sonin.mn

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 20 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу лхагва гарагт олзлогдсон цэргүүдээ солилцжээ. Талууд тус бүр 175 цэргийг сулласан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Оросын тал мөн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнд шархадсан 22 цэргийг сулласан байна. 


Олзны цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский батлаад дайн эхэлснээс хойших “хамгийн том солилцоонуудын нэг” боллоо хэмээн мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, суллагдсан цэргүүдийн дунд "хүнд шархадсан болон зохиомол гэмт хэргээр Орост хоригдож байсан цэргүүд" байгаа аж. Украин, Оросын талуудын мэдээлснээр, Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар цэргүүдийг солилцжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг