
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Украины цахилгаан станцууд, тэр дундаа цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ хяналтдаа авч болно гэж мэдэгджээ.
Трамп Зеленскид “АНУ цахилгаан эрчим хүч, нийтийн аж ахуйн салбарын мэдлэгээрээ эдгээр үйлдвэрүүдийг удирдахад маш тустай” гэж хэлсэн байна.
Трампын хэлснээр, "Эдгээр станцыг Америк эзэмших нь энэ дэд бүтцийн хамгийн сайн хамгаалалт байж болох аж."
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц нарын Цагаан ордонд хийсэн мэдэгдлээс эш татан Associated Press мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр тэд уг болсон яриаг "гайхалтай" гэж тодорхойлсон байна.
Мөн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Трампын энэхүү мэдэгдлийн талаар ярьжээ.
Эх сурвалж: currenttime.tv
Ж.Бат
Сэтгэгдэл4
Укрианыг Амёрикийн 51 дэхь муж болгох санал Зёлинскийд тавиач Трампаа ! Тэгвэл дайн нь маргааш өглөө нь шууд зогсоно ! ямар Амёрикийн нэг мужтай байлдалтай биш ! дайныг зогсоох хамгийн хурдан арга юм биш үү Трамп аа ! уукрууд ч дуртай зөвшөөрөх байх !!
зелинскийн нүд орой дээрээ гараад галзуу хар тамхичны нүд шиг юун аймаар юм бэ ховор элемент цөмийн болон цахилга ан станцуудаа бөлэглэж дээ
ЗEЛEНСКИЙ БОЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ЗАРСАН ӨӨДГҮЙ НОВШ УДАХГҮЙ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЗАРАХ БАЙЛГҮЙ КК ХИЧНЭЭН ИХ ДОЛЛОР ЦААШ ХИЙСЭН БОЛДОО. УДАХГҮЙ ШОРОНД ОРОХ БИЗ. ТРАМДААС АЙЖ БАЙГААЛДАА. АЛИАЛАГЧААР EРӨНХИЙЛӨГЧ ТАВЬЖ БОЛОХГҮЙГ ТҮҮХ ХАРУУЛЛАА.
Трамп яагаад канад гренландыг авна гэж ярьж бна гэхээр тэднийг өмөөрөх хамгаалах хүч чадалтай хэнч байхгүй учраас. Харин яагаад узрайныг авах талаар ярихгүй бна . Тэр битгий хэл золигт гаргахад бэлэн бна гэхээр украйныг орос өгөхгүй дайтхад бэлэн байгаа учраас нэг муу украйнаас болж оростой байлдах нь тэнэг хэрэг тэр тусмаа дайнгүйгээр авчих өөр улс байж байхад гэж үзэж бна шүү дээ