
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв. Энэ үеэрээ Тайваньтай холбоотой асуудлаар Японы тал сөрөг хандлагатай байгаа талаарх сэтгүүлчдийн асуудалд хариулахдаа, "Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны хөндлөнгийн оролцоог хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Япон Тайванийг колоничилж байсан, энэ асуудлаар Хятадын ард түмний өмнө түүхэн хариуцлага хүлээсэн тул үг хэл, үйл ажиллагаандаа хянуур, болгоомжтой хандах ёстой. Японы зарим сөрөг хандлагын талаар Хятад улс тэр даруйд нь Японы талд хатуу эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.
Хятад, Японы харилцаа одоогоор сайжран хөгжих хамгийн чухал цаг үедээ байна. Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой Хятад, Японы харилцааг бий болгож, хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх зорилгоор хөндлөнгийн оролцоог арилгахыг Японы талд хүсэж байна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
It is stupid why Taiwan is such need much to China.At least fewChinks out of China .What good for China but whining for Taiwan