
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цөмийн зэвсэг бүхий дуунаас хурдан сөнөөгч онгоцуудыг Германтай хиллэдэг Люксей-ле-Бен дэх Люксей-Сен-Совер агаарын баазад байрлуулна гэж мэдэгджээ.
Тэрбээр "2035 онд Люксей-Сент-Соверын агаарын бааз нь цөмийн цэнэгт хошуу бүхий дуунаас хурдан Rafale сөнөөгч онгоцын шинэ хувилбарыг байрлуулах анхны агаарын бааз болно" гэж уг баазад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. Тав дахь Бүгд Найрамдах Улсын тэргүүн тэнд цугларсан хүмүүст "Европ дайнаас зайлсхийхийн тулд өөрийгөө үргэлжлүүлэн хамгаалж, цөмийн зэвсгээ бэлтгэж, хөгжүүлэх ёстой" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Франц цөмийн зэвсгээ хөгжүүлж, Rafale сөнөөгч онгоцын захиалгаа нэмэгдүүлэх гэнэ.
Франц 3 телевизийн сувгийн мэдээлснээр Парис Люксейл-Сент-Совер агаарын баазад 40 орчим сөнөөгч онгоц байрлуулж магадгүй бөгөөд энэ нь аажмаар хуучирсан Mirage 2000 онгоцуудыг солих аж.
Францын удирдагч мөн 2035 он гэхэд тус бааз дахь цэргийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд ингэснээр энэхүү агаарын баазын цэргийн албан хаагчдын тоо 2 мянгад хүрэх аж. Мөн Макрон Франц улс агаарын цэргийн бааз, ялангуяа үйл ажиллагааны дэд бүтцийг шинэчлэх, дасан зохицоход 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ гэж нэмж хэлжээ. Тэрбээр Францын армийг Европ тив дэх хамгийн чадварлаг, сайн зэвсэглэсэн, боловсон хүчинтэй, бэлтгэгдсэн арми гэж нэрлэсэн байна. Макрон Германы канцлер Олаф Шольц болон түүний залгамжлагч Фридрих Мерц нартай уулзахаасаа өмнө тус агаарын баазад зочилсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Ж.Бат
Эх сурвалж: www.stoletie.ru
Сэтгэгдэл13
Болж дээ оросуудыг тодорхой хэмжээнд барьж байх хэрэгтэй
Европд цөмиынмдаын ч хиыхэд бэлэн байгаа Макронд Монгол уран ашиглуулаад л байх уу
boduushtai
China heleegui ch ehelsen tom darga mongol geheer baruunii haraat geed buh yumd tolgoi segserdeg bolson gej medeelel deere tabij ba
монголчууд фанцад уран нийлүүлэх тохиолдолд орос монголтой дипломат харьцаагаа таслах л байх доо
Macron gej setgetsiin ubchtun baruunii uls turchid gej gaj humuusiig gargaj eruul saruul humuusiig eu demjihgui bolson
хятадын хил дээр уран олборлож байгаа биз дээ
Одоо л сайн болж дээ. Уул нь дэлхийн 2-р дайнд хамгийн муу арми байсан шүү. Герман зүйл дуусгасан даа.
Болж байна...
Солиорсон Макронд захиа өгч болох уу. Монголоос Макронд хаяглаж захиа бичье. Францын цөмийн зэвсэг нь өөрийн улсын хилээс гарч харийн улсад хохирол үзүүлэх зориулалттай бол Монгол улсаас уран олборлох ажлыг таслан зогсоох болно гэдгийг хэлмээр байна.
Bi pranzaas bichej baina,ta nar sig soliotyyd pranziin erenhiilegchiin medeeleliig ygyisgeh chadbargyi ee!!ter bol tom ylas terch medeeleliin dainii chini bygdiin chemd ni syyj baina,;ter ajilaa l hiij baigaa ni ter!!!!!!!!!!!!!!!!!!!!
Эзэн Чингис Богд минь өршөө.
эзэн чингэсийн хойт дүр хувилгаан ПУТИН ӨРШӨӨХГҮЙ бөө нар чинь хаана хэнд буусныг мэдэж л байгааш дээ