sonin.mn

ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 20 /DW/. Их Британийн эрх баригчид Оросын тэрбумтан, байгалийн хий олборлогч "Нортгаз" компанийг хамтран эзэмшигч асан Фархад Ахмедовт авсан хориг арга хэмжээгээ цуцалжээ. Энэ тухай Их Британийн Сангийн яамны Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх алба (OFSI) лхагва гарагт мэдээлэв.


Ф.Ахмедовын нэрийг “нэгдсэн жагсаалтаас” хассан бөгөөд тэрбээр одоо хөрөнгийг битүүмжлэх эсвэл илтгэлцлийн салбарын хоригт орохгүй гэж мэдэгдэлд дурджээ. 


Их Британийн эрх баригчид Украины дайн эхэлсний дараа 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Ф.Ахмедовыг хоригийн жагсаалтад оруулсан байна. Люксембург дахь Европын Холбооны шүүх Ф.Ахмедовыг шүүх хуралд ялсны дараа 2024 оны тавдугаар сард түүний эсрэг хориг арга хэмжээ авах тухай ЕХ-ны Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгожээ.


ЕХ-ны эрх баригчид 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд Ф.Ахмедовт дангаар хориг арга хэмжээ авсан байна. 


Тус холбоо мөн “Еврохим” компанийн тэргүүн асан Владимир Рашевский, бизнес эрхлэгч Алишер Усмановын эгч Гульбахор Исмаилова, Европын еврейн конгрессын тэргүүн асан, бизнес эрхлэгч Вячеслав Моше Кантор, ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев нарын эсрэг авсан хоригоо цуцалсан тухай гуравдугаар сарын 15-нд мэдээлжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг