоргоороо явсаар нэг мэдэхнээ тал нь ядуурчихсан, ажил хийх байтугай ажлын байранд тэнцэх хүн цөөрчихсөн, тэнцлээ ч эрх дураараа, хүссэнээрээ, ийм нэг улс үндэстэн болж хувирсан. Засгийн газар, УИХ нь яаж ч чаддаггүй. Хурал зөвлөлгөөн, уриалга, ухуулга л яваад байх нь тэр. Явах ч болно.
Яг байгаагаар нь дүгнэх гэгч арга барил нийгмийн шинжлэх ухааны сургаальд байдаг. Би яг тэр дагуу л бичиж байна. Яг байгаа нь л энэ гэж бичиж байна. Болж бүтэж байгаа юм шиг харагддаг боловч хүн амын нэг хэсэг нь засал авахгүйгээр ядуурчихсан, араас нь ядуурах гэж байгаа учраас би хурцатгаж бичээд байна л даа. Догшин морь өөрийгөө зовоодог үлгэр гэж би үүнийг хэлээд байгаа юм.
Монголд ажил үйлс яагаад сэтгэлчлэн бүтдэггүй юм бэ гэвэл 1-рт монголчуудын хувийн ааш араншингаас нь их шалтгаалж байна. 2-рт төрмөл билэг танхай мөртлөө мэдлэггүй. Мэдлэг гэдэгт би дээд сургуулийн диплом, эрдмийн зэрэг цолыг нь хэлэхгүй байна. Ерөөсөө л ажлын ба ерөнхий мэдлэг их сул байна. Ажил хийх хүсэл тэдэнд байна. Оргилж байна. Гэтэл ажлаа мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй гэдэг нь шал өөр асуудал. Ажил үйлс нь болж байгаа, эсвэл болохгүй байгаагаа ойлгохгүй нөхөд олон байгаа нь хамгийн том эмгэнэл юм.
Хуралд томоотой суудаг, дуулгавартай, гэвч мэдлэг боловсрол, арга барил чинь энэ XXI зуунаасаа хоцорсон байна, бараг бүх салбарт. Тэгсэн хэрнээ бүгд л чадна мэднэ гэж амладаг. “Чадна мэднэ”-ийн хажуугаар бүгд биш ч, нэлээд нь “Надад юу өгөх юм бэ?”, “Надад ямар ашигтай юм бэ?” гэх асуулт битүү тавиастай. Түүнийгээ шийдэх гэж ажлын байранд очсон мэт. Нэг ёсондоо авилгачин. Эд юмс, бэлэг, мөнгө, цол шагнал, одон тэмдэгт дуртай. Дур хүслийг нь цаад ажил алба нь гүйцэлдүүлж байх хувь төөрөгтэй. Ямар нэгэн юм салгаж салах нь бараг зүй ёсны үзэгдэл болчихсон. Салгаж чадаагүй явчихбал нэг насаараа гонгиноостой, бүр үхтлээ шүү.
Гадаадынхантай хамтран ажиллаж ирсэн, тэдний сэтгэхүйг арай дөнгүүр гадарладаг туршлагаасаа үзэхэд манайхнаас гадаадынхан баахан дөлдөг болсон юм билээ. Улс төржихөөрөө хэтрээд явчихдаг. Нөгөө мэдлэггүйгээсээ болоод итгэл төрүүлж өгдөггүй. Тэгсэн атлаа хоосон бэлэн зэлэн бардам үгтэй, зальтай ч юм шиг, өмнөхөө үгүйсгэдэг, бүх ажлыг цоо шинээр эхлүүлэх дүр эсгэдэг, бас бэлэг сэлт, мөнгөнд дуртай, хувийн амьдралаа хамтын ажиллагаандаа шахаж оруулах гэдэг гээд олон зан чанар, хүмүүжлээс нь гадны хамтрагчид дөлдөг, заримдаа жигшдэг, цаагуураа элэг доог хийдэг, монголчуудтай ажиллах хэцүү гэх зөвлөмжөө гадаадын бусаддаа түгээдэг гээд бичээд байвал надад нэг ном дүүрчих баримт байна.
Захын баримт ол л доо. Ерөөсөө манайд албаны хүн аливаа ажил үүргээс шууд бултана гэж байхгүй, хийе бүтээе, за зүй болдог доо. Хийх хүсэл нь ч байдаг. Гэтэл ажил бүтээх маш хэцүү. Заримдаа халширмаар. “Тэнд таньдаг хүн байна уу?” гэдгээс л эхэлнэ шүү дээ. Муйхар хөөцөлдлөг голлоно. Ер нь аргалах, панаалдах, танилаар нь яриулах, найрах найрсах, эмзэг газрыг нь олж харж хатгах, өө сэвийг нь ашиглах, болохгүй бол эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаар залхаах, бүр эцсийн арга шүүхдэлцэх гээд есөн шидийн аргыг Монголд хэрэглэж болно. Тэр нь хэвийн үзэгдэл болчихсон. Тэгдэг ёстой л гээд дээр доргүй, хөгшин залуугүй ойлгочихсон.
Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн арван хэдэн мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.
Хүрнийг нь ахуйн хэрэглээнд, эрчим хүчнийхийг нь эрчим хүчний үйлдвэрт, коксжихыг нь төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг гэх мэдлэг, менежмент дутсанаас бүгдийг нь шороотой нь хутгаад ачааны машинд ачаад урд хөрш рүү тоос татуулан давхиулж, хил дээр овоолж асгаад буцаад давхина. Зах зээлийн сонгодог утгаар XXI зууны нүүрсний бизнес гэхэд тун хэцүү. Тэгсэн атлаа орлогыг нь уургын морь шиг хувааж цацаад нийгмийн халамжийн шүүрэн шанагаар байхгүй болгочихно. Хөөрхий үйлийн үртэй ардын баатар арван хэдэн мянган жолооч энэ улсын гурван сая ам руу хоол хийж өгч байна.
Төгсгөе. Үг олдож үхэр холдлоо! Догшин морь өөрөө өөрийгөө зовоодог үлгэр гэнэт бодогдчихлоо! Ард олон нэг юмыг хийж сурах хэрэгтэй!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Энэ бүгдийг МАН зохион байгуулж ,гүйцэтгэж байгаа.
Энэ Илжигдоржийн хошногоны нүх, сармис халуун ногоо амнаас нь үнэртсэн луухаан Баярхүү 7-н уулын цаагуур далд орооч. Ийм балай юмаар нийгмийг бузарлуулаад байж болохгүй. Тэр бичиж сараачсан юмыг нь битгий олон нийтэд үзүүл, нийгэм ямар хогийн сав биш. Хүүхэд нь Баярцогтыг нэг удаа өршөөе гээд хэвлэлийн хурал хийгээд байсан. Тонилооч энэ самуурсан хамуурсан толгойтой луухаан.
Байхгүй ээ. ТЭНЭГҮҮДИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС шүү дээ!
Буруу буруу бусдын буруу гээдл, өөрийнгөө чөлөөлж байгаа юм , улс төрчид попууд буруугаа чихэх сав бэлдэж өгнө , ардчилал , элбэгдорж хужаа , 76 н хулгайч гэх мэт бэлэн тийм савтай байх амар өөрийн бүх бүтэлгүйтэл алдаагаа тийш нь шиднэ
МАН-ын манж хятадын эрлийз бүдүүн дарга нар хошногоо ухаж үнэрлээд сууцгааж байна.
Энэ хүний бичсэнд нэг ч бжруу гаж юм алга. Юундаа бухимдаж хужаа энэ тэр гэнэв. Хамгийн явуургүй засаг тэнэг улс төрчидийн тухай л бичсэн байна.
Баярхүүгийн нийтлэлүүдийг уншинаа. Хөөрхий янз бүрээр л үзэх юм. Чингисээ ч дурсах юм,Сингаг ч сурталчлах юм,ЗХУ- ын фэнүүдэд ч нэг юм хэлэх юм,бүр болиод монголын залхуу,бэлэнчлэгч балиар ард түмнийг ч нулимах юм. Сэнхрүүлчих санаатай их л үзэх юм. Даанч үр дүн нь нойл....... Яагаад ? ...Баярхүү болон монголын судлаач нийтлэлч,эрдэмтэн профессорууд нь монголын улс төр,эдийн засаг,эдгээрт нөлөөлөх,гаднын болоод,дотоод нөлөөллийн талаар 100 хувь үнэнийг бичдэггүй,зөвхөн хагас үнэнийг л бичдэг. Тулгамдсан асуудлыг орвонгоор нь эигүүлж гаргаж ирээд 100 хувь засаж залруулах арга замыг нийтэд таниулж хэлэлцүүлэхээсээ илүү,булингартай усны булигарыг нь хөдөлгөхгүй шиг,зүгээр дээгүүр нь самрах үйлдэл л хийдэг.... Яагаад ? .... Яагаад гэвэл эд бүгд дээрээ цензуртэй,редактортой,айдаг хадны мангаатай...... Жишээ нь..... Монголын улс төр,эдийн засагт хоёр хөршийн нөлөө маш их. Монголын эдийн засаг улс төргүйгээр урагшлахгүй. Улс төр ярий гэхээр хойд хөрш,хойд хөршийн улс төр,Кремлийн бодлого,Кремлийн олон улстай харьцаж байгаа,олон улсаас Кремль,түүний удирдагч Путинд хандах хандлагын талаарх бүх мэдээллийг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж,шинжээч,судлаачид нь үнэн зөв таниулах хэрэгтэй..... Баярхүү чадахгүй,яагаад гэвэл ганц хөрш ахаа гомдооно,болохгүй..... Энэнээс улбаалаад монгол дахь улс төрийн бүх гажуудал эхлэнэ........ Энийг бичих Баярхүүтэнгүүд өдрөөр гар чийдэн бариад эрсэнч олдохгүй....... Энийг л зассан цагт монгол хөгжинө,ард түмэн залхуу биш болно......
ОДОО ИЙМ УЛС БАЙГУУЛЖ ЯВЛАА ГЭЭД 100ЖИЛ ИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ ХУНДАГА ТАВИХГҮЙ АРХИДАЖ ХУТАГ ТАВИХГҮЙ МАХ ИДНЭ ДЭЭ ККК МАЛНУУД
Монголд болж бүтэхгүй зүйл их бий. Гэхдээ үүний үндсийг АН, ардчиллын хуурамч баг өмссөн,үүнийг далимдуулж баяжих цүндийх гэсэн шуналтангууд хийсэн.Та нар Ардчилал зах зээл гээчээ эргэлзээтэй замаар эхлүүл,улсын гэсэн бүх зүйлийг хувьчлал нэрээр үнэгүйдүүлж, хувьдаа авч,олон түмэн хоосон үлдээ биз дээ.Та нар эрх чөлөө нэрийн дор дураар дургих анархи байдал нийгэмд буй болгосон.Нийгмийн талцал буй болгож, залуу ахмад үеийг хооронд нь тэрсэлдүүлсэн .Доллодын их өрийг та нар үүсгэсэн.Та нарын төр барих үед л улс орны эдийн засаг сүйрч төрийн данс улайж,амьдралын төвшин буурч,гадаад дотоодын өр зээлэнд баригдаж хүүнд идэгддэг.Улс орны сул дорой байгааг бусдад тохох гээд нэмэргүй.
дээшээ харж хэвтэн хүчиндэхийг хүлээх эм лугаа адил ард түмэн гэж хэлж байна.
Энэ ухаантай хүний санаа зовниж бичсэн асуудлын ашуулга мөн чанарыг тунгаагаач. Харааж дайрахаа болимоор юм
тунгаах чадвартай нь хэд байгаа бол ? харааж дайрахаас өөр ямарч чадваргүй нь хэд байгаа бол ?
Баярхүүгийн бичвэрийн гол санаа арга барил нь социализмыг муулж бүх бурууг түүнд тохоод Элбэгдорж Баабартангуудыг магтаж хамгаалах далд санаатай байдаг.
наадахыг чинь хардах өвчин гэдэг юмаа
Будуулэг малнуудыг ингэж бичих нь ч багадана шуу. Амаа ангайсан ангаахайнуудад халамж гээч юмны барааг буу хариулаач ээ.
Дорсгор шүдээ жаахан янзлуулах арга байхгүй юу, Баярхүү гуай? Харахад өвгөн луухаан, ханхлах нь дарсан сармис л үнэртээд байх юм.
Шүүмжлэхийг бол хэн ч хийчихнэ, харин шийдлийг???
Шийдлийг шүүмжлүүлсэн улс төрчид хийдэг.
Манай агуу хошгоруулагч маань Хийхийн 50% нь хэлэх !! гэсэн мэргэн үг зохиож хэрэгжүүлсныг мартсан юм биш бээз!!!??Түүнээс хойш 50% -ийг нь ямарч байсан хийхийн тулд асар их ярьдаг болсон билээ!!
Ярина гэдэг чинь хийхийн эхлэл гэж хошгируулсан ,тэгээд л ярьцгаагаад байдаг
Үнэндээ ингээд хуцаж суухад амархан л даа дурайж хийж болохгүй юм газрын баялаг л байна бусдыг танай нутгийнхан дуурайж хийгээд унагадаг болчихоод удаж байна муу жижжиг үйлдвэрүүд бол хэцүү дээ хөрсөн дээрээ ярь хөө
Том том эрдэмтэн судлаач хэмээн нэрлэгдсэн хүмүүсийн бичсэнийг уншихаар үнэхээр ой гутах юм.Дандаал шүүжлэл,аль эсвэл худлаа хийрхэл даанч яав даа. Энэ хүмүүс өөрийн тэр мундаг мэдлэг чадвар боловсролоо улсынхаа хөгжлийн төлөө ул суурьтай санаа оноо дэвшүүлсэн юм бичээсээ билээ Эх орон,эх орон гэж цээжээ дэлдсэн Хий хуцдаг энэ олон нам,элдэв цол хэргэм гуншинтай хүмүүс улс орноо өөд татъя гэсэн хөгжлийн ойрын болон хэтийн алс хэтийн зорилтын тухай нэг ч юм ярихгүй, ганц нэг гийсэн нэртэй юмнууд нь зөвхөн намынхаа эрх ашиг ард түмнээ хуурсан хуурамч юм хийгээд л сонгуульд ялах,УИХ хуралд сонгогдох хүрээнд л цаас цоохорлож тулга тойрсон амлалт хийх юм. Намайг юу гэж цоллох нь хамаагүй би ганцхан юм ярья:Дарханы мёталллургийн үйлдвэр анх төсөл зохиогдохдоо 5 жил мёталл лом дээр ажиллаад Үндэсний мэрэгжилтэн ажилчдаа дадлагажуулаад өргөтгөл хийж Ёрөөгийн төмрийн хүдрийг боловс- руулан өөрийн гангийн дотод хэрэгцээг хангаад,японы машины үйлдвэрийн зарим эд ангийг хийх тохироо байсан юм Одоо
АН гэж алуурчдын нам байгуулснаар хамаг муу муухай юм эхэлсэн юм.Дээр нь Зоригыгоо нухсан Элбэгдорж тэргүүтний бодлоготой шат дараалсан арга ажиллагааг шүүмжлэхийн оронд ард түмнийхээ тэнэгийг л гайхсаар30-д жил суудаг Баярхүү Баавар хоёр үнэхээр хужаа биш биздээ
Машинаар зеелгеед улсаа хоролсон улсынхаа еренхийлегчээ нэр устай нь хэлж бичээд уулзаж яриач
30 жилийн гаж тогтолцоо дампуурал ингэж гарч байна даа бас нэг юм хэлэхэд манайх чинь дэлхийн хөгжлөөс олон жилээр хоцорсон улс шүү дээ хоцрогдол тийм амархан нөхөгдөхгүй гэвч энэ 30 жил зөв аятайхан явсан бол өдийд овоо хөгжчих хугацаа байсныг алдчих юм хайран ч 30 жил минь энэ ардчилал буруу явбал дарангуйлалаас доор гэдэг яасан ч үнэн үг эв дээ
yu ch bichej taniulaad tolgoi ni setgeheen baisan hor idsen manuuhainuud bnaa!!!tedend bol yuch tysgyideg ee!!
үнэнийг л бичсэн байна.Баярхүү багшдаа баярлалаа.Таны бичсэн өгүүлэл ухаарал өгдөг шүү бидэнд. Манайд Их Британы ерөнхий сайд Маргарэт Тэтчер шиг Ерөнхий сайд хэрэгтэй байна.Зоригтой эрчтэй. Тэгвэл энэ олон үрэлгэн халамжийн бодлого алга болж хүн бүр амьдрахын тулд ажил хийж олсон ажлын байраа алдахгүйн тулд үнэнч шударгаар хөдөлмөрлөх болно. Хэрвээ ажил олгогчийн зүгээс хүний эрхийг зөрчиж мөлжлөг дэндвэл хамтаараа эвлэлдэн нэгдэж ажил хаялт зарлан буулт хйилгэх болно.Төрийн албан хаагчдын үйл хөдлөл дөрөв дэх засаглалынхны хяналтад бүрэн шилжиж ёсзүйтэй байх болно.Нийгэм даяараа хууль дээдлэдэг болгохын тулд торгуулийн өршөөлгүй тогтолцоог бий болгон тогтоосон хууль журам дүрмийг хэлбэртгүй биелүүлэхэд албадан сургах хэрэгтэй.Ингэж чадваас нийгмээрээ бусдад төвөг учруулахгүй амьдарч чаддаг болно.
Тэтчер ажил хаяж бослого гаргасан 3000 уурхайчдыг уурхайн нүхэнд нь дэлбэлж булсан,245 мянган Аргентинчүүдийг АНУ-тай хамтран далайд живүүлсэн. Англичууд ихэд баярлацгаасан.Уурхайд эр нөхрөө дэлбэлүүлсэн авгай хүүхэд эцэг эх нь цөм баярласан.Хүн гэдэг нэгнийхээ цус урсахад баярладаг жигшмээр амьтан юмдаа.Чи уг нь яльгүй боловсролтой хүн бололтой. Тэтчерийг судлаагүй байна, тухайн үеийн Английн сонинууд бүгд бичиж байсан билээ
Монгол ахуй ярьцгааж сүр царайлсан худалчуудыг дэлхий тоодоггүй. Тийм үү гэсэн тулгалтанд нь гадныхны толгой дохих нь зөвшөөрч байна гэсэн үг ч биш зүгээр л аяыг нь дагуулж байгаа хэрэг.
гашуун ч гэсэн эм
ih l muu uls um daa
Та соён гэгээрүүлэх талын хүн баймаар ? өөрийгөө өрөө холоос хараад магтаад байна уу? муулаад байна уу? Таны энэ аяглалыг гүн ухаан талаас авч үзвэл та өөрийгөө л муу хэлээд байна шүү дээ. Монгол улс гэдэг чинь монголчууд л байхгүй юу. бид бүгдийн л байж байгаа царай дэндүү гутрангуй өвчин зовлонтой энэ хэцүү үед төр засгаа ард түмнээ сэтгэлийн тэнхээ нь тасартал муу хэлээд юу хийнэ Чамд улс төр ер зохихгүй тэгээд ч чамд чөмөг дутна.
Democracy is dead by now. It was strongly flawed from the very beginning, in one word, it was viciously dead on arrival. I'm not kidding here. No Equality.If there is a slice of the so-called Equality it is achieved only in the sense that everyone is equal in his or her poverty, misery n unhappiness.
Doh-politicians of ours have gotten all Paranoid Schizophrenia symptoms + Hallucinations (hearing voices, seeing things or sensing things that aren't there)+ Delusions (strongly believing something is true or real that's obviously false to other ppl)+Paranoia (unusual saspiciousness) n etc., not to develop the country just to rob people making them poor silly miserable selfish.
Dotoodiin huchnii baiguullaguud avilgachidaa, offshorchdoo diilehgui bolhoor odoo Gadaadiin Huuli Shuuhiin bai -uud manai uls turchidiig ilruuleh shoronjuulah shatand orjee. Delhiin Sanhuu Mungunii Tsagdaa FATF -aas ehleed OU-iin Eruugiin Heregiin shuuh,NUB-iin "Justice Court"zereg ni ajillaad ehleh ni tsag hugatsaanii asuudal bolson b.Har tsagaan jagsaaltad dahin oroh nuhtsul undsendee burdsen bh magadlal bn.
Shine Zasgiin Gazar bur ehneesee l buruu gariin tushmel-uudiinhee Zolioos boloh vii. 2 honogiin umnu Sangiin Said ni mungu hevleh instrument-iig saishaaj bsn.Getel unuudur shal uur um yariaad tarhi ugaaj b.Bi ug ni ter dor ni yaaraltai sanuulsan shuu.Hund hetsuu ued chin tuslaj bdg World Bank, Valutiin San harj b. Mungu hevlehgui, uls ornoo ingej nuraahgui gej Huuk helj garch irsen shuu.This was actually Huuk' s Signature Policy, Concept and his Legacy to be followed by to save the national currency. I do notice herewith no slightest difference between this n ex Financial Ministers. If I measure them out there is no razor thin Margin, you know.
Ouyk l etsest ni buruutna. Uur hen ch bish.
Жоохон мэдэх юмаа ашиглаж хүний толгой эргүүлэх донтон, эвдээд байхаар сайжирдаг юм бол 30 жил боллоо, хятадын шүлс, шээс хоёр гоожоод байхад, сулаач гэгч ээ.
дунд давхарга аа мөлжиж,туйлдуулж байгаа халамжийн ороны үнэнийг хэлсэн байна.Таньд баярлалаа
Ганц хоёрхон ухаантай удирдагч л энэ байдлаас гаргана. 76 хуйвалдагч хэзээ ч тийм байдал үүсгэхгүй. Ухаантай удирдагч аа л хайцгаая.
Судлаач маань бидний л өнөөгийн үнэн төрхийг сайтар гаргажээ. төр засгийн дарга нар нь чы ард иргэд нь өнөөгийн шаардлагаас хол хоцорсоныг шуудхан шүүмжилжээ.Энэ бодит байдлыг бүгдээрээ ухаарч нэгийг бодох цаг болсон шүү.
угаасаа л тийм , энэ нийгэмд юм хийнэ гэдэг чинь хүнд асуудал байшд, баахан юу ч мэдэхгүй би чадангуудыг давж гарна гэдэг
Яг голоор нь л хэлсэн байна. Гашуун ч гэсэн үнэн болой
Хөөрхий энэ эх оронч Д.Баярхүү руу дайрч доромжилж байгаа хүн бол гадны гар хөл болсон муу тролл хулгайч л байж таарна монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн дайсан байх, зүгээр байгаа хүнийг доромжлогч бол хамгийн өөдгүй муу бүдүүлэг байдаг
2019- 1-19 haviaar FATF manaihiig Saaral Jagsaaltd oruulsnaa ZARLAHAAS 2 honogiin umnu Mongol Banknii Euk iim jagsaaltd manaih oroh yamar ch undesghi hemeej bv.10-nii ued shiidveree gargachihsan zarlah l dutuu bsn um bilee.Manai Euk ch,Erunhii Said ch,76 ch tiishee yariaagui baihad ni oroitson ch huviaaraa bi yarij Mongoliinhoo baidaliig taniltsuulahad ih gaihaj bas tuluulugchdiin terguun MGL Banknii terguun ded ni ulsaa hamgaalaagui, baidaliig zuv taniltsuulaagui gej bv. Ene baidlaasaa hashirdaggui surgamj ch avdaggui um.Daraa ni Evropiin Har Jagsaaltd orohod dahin yarij, democracy ntr - ee duridaj yadahdaa Tuslamjaa zogsoohgui baihiig hicheenguilen hicheenguilen husehed esoor bolgoson.Mongoliin maani tuslamj zogsoogui.Ene 2 jagsaaltd oroh yavdal hoeuulaa Hurelbaatr,Bulgantuya nariin id zasaglaj bsn ued garsan jigshuurt uil yavdal.
Энэ дорсгой хятад тэргүүтэй ардчилсан гамингууд 30 жил улс орныг сөнөөж, коммунист хятдын колони болгосон нь маргашгүй үнэн билээ.
Монгол улсын төлөө санаа зовж бичсэн хүнийг хужаа гэж гүтгэдэг чам мэтийн чөтгөрүүд л өөрсдөө жинхэнэ хужаа байгаам даа
МАХН, МАн, МАНАгийг гай!
Яг үнэнийг бичиж
unendee.bolj.butej.bgaa.neg.ch.salbar.baihgui.ee
ILYY BYY HUTSAA
Д.Баярхүүгийн хүчтэй нийтлэлүүд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэр хирээр олон хүн амьдралынхаа байр суурь, ааш аягийг засаж залруулж явдаг билээ...
Нобелийн шагналт эрдэмтэд аж үйлдвэр хөгжөөгүй, буурай хөгжилтэй Монгол шиг улс шууд чөлөөт зах зээлд орж болохгүй, харин конвергенцийн онолын загвараар хөгжих ёстой гэж номлосоор байтал 1990 онд Монгол улс минь Америкийн бүтэээсэн чөлөөт зах зээлийн онолын замд ороод сүйрэл, мөхлийн замаараа машид хурлан явна. Үүнийг сөхөөрөх монгол хүн ховорхон үлдлээ!!! Бурхан минь , мөнх тэнгэр минь монголчууд биднийг аварч туслаж хайрлаач!!!
Баярхүү гэгч энэ этгээд Ийм байдалд хүрхэд нилээд үүрэг гүйцэтгэсэн дээ
Судлаачид профессор цол олгодог дээд боловсролын салбараас авахуулаад болж бүтэж байгаа нэг ч салбар манайд алга даа. Бусад оронд щинжлэх ухааны докторт л профессор цол олгодог. Эхлээд доктор дараа нь доцент бүр мундгууд нь л профессор цол авдаг байхад манайд ганц нэг ном орчуулсан, нэг хэдэн цагийн л лекц уншсан болоод л шууд профессор болчихдог нь үнэхээр хошин. Ийм. худлаа пээдийсэн эрдэмтэн мэргэд хуурамч профессоруудтой болохоор энэ улс яаж ч хөгжихөв дээ.
Судлаачид профессор цол олгодог дээд боловсролын салбараас авахуулаад болж бүтэж байгаа нэг ч салбар манайд алга даа. Бусад оронд щинжлэх ухааны докторт л профессор цол олгодог. Эхлээд доктор дараа нь доцент бүр мундгууд нь л профессор цол авдаг байхад манайд ганц нэг ном орчуулсан, нэг хэдэн цагийн л лекц уншсан болоод л шууд профессор болчихдог нь үнэхээр хошин. Ийм. худлаа пээдийсэн эрдэмтэн мэргэд хуурамч профессоруудтой болохоор энэ улс яаж ч хөгжихөв дээ.
myy zyrsil yzel bodoloosoo ylger abch hegjij deeseldegsen ta nar yagaad ylger abahgyi bna be?....yynd l ychir ni baigaa bolob yy?odoo namchirhah ni hereggyi ee!!bas ylas torjih hortoi gedegiig harlaa,odoo ajillah hyyli dyremeen dagah ene l chyhal met sanagdaj bna daa!!!hyyhedyyd mini!!!
XYMSYYDEE BARUUN CHIXEEREE CONCOOD ZYYN CHIXEEREE YLEEGEED XOL XAYA CHIX TEGEED BOLOO
bolj baigaa salbar algaa Deedes ni suudlaa olohgui doodoh ni guidlee olohgui bna Chadvarlag mergejliin humuus bish ariin haalga ihesej chadamjgui bolloo
Энэ хун маш унэн бугээд маш сайн бичих юм даа даан ч ойлгож ухаарах хумуусээс юм ойлгодоггуй хун олон юм шиг . Улс орон маань хегжевел бидний ирээдуй болсон хуухэд залуучуудад л сайн юм даа алийн болгон гуйлагчин ,заваан амьдаралд амьдарах вэ дээ
Boor ni bogsondoo,tser ni tseejindee baij uls oron hogjdog zamtai. engineer hun iuldbertee ,diplomat hun elchindee, mergejiliin emch emnelegtee baij uls hogjinoerhkemuudee. Tuunees Demberel emch Undesnii TV hogjuuleh chadvarch baihgiu, Sarangerel anagaahiin shinjleh uhaaniig hogjuulne geh ulgert tsunh barigch hodoo aj ahuin jamiig udirdana aa geh ulgeruuded etgehee bolih tsag boljee. Namuud tsunh barigcchdiinn bi chadna gedeguudee jaahan tsenzuurdej mergeil medlegiig ni harj uzehgiu bol D.Bayrkhuu guya hurtel setguulch bolj ayga hooloo horooh bolj. Bayrkhuu guyag diplomat aar ni bulangiin 3 orond jabuulsan bol ulsad heden tosol chireed l irne. getel tend diplomatiin A a useggiu nohor hel, usgiu humuus baigaa daa aygiu bol... ingeheer uls hogjihgiun nuuts erdoo namuudiin hunii noots tomilgoond baina. huulchilchih salbariin said salbartaa tanigdsan baina geed . hereb tanai namd teem hunii noots baihgiu bol nootsteig nui esbel nam buschuudaas ner debshih erhiig ni olgochih.
Turiin alban haagch nertei namin shahaani garuudig tsegtsleh heregtei
Олигтойхон төрийн тэргүүнтэй болох юмсан, эмэгтэй ч байсан яах вэ, бушуухан салах юмсан
100 жилийн туршлагатай намд бүтэж байгаа зүйл байлгүй яахав.
нүцгэрсэн зуун хувь цагаан аристан орос хоёр давхар матрёшкаа хуулуулчихаад зогсч байна ТЭГТЭЛ буревестник шуурга сөрсөн дууч шувуу ялан дийллээ газар уснаа явагч грекийн галын бурхан посейдон үлээж хийсгэдэг атомын торпед тавилаа "тогтоон барих"" дэлхийд байхгүй хүч энэ биш гэж үү буревестник атомын хүчээр дуусна гэж байхгүй дайснаа хайгаад дэлхийг хэд эргэнэ эгц дээрээс нь цөмлөн орно устгасан орон өөрөө сөнөнө орос монголын хөгжлийн союзный улсын тухай ам ангайж чадах уу
Энэ луухаан чинь докторын зэрэггүй байж хаанаас профессор цол хусчихав аа? Ичиж донгосох хэрэгтэй, дорсгор данжаад гуай!