
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй залуусын туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, амжилт хүсэв.
Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл4
He he
Ийм залуус ирдэггүй юмаа. Өндөр цалингаа аваад хааяа нэг амарсаан шээг л морилно. Харин ресторан, тээвэр зууч, цэвэрлэгээ, буудал гэх мэт салбарынхан л монголд ирж үйлчилгээний соёлыг чинь дээшлүүлж байнашд. Нээх технологи гэж томроно, тэд чинь ирж харагдаач.
Хулгайч баячуудын хүүхдүүд монголд ирэхгүйээээ.
Тэгэхээр ийм байна энэ хулгайч нарыг дарамтлах цаг болсон. Орос-Украйны дайныг далимдуулж дарамтлахаас өөр замгүй. Монгол ямар энэ хулгайч нарт тонуулах ёстой биш.