
Элчин сайд асан, дипломатч Ц.Сүхбаатартай олон улсын харилцаа, геополитикийн сэдвээр ярилцлаа.
-Олон улсын нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийд яг юу болж байна вэ? Үүнийг та манай уншигчдад маш ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Өнөөдөр дэлхий нийтийн олон улсын байдал үнэхээр нэн ээдрээтэй цаг үед бид амьдарч байна. Олон улсын байдал өдрөөр цагаар хэмжигдэж өөрчлөгдөж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Украинд болж байгаа дайн дэлхийн хүчний харьцааг өөрчлөхөд маш их нөлөөлж буй.1945 оноос хойш дэлхий дээр тогтсон олон улсын дэг журам өөрчлөгдөх үйл явц өнөөдөр эрчимтэй өрнөж байна. Энэ дэг журам хуучнаараа цаашид үргэлжлэх аргагүй болжээ.
НҮБ өнөөдөр дэлхийн энх тайвныг тогтоох, энэ тогтсон дэг журмыг хадгалах ямар ч чадваргүй байгууллага гэдэг нь харагдлаа. 1975 оны Хельсинкийн зөвлөгөөнөөс хойш Европт тогтоод байсан хамтын аюулгүй байдлын систем нурж уналаа.
Энэ систем нь сүүлийн 50 гаруй жил Европт энх тайвныг тогтоож, дахин ямар нэгэн дайны голомт үүсгэхгүй байхад маш их чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч өнөөдрийн энэ Украин-Оросын дайныг зогсоох чадваргүй гэдэг нь харагдлаа. Америкт Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш тус улсын гадаад бодлогод нэлээн гүн гүнзгий эрс өөрчлөлт гарлаа. Үүнээс болоод нэн ойлгомжгүй байдал үүслээ. Өнгөрсөн наян жилийн хугацаанд буюу дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийд тогтсон либераль ардчилсан үнэт зүйлс зарчим дээр үндэслэсэн худалдаа, улс төр, эдийн засгийн тогтолцоо болон Хойд Атлантын цэргийн холбоо буюу НАТО хэмээх энэ байгууллагыг АНУ байнга дэмжиж, гол үүргийг гүйцэтгэдэг байсан бол одоо энэ холбоо ганхаж, цаашдаа хэвээрээ байх уу үгүй юу гэдэг асуудал үүсээд байна. Сүүлийн хэд хоногт Украины дайн зогсож магадгүй гэсэн янз бүрийн таамаг, яриа хэлэлцээ олон явагдлаа. Гэвч өнөөдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ дайн тийм амархан зогсохгүй гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр АНУ-ын шинэ засаг захиргаа дайныг ямар ч үнээр хамаагүй зогсоохыг хичээж, Украинд гал зогсоох санал тавьсан ч Оросын удирдлагын зүгээс нэлээн хатуу шаардлага тавьж байгаа мэдээлэл байна. Тиймээс ч өнөөгийн олон улсын байдал нэн ээдрээтэй буюу яг ийм болно, тийм болно гэж шууд таамаглахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсээд байна.
-Орос, Украины дайн эхлээд өдгөө гурван жил болжээ. Та олон улсын харилцааны судлаач хүний хувьд энэ дайны үр дагаврыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Дайн үүссэн шалтгааныг хоёр талаасаа янз бүрээр тайлбарлаж байна. Украины талаас болохоор тусгаар тогтносон бие даасан бүрэн эрхт улсын хувьд өөрийнхөө хувь заяа, гадаад бодлогыг бие даан шийдэх ёстой. Дотоод сонгууль, төрийн удирдах байгууллага, хүмүүсээ өөрсдөө сонгох ёстой.
Ямар нэгэн олон улсын байгууллагад элсэх, эс элсэх асуудал бол тухайн улсын өөрийн бүрэн эрхийн асуудал гэсэн шалтгааныг ярьдаг бол Оросын талаас Украиныг тус улсын аюулгүй байдалд шууд аюул занал учруулсан Украин НАТО-гийн гишүүнээр элсвэл Орост бодитой аюул учруулна гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Мэдээж үүнд өөр олон буюу тухайлбал Украин дахь орос хэлт иргэдийн болон үндэстэн хоорондын зөрчил гэх мэт өөр асуудлууд бий. Гэхдээ гол үндсэн хоёр шалтгаан нь дээр дурдсан хоёр шалтгаан юм. Энэ дайн дэлхийд маш том нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болсон. Өнгөрсөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 80 гаруй жилийн турш явсан олон улсын харилцааны улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх нь бараг тодорхой болчихлоо. Мэдээж үүний цаана бодит шалтгаан байж болох талтай. Яагаад гэвэл АНУ либераль ардчилсан энэ тогтолцоог хамгаалж явж байсан бол одоо цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон юм болов уу гэсэн байдал ажиглагдаж байна. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп үүнийг илэрхийлж байгаа ч гэсэн тус улс 80 жилийн хугацаанд энэ тогтолцоог хамгаалж явахын тулд дангаараа маш их үнэ төлж ирсэн.
Өнөөдөр дэлхийн ямар ч халуун цэгт аюултай нөхцөл байдал бий боллоо гэхэд асар богино хугацаанд тийш нь цэрэг илгээж чадах хүч зөвхөн АНУ-д л байна. Өөр ийм хэмжээнд хүрэх тийм улс одоогоор алга.
Гэвч энэ систем цаашаа явахад хэцүү болсон гэдэг нь бодит учир шалтгаантай байж болох талтай. Яагаад гэвэл АНУ-ын өөрийнх нь өр шир асар ихээр хуримтлагдаж, энэ нь дааж давшгүй хэдэн зуун триллион доллараар хэмжигдэж байна. Дотооддоо бол эдийн засаг нь хэдийгээр тэргүүлэх эдийн засагтай улс боловч хамаг хөрөнгө нь гадагшаа хөрөнгө оруулалт болоод явчихсан, мөн дотоодын үйлдвэрлэлийнх нь нөөцүүд нь байхгүй болчихсон, зарим нэг мэдээлээс үзэхэд жишээ нь Детройт гээд тус улсын хамгийн том автомашины аж үйлдвэр нь хар тамхиндаа идэгдсэн, гадны дүрвэгсэд шавсан гэх мэт иймэрхүү дүр зурагтай байна. Энэ байдлаас нь дүгнээд үзэхэд АНУ-ын дотоодод бодит хүчин зүйлүүд маш их байна. Яагаад гэвэл энэ их зардлыг хуваалцах улс орнууд хэрэгтэй байна. Хэдийгээр Баруун Европийн орнууд нь НАТО-гийн гишүүн боловч ихэнх зардлаа АНУ-д даатгадаг. Мөн АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтан дор байдаг. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Европийн улс орнууд хангалттай хөрөнгө гаргахгүй байна гэж хэлж байгаагийн цаана бодит үнэн байгаа байх гэж бодож байна.
Хоёрдугаарт Трамп яагаад Гренланд, Канад, Панамын сувгийн тухай ярих болов гэдэг нь маш их анхаарал татаж байна. Тэгэхээр эдгээр газруудын байрлал бол бол яг АНУ-ын өөрийнх нь хилтэй ойрхон залгаа газар нутаг.
Жишээ нь Гренланд бол Атлантын далайн дунд Европ, АНУ-ын дунд байгаа асар том хоосон орон зай. Тэнд ерөөсөө 300 мянга хүрэхгүй хүн амьдардаг, Дани улсын нэг хэсэг нэртэй байдаг. Уг газрыг хэрвээ цэргийн зориулалтаар ашиглаж эхлэвэл стратегийн хамгийн зөв байршилтай газар нутаг. Гэвч тэр нь Европийн холбооны мэдэлд байна. Тийм учраас Трамп энэ газар нутгийг өөрийн мэдэлд авах сонирхолтой байх шиг байна. Яагаад гэвэл Европоос ирэх цөмийн цохилтыг АНУ-ын нутагт биш замд нь зогсоох цэргийн бааз байх шаардлагатай гэж үзэж байна. Эсвэл Арктикийг давуулаад Оросын хийж болзошгүй цөмийн цохилтоос хамгаалах дундаж орон зай хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь Орос Улс маш өндөр хүчин чадалтай, хурдтай пуужингийн системүүдийг хөгжүүлж байна. Жишээ нь Канад улс бол яг энэ Арктикаас ирэх пуужингийн яг дунд нь оршдог. Тэр утгаараа Канад, АНУ хоёр яг нэг улс шиг байж гэмээн хамгаалалтын системээ байгуулахгүй бол АНУ газрыг нь мөнгөөр хөлслөөд, цэргийн баазуудаа байгуулна гэдэг бол хүндрэлтэй байх болов уу гэж бодож байна. Панам бол дэлхийн худалдааны маш том гол сувгийн нэг. АНУ-ын баруун болон зүүн эргийг холбож, эдийн засгийнх нь амин судас нь болдог. Тийм учраас АНУ энэ сувгийг өөрийн мэдэлд авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байх шиг байна.Яагаад гэвэл энэ сувгаар дэлхийн асар том худалдааны том хэсэг явж өнгөрдөг.
Анх энэ сувгийг байгуулахад АНУ өөрөө мөнгөө гаргаж, өөрөө хөрөнгө оруулалтаа хийж, асар олон мянган хүний амь насыг үрж байж байгуулсан. Улмаар уг сувгийг тухайн улсынх нь мэдэлд өгсөн боловч тэр нь сүүлдээ Америкчуудын өөрсдийнх нь хэлж байгаагаар Хятадын компаниудын хяналтанд орсон гэж ярьж байна.
Мөн Гренландад ч гэсэн Хятадын компаниуд маш их хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байна. Энэ бүхэнтэй холбогдоод бодит нөхцөл байдал цаанаас нь шаардаж байгаа юм болов уу гэсэн бодол төрж байна. Украины дайн дэлхий дээр болж буй эдгээр олон хүнд асуудлуудыг ил болгож өглөө. Энэ үүднээсээ дэлхий дээр ойрын хэдэн жилд маш их өөрчлөлт гарах нь тодорхой байна. Энд улс орнууд бэлдэж байна. Монгол Улс ч гэсэн энэ бужигнаантай нөхцөл байдалд зүг чигээ зөв барьж, гадаад бодлого, байр сууриа бэхжүүлж, маш няхуур нямбай, сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
-Барууны зарим судлаачид Орос Улс Украиныг бүрэн эзэлж авахаас нааш энэ цэргийн тусгай ажиллагаа дуусахгүй гэж үзэж байгаа...
-Ер нь Оросын анхны тавьсан зорилт нь денацификация /нацизмаас чөлөөлөх/; демилитаризация /цэрэггүйжүүлэх/ гэх мэт хоёр гурван зүйлийг ярьсан. Өөрөөр хэлбэл Украиныг нацизмаас чөлөөлж, тэнд нацист дэглэм оршиж байгаа учраас тус улсыг нацизмаас чөлөөлнө гэсэн зорилго тавьсан. Хоёрдугаарт цэрэг зэвсгийн хувьд Украиныг зэвсэггүй болгох ямар нэгэн байдлаар Оросын аюулгүй байдалд заналхийлэх чадваргүй байлгах зорилтыг тавьсан. Гэвч харамсалтай нь өнөөдрийн бодит байдлаар Оросын энэ том стратегийн зорилт амжилтанд хүрсэнгүй. Үүний шалтгаан нь нэгдүгээрт Украины ард түмэн өөрийнхөө эх орны төлөө нэгдэн нэг хүн шиг тэмцэлд босч ирсэн. Оросууд анх маш амархан Украиныг эзэлж авна, ард түмэн нь энэ нацист дэглэмийг эсэргүүцэж босно гэж тооцоолсон боловч тийм юм болсонгүй. Харин Украины ард түмэн эх орноо хамгаалаад тэмцэлд босч ирсэн. Тийм ч учраас хэт тэнцвэргүй энэ тэмцэлд өдийг хүртэл гурван жил энэ дайныг үргэлжлүүлж байна. Хоёрдугаарт тэр дэглэмийг солих тухай асуудал бол нэгэнт байхгүй болжээ.
Хэдийгээр энэ хоёр улс бие биенээ адилхан фашист нацист дэглэмтэй улс гэж ярьж хэлж байгаа боловч түүнийг нь олон улсын шинжээчид л тогтооно. Энэ утгаараа Оросын стратегийн зорилт огтхон ч биелсэнгүй. Өөрөөр хэлбэл энэ нь Украиныг бүрэн эзлэх тухай асуудал одоо нэгэнт боломжгүй болсон байна.
Яагаад гэвэл энэ Украины ард түмний тэмцлийн ард Европ тив тэр чигээрээ байна. Мөн АНУ-ын түрүүчийн засаг захиргаа хэдийгээр эргэлзээтэй байсан ч гэсэн бас дэмжиж байсан. Харин одоогийн Трампийн засаг захиргаа Украиныг дайнаа зогсоо гэж шахаж байгаа боловч Украиныг ерөнхийдөө дэмжих чиг хандлагатай байна. Сая хамгийн сүүлчийн мэдээгээр тэд зогсоогоод байсан цэргийн тусламж болон тагнуулын мэдээгээ өгч эхэлсэн байна. Тэгээд энэ бүхнээс харахад Баруун Европ,мөн АНУ Украиныг дэмжиж байгаа нь харагдаж байна. Тэр үүднээсээ Оросын Украиныг бүхэлд нь эзлэх тухай асуудал биелэгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Яахав Украиныг буулт хийгээд газар нутгийнхаа зарим хэсгээс татгалз гэсэн шаардлагыг тавьж байгаа ч тус улс үүнийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн.
Хэрвээ ингэвэл дэлхийд маш муухай жишиг тогтоно. Хүчтэй нь хүчгүй улс руугаа дайрч ороод газар нутгийг нь эзэлж аваад сонгууль явуулаад НҮБ-ын өөрөө засан тохинох эрх гэдэг дүрмийг ашиглаад тухайн улсын ард түмнээр нь санал өгүүлээд өөрийн улс болгох ийм жишиг тогтоно.
Өөрөөр хэлбэл энэ нь маш аюултай зүйл. Үүнийг маш олон орон тэр дотроо зөвхөн Европ ч биш Турк болон Хятад зэрэг том улс орнууд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр энэ асуудал ямар нэгэн байдлаар Орос улс Украины эзэлсэн газар нутгаас гарч байж л шийдэгдэх болов уу гэж би бодож байна. Гэхдээ энэ өөрөө маш хэцүү. Гэхдээ миний хувийн бодлоор Украин улс Крымээсээ түр татгалзаад дараа нь ямар нэгэн байдлаар шийдье гээд 1992 оноос өмнө байсан хилээ буцааж тогтоож, хоёр талаасаа цэргээ гаргаж, галаа зогсоон энх тайвны байдал руу орох алхам хийж болох юм гэж бодож байна.
Хоёрдугаарт, Оросын тавьж буй Украины НАТО-гийн гишүүнчлэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлагыг бас ойлгож болно. Тэгвэл Украин бүрэн төвийг сахисан улс болж болно. Олон улсын тогтсон жишгээр бол бүрэн төвийг сахисан улс нь өөрийнхөө аюулгүй байдлыг өөрөө хамгаалдаг. Тэгэхээр Украин улс маш их хүчирхэг зэвсэгт хүчинтэй, өөрийнхөө аюулгүй байдлыг дангаараа бүрэн хангаж чадах боломж байгаа. Тэр утгаараа энэ бол нэг боломжийн зам гэж харагдаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хоёр тэмцэлдэгч улс орны байр суурь асар зөрүүтэй байгаагаас шалтгаалаад үүнийг яг ийм, тийм болно гэхэд хэцүү байна. Тиймээс ч үүнийг ойртуулахад их цаг хугацаа орох байх гэж бодож байна.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан тушаалаа авсныхаа дараахан ЗХУ задарсан явдал бол 20-р зууны геополитикийн томоохон гамшиг байсан гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр болж буй энэ дайныг ОХУ-ын Ерөнхийлөгч буцаад ЗХУ-ыг сэргээх зорилгоор хийж буй дайн гэж үзэж болох уу?
-Зарим нэг судлаачид тэгж тайлбарлаж байгаа. В.Путины энэ бодлого бол хуучин ЗХУ-ыг сэргээх гэсэн, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад өөрийнхөө нөлөөг хадгалах гэсэн тэмцэл гэж үзэж байгаа. Зарим талаар энэ нь бас бодитой байх талтай. Жишээлбэл өмнөх түүхийг нь харах юм бол Чечений нэг, хоёрдугаар дайн байна. Тэр Чечень гэдэг бол Кавказийн нуруунд, Кавказийн бүс нутагт өөрийнхөө нөлөөг хадгалахын тулд бас цэрэг зэвсгийн мөргөлдөөнтэй байдлыг ашиглаж, нөлөөгөө хадгалах гэж оролдож байсан.
Бас Гүржийн байдлыг хар. Тус улсад Оросын талыг баримталдаг улс төрийн хүчин Засгийн эрхэнд байгаа. Тэгээд хоорондоо тэмцэлдэж байна. Мөн Молдавийн нэг хэсэг болох Приднестрийн БНУ-ыг бас тусгаарлуулаад, Оросыг талархдаг хүчнийг байрлуулчихсан байна.
Түүнчлэн Балтийн орнуудтай харилцаж байгаа харилцаа зэргээс харвал ОХУ-ын зүгээс хуучин ЗХУ-ын орон зайд нөлөөгөө сэргээх бодлогыг эрчимтэй явуулж байна. Тэрнээс биш буцаад тэр улсаа бүтнээр нь байгуулна гэдэг бол худлаа. Одоо тэдгээр улсууд нэгэнт тусгаар улсууд болчихсон учраас хэзээ ч эргэж том их гүрний бүрэлдэхүүнд орохыг хүсэхгүй. Тэр бол ойлгомжтой. Харин зүгээр энэ хуучин байсан ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр өөрийн нөлөөг хадгалах, өөрийг нь талархдаг дэглэмүүдийг бий болгох сонирхол мэдээж Орост байгаа. Энэ зорилго нь хэр зэрэг хэрэгжих эсэхийг харах л үлдэж байна. Гэхдээ энэ байдлаар жишээ нь Украинд Оросын талыг баримтлагч хүчин дахиж хэзээ ч засгийн эрхэнд гарч ирэхгүй гэдэг нь тодорхой боллоо.
Зүүн Европийн Польш, Румын зэрэг орнуудад Оросыг эсэргүүцэгч талынхан маш хүчтэй байна.
Мөн зүүн Европийн зарим нэг орон тухайлбал Унгар юмуу Словак зэрэг оронд Орост бага зэрэг талархдаг, Оростой харьцаатай байя гэсэн цөөн тооны улс төрийн хүчин байх шиг байна. Түүнийг эс тооцвол Орост бусад улс оронд хуучин ЗХУ-ын үеийнхтэй адил нөлөөгөө тогтоох боломж бараг байхгүй. Харин эсрэгээрээ хэрвээ энэ дайны төгсгөлд Орос өөрөө ялагдах байдал руугаа орж, хүчин мөхөствөл Орост дотор нь янз бүрийн задрал бутралын хөдөлгөөн гарахыг үгүйсгэх арга байхгүй. Ийм аюул бол байгаа. Ер нь ямар ч байсан миний бодлоор ЗХУ-ын хэмжээний тэр том их гүрнээ дахиж сэргээх тийм боломж байхгүй. Харин нөлөөгөө тогтоох асуудал бол байж болно. Энэ бол ямар ч их гүрэнд байдаг л амбиц юм.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи үйл ажиллагаа, тэр дундаа гадаад бодлогынх нь үйл ажиллагаа нилээн дуулиан тарьж байна. Таны байр суурийг сонсоё?
- АНУ-д өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчий сонгууль түүхэн сонгууль болж өнгөрлөө. Маш сонирхолтой, Америкийн түүхэнд байгаагүй сонгууль болж өнгөрлөө.
Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаандаа ялагдсан. Гэхдээ нэлээн будлиантай, нэлээн тэмцэлтэй, улс төрийн зөрчилтэй, янз бүрийн байдал гаргаж байгаад сонгуулиар эрх мэдлээ өгсөн. Гэвч эхний бүрэн эрхийн хугацааны дараа дахин буцаж ирсэн. Гэхдээ дахин буцаж ирэхдээ энэ хүн маш онцлог байдлаар гарч ирсэн.
Дэлхий нийт АНУ-д ямар ч засаг захиргаа гарч ирж байсан АНУ-д хөдлөшгүй байдаг үнэт зүйлүүд зарчмуудаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байсан.
Гэвч зарим нэг дотоод бодлогоо эс тооцвол зарим гадаад бодлогын асуудал дээр Трамп өмнөх Ерөнхийлөгч нараас онцлог байр сууриудыг гаргаж ирсэн. Олон улсын байдлыг нэлээн бужигнууллаа. Зарим нэг асуудлыг үндсээр нь өөрчлөх санал санаачлагуудыг гаргаж тавьлаа. Канад АНУ хоёр бол үнэхээр маш ойрын улсууд байсан. Канад, Мексик, АНУ гурав бол НАФТА гээд Хойд Америкийн орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад бие биедээ хөнгөлөлттэй нөхцлөөр маш их өргөн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлж ирсэн. Гэвч сүүлийн мэдээллээс харахад тэр нь АНУ-д ашиггүй болж таарсан.
Яагаад гэвэл Мексик, Канад хоёр асар их ашиг олдог бас Мексик, Канадыг ашиглаад АНУ руу маш их гадны дүрвэгсэд орж ирж байна.
Бүхэл бүтэн Латин Америкийн орнууд мөн Өмнөд Америкийн цагаач дүрвэгсэд Мексик рүү ирээд Мексикээр дамжаад Америк руу орж ирж байна. Зарим нэг тооцоогоор сүүлийн хэдхэн жилийн хугацаанд 21 сая хүн АНУ-д хууль бусаар орж ирсэн тооцоо байна.
Нэг талаас энэ нь мэргэжил шаардахгүй хамаг хар бор ажил хийдэг шинэ ажиллах хүчин мөн боловч нөгөө талаас үүнийг дагаад гэмт хэрэгтнүүд, шашны хэт даврагсад гэх мэт этгээдүүд орж ирсэн байна. Мөн үүний зэрэгцээ террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ далимаар маш их хүнээ оруулж ирүүлсэн гэх мэдээлэл байна. Тэгээд энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрсэн байна. Үүнийг АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп олж харж, маш хатуу байр суурь илэрхийллээ.
Тэр утгаараа Трамп сонгогчдынхоо нэлээд хэсгийг энэ байр сууринаас татаж, эдгээр хууль бус явдалтай тэмцэнэ гэж мэдэгдлээ.
Мөн худалдааны тарифын дайн өрнүүлж, дэлхий нийтийг бараг бужигнуулсан шахуу үйл явдал өрнөлөө. Хамгийн сайн харилцаатай ойрын хөрш хоёр орноосоо эхлээд Хятад, Европын орнуудад маш өндөр татвар ноогдууллаа.
Үүний зэрэгцээ Европийн аюулгүй байдал болон АНУ, Европийн харилцаа НАТО-гийн асуудлаар маш хатуу байр суурь баримтлаж байна.
-Манай Улс цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд оршдог. Тэр утгаараа бид өнөөгийн энэ дэлхий ертөнц дээр үүсээд байгаа геополитикийн эгзэгтэй нөхцөл байдалд ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Манай Улс 1990 оны нийгэм улс төрийн асар их гүн гүнзгий өөрчлөлтөөр дэлхийд нээлттэй орон болсон. Гадаад бодлогодоо хамгийн энх тайванч, хамгийн найрсаг харилцааг хөгжүүлнэ гэдгээ даян дэлхийд зарласан. Мөн хоёр хөрш улстайгаа ямар ч тохиолдолд сайн хөршийн ёсоор харилцах, ямар ч тохиолдолд асуудлыг эв зүйгээр зохицуулах найрсаг хөршийн хэмжээнд харилцах бодлогыг баримталж ирсэн. Мөн Монгол Улсын нэг онцлог бол гуравдагч хөршийн бодлого гэдэг ийм бодлогыг дэлхийд шинээр бий болгосон ийм үлгэр жишээ орон.
Монгол Улс ямар нэгэн цэрэг, улс төрийн эвсэлд орохгүй, өөрийнхөө нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн хүчин, цэргийн бааз байрлуулахгүй, мөн гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэр дээр дамжин өнгөрүүлэхгүй, хамгийн сүүлд нь Монгол Улс дангаараа цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болно гээд дэлхийд зарлаад, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван орноор баталгаа гаргуулсан цорын ганц улс.
Монгол Улсын энэ бодлого бол дэлхийд маш сайхан үлгэр жишээ болж ирсэн. Ингээд бид дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхитэй гишүүн болж, олон улсын хурал зөвлөгөөнд идэвхитэй оролцож, Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр маш олон олон улсын арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож, өөрийнхөө цэргийн хүчнийг илгээж энх тайвныг сахиулах арга хэмжээнд сүүлийн 20-иод жилд маш идэвхитэй оролцлоо. Энэ бол Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд маш өндөрт өргөж яваа зүйл. Гэтэл бидэнд сүүлийн үед зарим нэг хүндрэл гарч ирж байна. Ялангуяа манай ойрын нэг хөрш маань бидний гуравдагч хөрш гэж нэрлэдэг сайн харилцаатай орнуудтай сөргөлдөөнд орж эхэллээ. Тэр үүднээсээ ийм нөхцөл байдал үүссэн үед Монгол уУлс ямар бодлого явуулах вэ гэдэг асуудал зүйл ёсоор тавигдаж байна. Жишээ нь үүний бодит байдал бол Украины дайны тухай асуудал юм. Украин гэдэг улс бол өөрөө НҮБ-ын гишүүн улс. Хэдийгээр энэ улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан боловч тусгаар тогтносон бүрэн эрхт улс.
Мэдээж Монгол Улсыг хөгжүүлэхэд ЗХУ-ын оруулсан хувь хэмэр асар их. Тэгвэл тэр их хувь нэмрийн дор хаяж гуравны нэг нь Украин гэдэг улстай холбоотой. Тэр улсын мэргэжилтнүүдийн хөлс хүчээр бий болсон зүйл манай улсад зөндөө байгаа. Тийм учраас манай Улсын хувьд Украин гэдэг улс бол бас л бидэнтэй адилхан ах дүүгийн харилцаатай улс.
Энэ улсад дайн байлдаан болсон явдал нь биднийг байр сууриа тодорхойлоход хүндрэл учруулж байгаа. Манай хувьд энэ хүнд асуудал дээр олон улсын тавцанд НҮБ-ын хүрэнэнд төвийг сахисан байр суурь баримталж байна. Манай улсын дотоодод хүмүүсийн дунд нэг хэсэг нь энэ дайныг зөв, нөгөө хэсэг нь буруу гэж үзэж шүүмжилж байгаа. Зарим иргэдийн хувьд Монгол Улсын иргэд жижиг улсын талд нь байх ёстой, илүү тодорхой байр суурь баримтлах ёстой гэсэн ийм байр суурийг илэрхийлдэг. Бас ийм үзэл бодолтой улс төрч, улс төрийн хүчин, байгууллага бас байдаг. Энэ үүднээсээ энэ байдал нь цаашдаа маш төвөгтэй байдал руу орж байгаа учраас яваандаа Монгол Улсын гадаад бодлогод бас тодорхой өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй нь гэж бодож байна. Тэр утгаараа манай улс гадаад бодлого, гадаад харилцааныхаа бодлого байр сууриа бэхжүүлэх, чадваржуулах ийм шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзэж байна.
-Зарим судлаачид Орос Украины хооронд өрнөж байгаа энэ дайн Монгол Улсад маш том сургамж болох ёстой гэж үзэж байна. Та үүнийг юу гэж харж байна? Хэрвээ тийм бол бид яг ямар сургамж авах ёстой юм бэ?
-Бид нар өмнө нь олон улсын харилцаанд хөдлөшгүй ийм байх ёстой гэсэн тогтсон нэг ойлголтой явж ирлээ. Манай ард түмний дийлэнх нь ЗХУ болон түүний дараа бий болсон ОХУ манай улсын аюулгүй байдлын баталгаа, манай цэргийн ойрын холбоотон гэж үзэж ирсэн. Украин, Орос хоёр бол ах дүү ард түмэн. Энэ хоёр ах дүү ард түмэн бие биетэйгээ дайтна гэдэг Монгол хүний сэтгэхүйд ерөөсөө байгаагүй. Тийм зүйл гарна гэдэгт Монголчууд итгэхгүй явж ирсэн. Гэвч нөхцөл байдал ийм байдалд хүрлээ. Тэгэхээр Монгол улс эндээс тодорхой дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай болж ирж байна.
Мэдээж энэ цөмийн зэвсэг бүхий асар том хүчирхэг хоёр гүрэн манай хоёр талд байгаа нь нэг бодлоор бидний хамгаалалт. Нөгөө бодлоор бидэнд шууд аюул учирч болзошгүй юм байна гэдэг нь харагдлаа.
Тэгэхээр ямар ч байсан бид олон улсад баталгаатай ар талтай байх нь зүйтэй юм байна гэж миний хувьд дүгнэлт хийж байгаа. Монгол Улс бол хэзээ ч энх тайванч улс. Хэнийг ч өдөхгүй. Хэнийг ч бид өөрсөд рүү гээ дайрах довтлох дайсагнасан байр суурь баримтлахгүй байх нь чухал юм гэдгийг Украины энэ дайн харууллаа. Украин бол хоёр соёл иргэншлийн зааг дээр байж байгаад хэт нэг талыг нь барьсан байдлаар явж, Оросын мэдлээс гарч Европийн соёл иргэншлийг баримтлана гэж хэтэрхий огцом шийдвэр гаргасан нь бас манайд сургамж өгөхөөр байна. Аль нэг сөргөлдөгч тал дээр бид хэт нэг талыг илэрхий барьж, өдөхгүй байх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байна. Ер нь нөгөө талаас бид өөрийн цэрэг зэвсэгт хүчнээ бэлдэх ёстой юм байна. Орчин үеийн дайн байлдаан гэдэг бол шал өөр болжээ. Хүн хүчээр байлдаад хол явахгүй гэдэг нь энэ дайнаас харагдаж байна. Технологийн дайн болж байна. Ялангуяа дрон, нисгэгчгүй онгоц маш их хөгжиж байна.
Жишээ нь бид нар сая Хятадын цагаан сараар харлаа. Хятадын бүх хотуудад хэдэн мянган нисдэг дроноор амьд юм шиг луу нисгэж, тэнгэрийг тэр чигт нь дроноор бүрхээд ямар л бол ямар аргаар удирдаж байна.
Өөрөөр хэлбэл 30 мянган цэрэг довтлоод ороод ирэхэд өөдөөс нь 30 мянган дрон нисгэхэд л асуудлыг шийдэхээр байдал ажиглагдаж байна. Тэгэхээр манайх бас хэдийгээр хүн ам цөөтэй, жижиг орон боловч өөрийгөө хамгаалах орчин үеийн зэвсэг техникийг нэн даруй эзэмших, бэлтгэх, залуучуудаа бэлдэх шаардлага гарч ирж байна гэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт Монгол Улс ямар ч тохиолдолд идэвхитэй гадаад бодлого явуулах ёстой. Бүгдэнтэй нь харьцах ёстой. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Чех, Польш зэрэг улсуудад айлчиллаа. Энэ бол маш зөв дохио юм. МонголУулс хэнээс ч хараат бус өөрийнхөө бодлогоо бие даан хэрэгжүүлж явдаг, хэнтэй харьцахаа бид өөрсдөө шийддэг орон гэдгээ харуулж байгаа энэ бол маш зөв алхам гэж би хувьдаа үзэж байна. Өмнө нь Лукащенко, Путин хоёр ойр ойрхон Монголд айлчлахад манай түншүүд гадныхан бас тийм сайхан тааламжтай хүлээж аваагүй. Гайхсан. Монгол бол мэдээж эдийн засаг, улс төр бүх юмаараа Оросоос хамааралтай. Гэхдээ л заавал ийм үед Путиныг зориуд ингэж ил тодоор авчрах хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу гэсэн тийм яриа гарч байсан. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийн Украинтай хил залгаа, Украины талаар тодорхой байр суурьтай энэ Европийн орнуудтай хуучин манайтай маш их ойр, уламжлалт сайн харилцаатай орнуудаар айлчилсан явдал нь Монгол Улс та бүхний түнш хэвээрээ байгаа шүү гэдгээ харуулсан явдал нь маш том эерэг үйл явдал боллоо. Үүнийг би маш зөв зүйтэй алхам боллоо гэж үзэж байна.
Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.
Ярилцсан Ж.Батдорж
Сэтгэгдэл37
Халзан Бүргэтэйгээ Трампад өгөхгүй л бол аюулгүйн баталгаа юу ч алга. Харж байгаа биз дээ. Том нь жижгээ барьж идэж байна
Канад, Австрали 2 жижигдэж байна. Харин Их Британи том юм. Франц бол болж байна. Ямар азаар уран дээр хамтрав. Оросуудын гар хөл, мөн эргүү ацнууд одоо болтол эсэргүүцээд байгаа
Барууны том улсын маш том хөрөнгө оруулалтыг Монголдоо шингээж чадвал тэр улс манай аюулгүйн баталгаа болно!!! Жишээ нь: урааны орд, Оюу толгой хоёр байна!! Одоо ховор металлын ордод АНУ-г оруулж ирэх хэрэгтэй!!!
Монгол улсад хятад л аюул болно. Хятадад Монголыг зарж мэдэх 3 дахь хөрш байж болохгүй. Канад мэтийг мөлжлөгөөр Монголыг иддэг улсаас харилцаагаа таслах хэрэгтэй.
3 dahi hursh gej l mongol ulsiig alj ba ot tamsagiig har 3 dahi hursh geed tamsag usa-dot undesten damnasan odoo uran luibarduulj baij ot tamsag shih urumiig abaad hyadad company oruulaad tamsag l bo
франц жранаар чинь бөмбөг хийгээд монгол хятадыг цээжээрээ хамгаалаад үхээд байна Гэтэл франц украйнд цөмийн зэвсгийн үэйлдвэр барьж украйныг зэвсэглээд орсыг эзлээд орж ирнэ үүнд хятад франц барууны боол болохыг хүсэхгүй хятад жинхэнэ эх оронч дээр нь нацист үзлээ гаргаад дэлхийг сөнөөнө гээч монголыг хятад л гэж үзнэ ЕР НЬ европчууд орос биш хятадыг эдийн үасаг цэрэг дийлдэшгүй хүчирхэг дэлхийд тэргүүн болчихлоо гэдгээс л замд нь орос сүйрээд байна азиас болж европ царайтан хоорондоо үзээд байна
Чи бүү солиор. Монголыг амёрик тэгвэл бүүр бариад идээд дуусгана. Хамгийн сул дорой улстай хамтарч болно. Ядаж өөрийнхөө өмчийг цаг муудвал сул дорой хамтрагчаасаа хамгаалж чадна. Америк бол ёстой юу ч үлдээхгүй сүйтгэнэ.
Путинг баривчилж Гаагд хүргэж чадаагүй гэмтэй. Одоо яая гэхэв айчихсан юм
хэн баривчилж зүрхлэх вэ гааг чинь хар аристан зарим азиудыг л барьдаг хувийн шүүх байх бүх дэлхийн шүүх бишээ
Путин гэж гай Н Ү Б ийн гишүүн хөрш орон руугаа зэвсэглэн дайрч тогтсон бүх дэг журмыг эвдлээ. Дээр нь галзуу Трамп гарч ирээд бужигнуулж байна.
нүбийн гишүүн рүүгээ дайраад ордог чинь орсын курск руу дайрсан украйнчууд шүү дээ украйн түүгээрч барахгүй өөрийн улс доторхи орос хэлт домбаасчуудаа хазгай хэлтэн гэж үзэн ядаж арван таван мянган хүнийг алсан үүнээс болж цөөнх хазгай хэлтэн гэгдэх домбаасчуудаа хамгаалж оросын сайн дурынхан орсон одоо ч орсын сайн дурынхан очиж байлдсаар байна үнэхээрийн дайн эхэлбэл шууд л арван сая хүн татагдаад байлдана дайн эхлээгүй цөмийн дайн эхлэх үндэс нь тавигдачихаад байна орос эзлэгдвэл америк европ хятадыг эзлэх учраас хятад дайнд татагдан орно монгол хэнч биш
21 р зууны дайн дрон, роботуудын дайн байх болно. Шинжлэх ухааны, технологийг хөгжүүл. Морь унаад хонио хариулаад хол явахгүй ээ
Монгол уламжлалаар бол малчин монголчууд сүүлийн 1000 жил мал аж ахуйн ачаар амь зууж ирсэн. Цаашид ч маш хэцүү нөхцөлд орсон ч ганц Монголыг авч гарах аж ахуй бол мал аж аухй мөн. Уул уурхай, шинжлэх ухаан, технологийн салбар нь монгол улс ямар нэгэн дайн эсвэл эдийн засгийн хямралд орох төдийд монголын орчиноос арчигдаж алга болно. Уламжлал хэмээх ген барагийн юманд дийлдэхгүй. Чи хэт туйлширч байна.
Энэ нэг бас тэнэг новш гараад ирлээ
Таг харанхуй оркоо,,,чимээгүй л сууж байж чадахгүй юу,,,
Цагийн урсгалыг сөрсөн хачин муухай нийтлэл бичих ямар хэрэг байна вэ. Дэлхийд эргэлт гарсан. Хүчний тэнцвэр алдагдаж, америкийн глобалчлал төгсөж, монголын 3 дахь хөршийн бодлого нурж унасан. Цаашид улс болгон зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө гадаад харилцаагаа авч явна. Худалдааны дайнаас эхлээд цэргийн хүчээр асуудлыг шийддэг цаг үе ирсэн. Нохойн баас шиг Сүхбаатар мэтийн дипломатуудын үгээр явдаг цаг дууссан. Аюулгүй байдал гэдэг бол цэргийн зардалаар хэмжигдэж байна.
103.57.93.31 чи битгий хуц
Сайхан ярилцлага байнаа,,,аргагүй л их хүмүүний ухаант үг юмдаа,,,,Ц.Сүхбаатар,,,Ж Батдорж хоёр эрхэм хүмүүнд,,,баярлалаа,,,
Цагийн уосгалыг сөрсөн хачин муухай нийтлэл бичих ямар хэрэг байна вэ. Дэлхийд эргэлт гарсан. Хүчний тэнцвэр алдагдаж, америкийн глобалчлал төгсөж монголын 3 дахь хөршийн бодлого нурж унасан. Цаашид улс болгон зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө гадаад харилцаагаа авч явна. Худалдааны дайнаас эхлээд цэргийн хүчээр асуудлыг шийддэг цаг үе ирсэн. Нохойн баас шиг дипломатуудын үгээр явдаг цаг дууссан. Аюулгүй байдал гэдэг бол цэргийн зардалаар хэмжигдэж байна.
Эмээ уу,,,дебыль ээ,,,
улс орон болгонд очиж муудаагүй шүү гэж бөөн бөөнөөрөө зугаалж хэлэх ямар хэрэг байнаа. төсөв, татвар, үнэ нэмээд бүр зугаалж өгнөө. шал балайн. польш чехтэй байлдах гээгүй шүү гэж батлах гэж очсон гэнэ үү.
ерөнхийд нь хэлчлээ. дажгүй ярилцлага болж
Цагийн урсгалыг сөрсөн хачин муухай нийтлэл бичих ямар хэрэг байна вэ. Дэлхийд эргэлт гарсан. Хүчний тэнцвэр алдагдаж, америкийн глобалчлал төгсөж, монголын 3 дахь хөршийн бодлого нурж унасан. Цаашид улс болгон зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө гадаад харилцаагаа авч явна. Худалдааны дайнаас эхлээд цэргийн хүчээр асуудлыг шийддэг цаг үе ирсэн. Нохойн баас шиг Сүхбаатар мэтийн дипломатуудын үгээр явдаг цаг дууссан. Аюулгүй байдал гэдэг бол цэргийн зардалаар хэмжигдэж байна.
ихэр салгана. нөгөө эрэг дээр гарна гэсэн яасан бэ. сөр сөр сургааль ер нь бол байдаг.
Ц.Сүхбаатар Ц.Элбэгдоржийг аялдан дагагчдын нэг болохоор ....................
эбр нам хэрэггүйн нийтлэлээ бичмээрын. манай хувьд.
2 үгтэй онигоо: Гуравдагч хөрш хаха
хот дүүрэг сум баг хороонд намчирхаж талцаад, нам дотроо булаацалдаж биенээ тагнаад. үхрийн эвэр дүүрэн мишок. ☕️💩
Хачин балай гадаад бодлого өөрчил. 3 дахь хөрш, цөмийн зэвсэггүй бүс болохоор аюулгүй байдал хангагдахгүй. Аюулгүй байдлын төлөө асар их мөнгө зардаг юм. Цэргийн зардал гэдэг бол аюулгүй байдлыг хангана.
Why so submissive as korean.Comman i choised vietnam as enemy
I dont give up Polish as Mongols fkn bush man
Манайд геополитик гэж байхгүй , хэдэн эзгүй малнууд дураараа худалдах юм
Дэлхийд байхгүй ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО гэгч тэнэг зүйлийг гаргаж ирдэг үнэнхүү хөлдүү үхэр монголчууд юмаа. Ха Ха.
Дипломат гэсэн нэр зүүсэн этгээдүүд бол жинхэнэ усан тэнэг балай этгээдүүд юмаа. Тэд тэнэг байхаас өөр ямар ч арга байхгүй, учир нь тэд хэзээ ч ажил хийж үзээгүй этгээд шүү дээ. Өвөг дээдэс маань ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэж сургасаар ирсэн. Дипломатууд бол эцэг өвгөдийнхөө энэхүү ариун сургаал, захиас уруу нулимсан этгээдүүд юмаа. Ха Ха.
Эмээ уу,,,,дебйль ээ,,,
Мэрэгжлийн хүмүүсийн яриа, тайлбар арай л өөр зиндаанд харагдаж байна.
Манайд байгаа цөөн стратегичдийн нэг энэ хүний үгийг сайн бодоход илүүдэхгүй шүү.