
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 20 /Reuters/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг хоёр дахь удаагаа гаргалаа.
Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа, эдийн засгийн урьдчилан таамаглах аргагүй бодлогын улмаас ХНС-гийн бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулсан байна.
Тодруулбал, Төв банк жишиг хүүгээ 4.25-4.5 хувийн хооронд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Бодлого боловсруулагчдын мэдэгдсэнээр, эдийн засгийн идэвхжил тогтвортой өрнөж, ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад бага хэмжээнд тогтворжсон байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч магадгүйг сануулаад, 10-12 дугаар сарын ДНБ-ий өсөлт 2.1 хувьтай байна гэж урьдчилсан таамаглаж байсныг 1.7 хувь болгон бууруулжээ.
ХНС-гийн дарга Жером Пауэлл эдийн засгийн тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж байгааг онцолжээ. Шинэ засаг захиргаа худалдаа, цагаачлал, төсвийн бодлого, зохицуулалт гэсэн дөрвөн өөр чиглэлээр бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед эдгээр салбарт, ялангуяа худалдааны бодлогод олон өөрчлөлт гарч байгаа ч тэдгээрийн эдийн засгийн төлөв байдалд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй байна гэж тэрбээр хэллээ. Ж.Пауэлл мөн татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор инфляц өсөж эхэлснийг дурдсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америкийн засгийн газар, америк иргэдэд хүүтэй зээл олгож, өрөнд оруулж өтөнд идүүлдэг хувийн байгууллага.