sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 1 /VOA/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахад бэлэн биш байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.“Ерөнхийлөгч Зеленский Америкийн оролцоотойгоор энх тайван тогтооход бэлэн болоогүй байна гэж би дүгнэлээ. Учир нь тэрбээр манай улсын оролцоо хэлэлцээнд ихээхэн давуу талыг өөрт нь олгож байна гэж бодож байна. Харин би хэн нэгэнд давуу тал өгөхийг хүсэхгүй байна. Би зүгээр л энх тайван тогтоосой гэж хүсэж байна" гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.




В.Зеленский “энх тайвныг тогтооход бэлэн болсон үедээ эргэж ирж болно” гэж Америкийн удирдагч онцолжээ. 



Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын талаар Д.Трамп ярихдаа "сэтгэл хөдлөлдөө автсан нь гайхширууллаа" гэжээ. 

Цагаан ордонд баасан гарагт хийсэн Ерөнхийлөгч нарын уулзалт ширүүхэн маргаан болж хувирсан байна. Д.Трамп Украины Ерөнхийлөгчийг хүндэтгэлгүй хандаж байна гэж буруутгажээ. 

Уулзалтын дараа ашигт малтмалын тухай гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн хурал хийх ёстой байсан боловч цуцалсан байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг