sonin.mn

3-р сарын 19-нд Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай эерэг, маш бодитой, илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн тухайгаа нийгмийн сүлжээн дэхь албан ёсны хуудастаа нийтэлж, Украин, АНУ хоёр тал мөргөлдөөнийг жинхэнэ зогсоож, өнийн энх тайванд хүрэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэдэгт хоёр тал санал нэгдэв, Америкийн удирдлага дор энэ онд өнийн энх тайванд хүрч чадна гэдэгт Украин итгэлтэй байна гэжээ.


В.Зеленский мөн: "Дональд Трамп яриа хэлэлцээний үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн ярианыхаа нарийн ширийн зүйл болон хэлэлцсэн гол асуудлуудаа хуваалцсан.


Мөргөлдөөнийг бүрэн зогсоох эхний алхам бол эрчим хүч болон иргэний бусад дэд бүтцэд дайралт хийхийг зогсоох явдал байж магадгүй юм. Украин энэ санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд Украин үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ баталлаа. Хоёр талын багууд Саудын Арабын Жидда хотод энэ арга хэмжээний талаар хэлэлцсэн. Мөн фронтын шугам дээр ямар ч болзолгүйгээр гал зогсоох саналыг АНУ тавьсан бөгөөд Украин ч энэ саналыг хүлээн авсан. Украин энэ зорилгыг биелүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хичээн ажиллах болно гэсэн байна.


Г.Бямба