ХХ зууны Монголын түүхийн сэдвээр
Монголчууд бидний өвөг дээдэс, ахмад үеийнхний олон мянган жил үргэлжилсэн амьдрал тэмцлийн гол агуулга бол төрж өссөн газар нутгийнхаа сөөм бүрийг хамгаалан хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэхэд оршиж байв. Бидний дээдэс, ахмад үе маань хойч үеээ унасан газар, угаасан усаа хайрлан дээдлэх үзлээр ямагт хүмүүжүүлж ирсний буянаар эх нутгаа гэх туйлын эрмэлзэл Монгол хүнд нэгэнт төлөвшжээ. Байтаг богд, Асгатын даваа, Монгол шарын даваа, Нөмрөгийн овоо, Дорнод Соёны нуруу, Домогт Халхын гол, Хиагт гээд хэн ч халдашгүй Монгол нутгийн дархан хил хязгаарын уул, гол, овоо, чулууны нэрс Монголчууд бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшжээ.
Монгол, Оросын хилийн тухайд учрыг тодруулж, зөв ойлгох нь чухал асуудал байсны жишээ нь Давст уулын тухай асуудал юм. Түүхийн сурвалжаас үзэхэд эрт дээр цагт Эргүнэ мөрний сав газраар /одоогийн Хөлөн нуураас хойш / Монгол аймгуудын дунд Урианхай нар айл хөрш аж төрж байв. Тэд VII, VIII зууны үед Хянганы нуруу хавьд, Х зуунд Хэнтийн уулсаар амьдарч, Урианхайн Зэлмэ, Сүвээдэй нар Монголын нэгдсэн улс байгуулах үйлст Чингисийн баруун гар болж явав. Улмаар эсгий туургатан нүүдэлчин малчид болох Урианхай аймгийн нэг хэсэг Монголын тал хээр, уул, гол гатлан давж, Баруун Монгол нутагт нүүдэллэн суурьшжээ. 1700-аад онд Тагна Урианхайн өвөг дээдэс Увс нуурын урьд бие, Хан Хөхийн нурууны араар нутаглаж байгаад 1750-иад оноос манж нарын түлхээсээр хойт зүг шахагдан Тагнын нуруу хавьд суурьшжээ. Дараагийн он жилүүдэд Засагт хааны чуулганы зөвшөөрснөөр Урианхайн зарим хошуу мөн л Хан Хөхийн Хангилцаг, Увс нуурын орчмоор халх, дөрвөд, баядуудтай айл саахалтаар аж төрж, найрсгаар амьдарч, түүхийн урт үеийг өнгөрөөжээ.
Чухам хаанахын нутаг болохыг сүүлийн үед шүүн хэлэлцэх болсон Давст уулын ар, өврийг тэр л үеэс ах дүү дөрвөд, урианхайчууд тойрон амьдарсаар аль аль нь өөрсдийн нутаг гэж үздэг байв. Энэ уулыг манайх, танайх гэсэн яриа 1920-иод оны дунд үеэс буюу Тагна Тува тусгаар тогтносноос хойш гарч энэ асуудлаар Монгол-Тува, Монгол-Зөвлөлтийн хооронд 1930-1958 онуудад 5 удаа хилийн хэлэлцээр хийгдэж байжээ. БНМАУ-ын Засгийн газрын комисс ба БНТагна Тува Ард Улсын Засгийн газрын комисс лугаа 2 улсын хил хязгаарыг тогтоох тухай хамтран хуралдаж зөвшөөрөлцсөн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн нэгдүгээр тогтоолд : “Тогтоосон нь: Хувьсгалт 2 улсын Засгийн газраас тус улсын комисст олгосон зааврын гол бодлогыг баримталж үзээд, тус тусын комиссын санал бодлоготой сайтар танилцаад, Монгол улсын комиссын санал бодлогыг үндсэндээ зүйтэй хэмээн зөвшөөрөн хэлэлцсэн нь:
1.Давст уул болбаас Тагна Тува Ард Улсын давсны асуудлыг хангах гагц газар болох тул Тагна Тува Ард улсын дэвсгэр нутагт оруулав. 2.Монгол улсын хил хязгаарын орчим суугаа ардуудад Давст уулын давсыг үнэ түрээсгүйгээр авч өөрийн хэрэглэгдэхүүнийг хангах эрхийг олгов. 6.Энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас баталсны дараа хуулийн хүчин бүхий болмой “ гэж шийдвэрлэжээ.* /УТТА.ф.1, д.2, хн. 451, т 48/
Хилийн хэлэлцээрийн 1932 оны VI 3-ний өдрийн 2 дугаар хурлын 2 дугаар тогтоолоор Давст уулын урьд, зүүн, зүүн хойт талаар улсын хил татах тухай тохиролцож */УТТА, ф.1, д: 2, хн. 451, т. 50/, мөн өдрийн 3 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор: “хил хязгаар тогтооход Монгол ба Тагна Тува Улсын дэвсгэр нутагт оролцсон ардуудад аль улсын харъяат болж нэгдэлтэй явдгийг өөрсдийн чухамхүү саналаар гүйцэтгүүлэн, хэрэв тийнхүү дагаар орохгүй ахул энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас 33 оны 5 дугаар сарын 1-нээс өнгөрүүлэхгүйгээр баталсны дараа нүүдэллэмүй” / мөн тэнд, т. 52/ хэмээжээ.
1932 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдааны протоколд дээрхи нэгдүгээр тогтоолын заалтуудыг дурьдсан байх /мөн тэнд, т. 451/ юм. Харин энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн оны 8 дугаар сар ажээ.
БНМАУ-ын Засгийн газрын 1932 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолд тэмдэглэхдээ: Үүний урьд Засгийн газраас Дыва улс лугаа хил хязгаар холбогдсон хэргийг нэгэн тийш болгон гүйцэтгүүлэхээр томилогдсон тусгай комиссын дарга Цэенрэгзэнгээс тус хоёр улсын Засгийн газраас томилогдсон комиссууд нийлж энэ тухай тогтоосон тогтоолыг илтгэв. Үүнийг хэлэлцээд: “Тус Монгол улс ба Дыва хоёр улсаас тусгай томилогдсон хязгаарын газар нутгийн зөрөлдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж, зохих газар явуулж гүйцэлдүүлэхийг Гадаад яамнаа даалгахаас гадна орон нутгийн захиргааны газруудад зарлаж, мөнхүү шинэчлэн хуваасан хил хязгаарын овоо тэмдгийг босгож тодорхой болгон гүйцэтгүүлэх явдлыг Захирах байгуулах газар /Хэрэг эрхлэх газар болов уу. /ЦЖ/ даалгаж гүйцэтгүүлсүгэй.” /УТТА. ф, данс. 2, хн. 460, т. 32/ гэж заасан нь Давст уулын хувь заяаг Монголын тал үндсэнд нь шийдсэн хэрэг мөн байлаа.Энэ шийдвэрээ манай Засгийн газар /Ерөнхий сайд П.Гэндэн байв./ Тувагийн талд албан ёсоор мэдэгдчихжээ.
БНТува АУ-ын СнЗ-ийн 1932 оны 81 тоот тогтоолоор тус хэлэлцээрийг баталснаар тухайн үеийн журмаар хоёр талаасаа хууль эрх зүйн хувьд үгүйсгэх аргагүй болжээ. Гэвч УИХ, УБХ-аар тэр үед энэ хэлэлцээрийг батламжлаагүй нь ерээд онд маргаан мэтгэлцээн үргэлжлэх шалтаг болсон юм. Дараагийн хэлэлцээрүүдэд түүхийн үүднээс баримтлах албан ёсны үндсэн материал болж үлдсэн хоёр талын 1932 оны эдгээр шийдвэрүүд нэгэнт гарахад Монголын тал аргагүйн эрхэнд буулт хийх учир шалтгаан байсан уу, эсвэл зүгээр л найрсгаар гар сунгасан хэрэг үү? ямар ч гэсэн ийм тохиролцоонд тухайн үед хүрчээ.
Дараа нь Монголын тал нөхцөл байдлыг эргэцүүлэн үзэж уг тогтоолыг дангаараа хүчингүйд тооцож шийдээд, Тувагийн талд албан ёсоор мэдэгдсэн боловч хүлээж аваагүй байна. 1940 онд Тувагийн хилийн комиссын дарга Бадраа Монголын Засгийн газрын төлөөлөгч С.Янжмаад “ Хэрвээ түүхээ барих юм бол түүнийг хоёр тал аль аль нь барих хэрэгтэй. Тувачууд нуурын эргээр сууж байсан шүү дээ. Тувачууд 1932 оны хилийг нарийн чанд баримтлах болно гэдгийг Засгийн газартаа мэдэгдэхийг” */Гэрэл, сүүдэр: Ю.Цэдэнбалын өдрийн тэмдэглэлээс т.95/ хүсч байснаас үзэхэд Давст уул орчмын хилийн асуудал байнга хөндөгдөж байсан боловч бүрэн шийдвэрлэгдээгүй хэвээр үлдсэн хэрэг байлаа. 1944 онд Тува, аугаа их ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орсон нь Давст уулын асуудлыг “жижиг” Туватай биш, агуу Москватай ярих ёстой байдалд хүргэжээ.
1957 онд ЗСБНХУ-аас БНМАУ-д суух элчин сайдаар томилогдон ирсэн В.И.Молотов хоёр улсын хилийн маргаантай байгаа хэсгийг хэлэлцэж нэг тийж болгож шийдвэрлэх санал тавьсныг нь Монголын тал хүлээн авч манай нам, төр тухайн үедээ дэлхийн бодлогыг тодорхойлолцож байсан гол гүрний нэг, манай улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түшиг тулгуур болсон, нэг нэгнээ аливаад туслан дэмжиж ирсэн Зөвлөлт Улсын хувьд аливаа асуудал, үүнд удаан үргэлжилсэн хилийн маргааныг шийдвэрлэхэд их бодитой, хоёр талын эрх ашгийг хүндэтгэсэн, нийцтэй бодлого зарчим баримталж байв.
Монгол, ЗСБНХУ-ын хилийн хэлэлцээрийн Монголын комиссын даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг томилжээ. Давст уул Монголынх байх ёстой гэдэгт сайд С.Аварзэд бат итгэж, энэ байр сууриндаа хатуу зогсчээ. Хэрэв тэрээр уг асуудалд нухацтай хандаж, түүнийг нарийн судалж, хоёр талын эрх ашгийг бодолцож, баримтлах тодорхой чигтэйгээр, дипломат арга ухаанаар хандсансан бол Монгол түмний он удаан жилийн мөрөөдөл нь биелэх боломжтой байжээ. Гэтэл сайд С.Аварзэд түүхийн үүднээс ул үндэслэлтэйгээр хамгаалж чадахааргүй тийм санал буюу хилийн асуудал ярилцахдаа гол төлөв баримталж байсан “ Харуулын хайчын зам”, “ Хилийн овоо бүхий шугамаас” бараг 20-30 км цаана байгаа Тагна уулын оройгоор хил тогтооно гэж зүтгэсэн нь Улаанбаатар, Москвагийн харилцаанд бараг л “түймэр шатаах” шахжээ. С.Аварзэд, Молотов нар тас түс зөрөлджээ. “Танай ГЯЯ-ны сайдын араншин Москвад хачирхал төрүүлж байна” */Хөдөлмөр, 1990.4.14. № 242/ гэсэн мэдэгдэл Н.С.Хрущеваас Ю.Цэдэнбалд ирсэн нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд сайны ёр биш байв.
Хилийн хэлэлцээрийн асуудал сунжирч, С.Аварзэд, В.И.Молотов нарын маргаан хурцдаж, энэ асуудалд Москва оролцож, Хрущев дургүйцлээ илэрхийлж байсан үед Ю.Цэдэнбал хэлэлцээрийн материалтай танилцаад “… Анхнаасаа хил орчмын ард түмний ашиг тусыг баримтлах байсан юм. Түүх гээд хол явчихжээ.” */Н.Пүрэвдагва, С.Туяа. Будант жилүүдийн эмгэнэл. т.94-97/ гэж цохолт хийжээ. Ю.Цэдэнбал Харуулын хайчийн зам, эсвэл 32 оны гэрээ гээд хол явсныг тэрээр битүүхэн буруушааж, тухайн үеийн сэтгэлгээгээр хоёр орны ард түмний санаа бодолд нийцүүлэн хандахыг нь зөв гэж үзэж байв. 1958 оны II сарын 17-нд УТТ энэ асуудлыг хэлэлцэх үед “ Тува мужтай залгасан хилийг тодотгох тухай хоёр талын ажиллагаа эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд хэлэлцээрийн байдал удаашран зөрөх байдалд орсон байна. Үүнийг Зөвлөлт, Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй .Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй “ */мөн тэнд/ гэж асуудалд сайн харилцааны үүднээс хандаж, эв зүйгээр зохицуулах нь зүйтэй гэсэн бодлого чиглэл өгч байв.
Давст уулаа эргүүлэн авахыг далдуур хүсч байсан Ю.Цэдэнбал Хилийн комиссын даргаар Давст уул манайх гэдэгт бат итгэсэн, маргаж зүтгэхдээ сайн, хурц дайчин зантай, бас ч ГЯЯ-ны сайдаа томилсон юм. Гэтэл дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлолцож, Сталины баруун гар байж, Гитлертэй уулзаж, түүний орлогч Риббентроптой гэрээ байгуулж байсан хашир дипломатч Молотовтой ярилцан тохирох уран арга ухаан С.Аварзэд сайд “ сийлж” чадсангүй. “Маргаантай газрыг дундуур нь хуваая” гэсэн Молотовын саналыг ядахдаа С.Аварзэд хүлээн авсан бол Давст уулын оройгоор хилээ татах алтан биш юмаа гэхэд мөнгөн боломж байсныг харамсалтай нь алдсан юм. Наад захын дипломат соёл гаргахын оронд сайд С.Аварзэд Молотовтой тун хурцаар маргалдан хэрэлдсэн нь Москва төдийгүй Монголын удирдагчдыг хүнд байдалд оруулжээ. Одоогоор бодоход АНУ, ОХУ, БНХАУ-ын элчин сайдтай ана мана үздэг Монголын ГЯЯ-ны сайд хир удаан тогтох вэ гэдэг сонин асуудал билээ. Дипломат ёс журам бол олон улсын харилцааны нэн чухал хүчин зүйл байдаг нь бүхэнд ойлгомжтой ажээ.
БНМАУ НҮБ-д элсэх, Монгол, Хятадын хилийг нарийвчлан тогтооход ЗХУын дэмжлэг тэр үед нэн чухал байв. Түүнчлэн атар газар эзэмших, нэгдлүүдийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, Дархан, Шарын голын аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулахад техник санхүүгийн том тусламж авахад манайд туслах гол орон нь ЗХУ байсан юм. Ийм учраас хилийн зохицуулалт хийхдээ хоёр талын эрх ашигт зөв нийцүүлэн, шударгаар шийдвэрлэх эрх ашгийн үүднээс 1958 оны I сараас хилийн хэлэлцээрийн комиссын даргаар Сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч Л.Цэнд томилогджээ. Тогтуун томоотой, алсын бодолтой, буурь суурьтай, дипломатч Л.Цэнд хилийн асуудлыг аль аль талд ашигтайгаар, тухайлбал Давст уул мэтийн стратегийн чухал газраа зохицон шийдвэрлэж чадна гэж удирдлага итгэж байжээ. Хилийн хэлэлцээр ч шуударч эхлэв. Хэлэлцээрийн тогтоолын шинэ төслийг Л.Цэнд хийж II сарын 26-нд энэ асуудалд мөн идэвхтэй оролцож байсан Д.Дамба В.М.Молотовт биечлэн гардуулжээ. Л.Цэндийн боловсруулсан төслийн талаар С.Аварзэд өгсөн саналдаа “Асуудлыг түргэтгэхэд ухралт хийх нь гарцаагүй юм. Би ч тэгж бодож, дотроо төлөвлөж байсан. Үүнд хойшдоо газар өгөх юм болохоор түүх ч гэхгүй бодит байдлаар асуудлыг шийднэ гээд, тэгээд өгөх газраа н.Цэндийн төлөвлөснөөр өгвөл арга зөв болно гэж бодож байна” / мөн тэнд, т 96/ гэжээ. Яагаад ч юм Давст уул болон зарим нутгийг Зөвлөлтийн нутагт оруулсан Л.Цэндийн төслийг тухайн үед С.Аварзэд дэмжиж байжээ. С.Аварзэдийн бичсэн зүйлтэй холбогдуулж Ю.Цэдэнбал УТТ-нд бичсэн захидалдаа: “Хилийн орчмын хоёр талын ард түмний ашиг тусыг харгалзах явдлыг гол болгох нь чухал гэдгийг нөхөр ёсоор /Аварзэдэд/ хэлж байсан юм. */мөн тэнд/ гэж өөрийн баримталдаг урьдын зарчмаа дахин нотлон хэлж байжээ.
Хоёр талын комисс газрын зураг дэлгэж, хилийн шугам зурж тэмдэглэх зэргээр шаргуу ажиллажээ. Гэтэл хилийн мэргэжилтэн Б.Цэдэн-Иш “Ардын эрх” сонинд бичсэнээр уг хэлэлцээрт ашиглаж байсан газрын зураг нь алдаатай байжээ. Энэ удаагийн хэлэлцээрийн эцэст Давст уул Тувагийнх гэсэн 1932 оны гэрээг дахин нотолж, түүнээс зүүн тийш үргэлжлэх Хатуугийн уулын зарим хэсэг, түүгээр ч барахгүй Увс нуурын зүүн хойт булан хойт хөршийн нутаг болж шийдвэрлэгджээ.
1932 оны хэлэлцээрээр Тувад “алдаж” байсан домогт Давст уулыг 1958 онд Л.Цэнд толгойлсон хилийн хэлэлцээрийн комисс Тувагийн нутаг гэж тооцсон нь нэг ёсны сонин давталт болжээ. Энэ шийдлийг хүмүүс олон янзаар тайлбарласан юм. Зарим нь манай туршлагатай хашир зүтгэлтэн Л.Цэнд авах газраа ч авч, өгөхийгөө ч өгч аргагүй л зөв шийдсэн гэж, нөгөө хэсэг нь Ю.Цэдэнбалын нэр хүндийг бууруулах далд санаагаар Давст уулыг хилийн гадна үлдээсэн гэх ч хүн байв. Гуравдахь хэсэг нь Цэнд өөрөө Зөвлөлтийн талд үнэлэгдэх нь суудлаа ахиулахад нь тус болно гэж тооцсон хэрэг гэж, тухайлбал, Хилийн хэлэлцээрт оролцож явсан, газрын зургийн мэргэжилтэн Б.Ламжав ярихдаа: “1958 оны хавар төлөөлөгчдийн тэргүүнээр Л.Цэнд томилогдсон. Л.Цэнд газар дээр нь очоогүй, газар мэдэх, хил мэдэх хүн байгаагүй. Ер нь Цэнд гуай ширээний цаана сууж, хилийн тухай Зөвлөлтийн нөхөдтэй ярилцаагүй гэж бодож байна. Нэг л мэдэхэд гарын үсэг зурсан гэж сонссон. Зөвлөлтийн хийж ирсэн зургийг Цэнд үг дуугүй хүлээн авсан юм” гэх мэтээр янз янзаар л тайлбарласан юм. Түүхийн асуудлыг санаанд орсноороо ярьж болдоггүй билээ..
Түүхийн энэ зурвас үеийн баримтаас үзэхэд Давст уулыг Ю.Цэдэнбал Орост бэлэглэсэн гэх буюу түүгээр ч барахгүй Орос, Монголын одоогийн хилийн шугамаас урьд зүгт 10 гаруй км-ийн наана байгаа түүний төрсөн газар-Цагаанбурааг хилийн цаана оруулж өгсөн мэтээр хүмүүс ярьж бичиж байсан нь үндэслэлгүй юм. Давст уул нь Цагаанбураагаас 25 км-т байдаг.
Ю.Цэдэнбалын үеийн томоохон сэхээтэн, түүнд магтагдан шагнагдаж, бас донгодуулан чичлүүлж явсан, ерээд оны олон ярилцлагадаа Ю.Цэдэнбалын зарим сул талыг ил тод шүүмжилж байсан, нэрт хил судлаач, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат хуульч Б.Цэдэн-Иш гуай: “Увсын Давст уулыг Орост Цэдэнбал өгчихсөн гэдэг яриа байдаг. Та л үнэнийг хэлнэ дээ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа: ”Давст уул Цэдэнбалд огт хамаагүй зүйл. Бүр өмнө Увс аймгийн дарга Санжмятав, Тагна Тувад элчин сайд байсан Магсар Хурцын Дугаржав нар Урианхайчуудын хүсэлтээр өгчихсөн юм билээ” хэмээн 1932 оны хэлэлцээрийн үеийг хэлсэн бололтой дүгнэжээ.
Үнэхээр ч энэ үед буюу 1932 оны 6-р сарын 20-нд Эрхүү хотноо шинээр байгуулагдсан Сибирийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бэлтгэл ангийн I курст дөнгөж эхлэн суралцаж байсан Ю.Цэдэнбал Давст уулыг бусдад “бэлэглэсэн” гэх хэрэгт холбогдох нь байтугай, нутгийн нь энэ уул Тува гэдэг хөрш улсын нутагт орсныг дуулаагүй, төсөөлөөгүй ч байж болох билээ.
1958 оны хэлэлцээрээр Давст уул 1932 оны хэлэлцээр ёсоор хилийн цаана үлдсэн ч нутгийн монголчуудын шаргуу хүсэлтээр тэдний зуслангийн гол газар болох /урьд нь Орост харъяалагдаж байсан/ Тээлийн ам гэдэг 85 км2 бага биш газрыг манай улсын газар нутагт оруулсны ачаар малчид зунд нь 100 гаруй км нүүж Хархираагийн ард зусдаг байснаа больсон билээ.
Монгол, Тува болон Монгол ЗХУ-ын хилийг тогтоохдоо мэдээж хоёр талын эрх ашгийг харгалзахыг хичээцгээжээ. Домогт Давст уулыг нөгөө талтай авах өгөхдөө Монголын талд давсны их нөөцтэй Шүдэн уул бурхны авралаар үлдсэн юм. Давст, Шүдэн уул хоорондоо Торхилогын голоор зааглагдах бөгөөд угтаа ариун чандмань эрдэнэ болох давсны нэг л том орд газар ажээ. Энэ асар том ордын Давст уул нь Тувагийн талд, Шүдэн уул нь Монголын талд л байгаа хэрэг юм.
Интернетийн “Шүдэн уулын давс” сайтаар ороход, энэ хавийн давс нь онцгой чанартай аж. Ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэр, эмчилгээ сувилгаа (дуслын шингэн), гоо сайхан, арьс шир боловсруулалт, эрчим хүчний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариаланд нэн хэрэгтэй түүхий эд ажээ. Шүдэн уулын уурхайн гүн 900-1500 м байх боломжтой, нөөцийн хэмжээ нь 73,2 сая тонн том. Жилд 60000т олзворлоно гэж үзэхэд 1000 гаруй жилийн нөөцтэй гэсэн үг юм. Монголын нэгэн компани 300 г-р савлаж Японд гаргадаг бөгөөд энэ жижиг ууттай давс 10 гаруй $ болдог гээд тооцоолоход Давст сумын Шүдэнгийн ордыг зөв зүйтэй менежментээр ашиглавал Эрдэнэт, Оюу-Толгой, Таван-Толгой биш юмаа гэхэд дөхөж очихоор л их баялаг тэнд байгаа юм. ( 108 suvraga.mn. content 7 )
Тувагийн талын Давст уул мөн л ихээхэн баялагтай нь мэдээж бөгөөд гэтэл тэнд асар том давсны үйлдвэр байгуулчихаад зөөгөөд байгаа зүйл одоогоор бараг байдаггүй, домогт уул хуучнаараа л дүнхийж байдаг.
Энэ уул нь эртны тахилгатай ер бусын уул бөгөөд одоо ч Давстынхан, Тувачууд хоёр талаас нийлж ёслол тахилгаа хийцгээдэг, хөрш зэргэлдээ хоёр ард түмний найрамдал, ойлголцол, нөхөрлөлийн нэгэн гүүр болон, хоёр ард түмний сэтгэлийн ариун шүтээн болсоор байна.Хойт аугаа их хөрш ЗХУ-тай нийлсэн манай хил нь олон арван жил найрсаг харилцаа, эв найрамдлын барилдлагааны зарчимд тулгуурлаж байв. Хоёр тал хил хязгаараа нарийвчлан тогтоох баталгаажуулахад ч зохих анхаарал тавьж байв.
Ю.Цэдэнбалын удирдаж хийлгэсэн МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1975 оны 4-р сарын 5-ны өдрийн хуралдааны 149-р тогтоолоор ЗСБНХУ-тай хилийн хэлэлцээр явуулахаар шийджээ. Хилийн хэлэлцээр 1976 оны 7 сард эхэлж нилээд нухацтайгаар харьцангуй удаан үргэлжлэн 10 сарын 19-нд Москва хотноо 2 улсын төрийн тэргүүнүүд: Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн явцад санал зөрүүтэй байсан 822 км2 газрын 702 км2 буюу 85%-г Монголын нутагт, 15% буюу 120 км2 нутаг Зөвлөлтийн талд орсон ажээ. (Б.Цэдэн-Ишийн номонд) Үүнээс үзэхэд Дэлхийн их гүрэн ЗХУ найрсаг “жижиг” хөрш Монголын саналыг ямар боловч харгалзсан уян хатан бодлого баримталж байсан юм байна гэж ойлгогддог юм.
Энэ үед Давст уулын асуудал 1932 оны Монгол, Тувагийн хэлэлцээр, Засгийн газрын шийдвэр, улмаар 1958 оны хилийн гэрээний дагуу дахин баталгаажсан байх бөгөөд 1976 оны Монгол, Зөвлөлтийн хилийн гэрээнд оролцсон нилээн нухацтай, эх оронч нөхдүүд ч Давст уулын асуудлыг дахин хөндөөгүй байна.
Монгол, ЗХУ-ын хилийн асуудал нь ганц нэг уулын асуудал биш, 3500 гаруй км ер бусын урт хилийн тухай яриа байлаа. Энд хэдэн мянган уул, толгод, олон зуун нуур цөөрөм, гол горхины асуудал яригдаж шийдэгдсэн хэрэг юм. Монголчуудын дунд хэрүүл хэл ам дагуулсан Давст хэнийх вэ гэсэн маргаан бол тэр л олон мянган уул толгодын нэгний тухай яриа бөгөөд нарийн ярьвал 1932 онд шийдэгдсэн асуудал хагас зуун жилийн дараа сөхөгдсөн нь Ю.Цэдэнбалын эсрэг өргөн тэмцэл өрнүүлэхийг хүсэгч хүмүүсийн улс төрийн бодлоготой л их төлөв холбоотой байжээ. Уг нь Давст уул Тувагийн нутагт орсон нь үнэхээр л ганц Ю.Цэдэнбалын алдаа байсан бол түүнийг унагаж, түүний эсрэг чимээгүй “дайн” явуулж байсан Ж.Батмөнхийн тойрон хүрээлэгчид, сөрөг хүчний П.Очирбатын үед ч юмуу, ардчилсан, төвийг сахисан сүүлийн удирдагчдын үед энэ алдааг засчихдаггүй юмаа гэхэд эвтэйхэн хөндөж тавих сэтгэл тэдэнд төрсөн баймаар. Гэтэл тийм алхам ч гарсангүй, Ю.Цэдэнбалын анхлан тогтоож баталсан хилийг 2 хөрш ч, НҮБ- ч хүндэтгэн баталгаажуулж, олон улсын байгууллага “ Хилийн маргаангүй хуруу дарам улсын нэг” гэж дүгнэсэн байх юм.
Олон үеийнхний эх оронч тэмцэл, эх болсон газар шорооныхоо сөөм бүрийг хайрлан хамгаалах монгол ухааны ачаар эзэн Богд Чингис хааны үед байснаар сэтгэх аргагүй ч, Ю.Цэдэнбалын үед, түүний үр сад бид газар нутгийн хэмжээгээр дэлхийн 17 дахь том орон байж, нэг талаар 130 сая хүнтэй Японоос 4 дахин их, нөгөө талаар Англи, Герман, Франц, Итали, Австри, Бельги улсуудын нутагтай тэнцэх, бүр сонирхуулбал: Баян-Өлгий- Данитай ойролцоо, Увс-Гүржтэй, Ховд-Панамтай, Говь-Алтай-Тажикстантай, Завхан-Австритай, Хөвсгөл- Кубатай, Архангай- Хорваттай, Баянхонгор- Хойт Солонгостой, Булган- Словак, Сингапуртай, Өвөрхангай- Латвитай, Өмнөговь- Тунистай, Сэлэнгэ- Швейцарь, Люксембургтай, Төв- Ирландтай, Дундговь- Чех шиг, Дорноговь- Болгартай, Говьсүмбэр- Брунейтэй, Хэнтий- Арабын Нэгдсэн Эмираттай, Сүхбаатар- Азербайжантай, Дорнот- Никарагуатай тэнцэх, олон зуун сая хүн амьдардаг газар нутагт, байгалийн яндашгүй баялагтай, уул, ус, хангай, говь, тал хээр, цөл хослон жигдэрсэн, үзэсгэлэнт сайхан нутгийг эзэгнэнхэн амьдарч байгаагаа хаяа бид бодох хэрэгтэй.
Энэ их газар нутгийн эзэн бид хэдүүл билээ? 1918 онд гадны иргэдийг оруулаад 647 мянга, дайны дараа 1944 онд 759 мянга, 1956 онд 845 мянга, хилийн яриа хөөрөө болж байхад сая ч хүрээгүй, 1963 онд л 1 сая 17 мянга болж, 1989 онд ам бүл өнөржиж 2 сая 44 мянга болжээ. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр бид Дэлхийд тэргүүн байр эзэлж байв. Хил хязгаараа тогтоохоос гадна Ю.Цэдэнбалын үеийнхэн ард түмнээ эрүүлжүүлж, хүн бүлээ нэмэгдүүлж чадсан нь хойч үеийнхний өмнө байгуулсан агуу гавьяа мөн байлаа.
Ахмад үе маань, түүний дотор улсынхаа бүхий л хилийг тогтоож, хөрш гүрнүүд, олон улсаар баталгаажуулж өгсөн ХХ зууныхан бидэнд хэнийг ч царайчлалгүй, хэнтэй ч хэрүүл маргаан хийлгүй, эрин цагийн эрхээр, түүхэн хувь тавилангаар үеийн үед хаяа нийлсэн заяаны хөрш, ер бусын аварга том гүрнүүдтэй энх амар аж төрөх хувь тавиланг бидэнд өвлүүлжээ. Үүнээс илүү ач буян гэж юу байхсан билээ. Үүнээс том гавьяа гэж юу байх билээ.
Энэхүү түүхэн газар шороогоо эзний ёсоор ариг гамтай эдлэх, нөөц баялгийг нь ард түмнийхээ тусын тулд ухаалгаар эзэмших ариун нандин зорилт л бидний өмнө зогсож байна. Өнөө үеийнхэн энэ эрхэм үзэл санаанд үнэнч байж, газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй санаа тавин тэмцэх болсон нь ахмад үеийнхээ эх оронч ариун үйлсийг хойч үе нь хүндэтгэлтэйгээр залгамжилж буй хэрэг мөн гэдэг нь эргэлзээгүй.
МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл0
Энэ бүр солиорчихож , тувачуудад бүр Увс нуурын урдуур газар нутгаасаа өгөх байсан ухааны юм донгосч эхлэлээ ... Одоо УВс аймаг Тувагийн бүрэлдэхүүнд байх ёстой гэж дараагийн удаа бурах нь л дэээ ...
Монголын бүх нутаг Манжийнх байхад тувачууд Увс нуурын эргэн тойрнд_ бүр Ханхөхий хавьд амьдарч байсан баримт байдаг л юм байна. Хилийн гэрээний үед ч яригдаж байсан. Маш хүнд нөхцөлд хэлэлцээр явагдаж өдий зарагтэй том газар нутагтай болж чадсандаа ХХ зууныханд бид талархах ёстой ажгуу.
Монголчууд 1990 онд л тусгаар тогтнолоо олсон нь баталгаатай үнэн юм байна. Түүнээс өмнө Оросын колони байж. Орос авгай манай төрийн тэргүүнийг бавж байгаад л дуртай шийдвэрээ гардуулдаг байж. Төрийн тэргүүн нь нутгаа хамгаалах байтугай гэртээ ч харих мэдэлгүй, тусгаар тогтносон улс гэж байх уу, оросын бөгс долоогчид оо? Одоо оросууд ирээд Монголын газар нутгаас тасалж авна гэвэл муу ч гэсэн армиа хөдөлгөнө, ташуур ч болох нь ээ бариад хулмастай оросуудтай алалцана.
Тувачууд Оросын бөгсийг долоох бсан юм бол үхсэнээ хийж ганц уул булаацалдсан нохойнууд байваа.
Одоо бол хөөрхий урианхай нарыг өмхий баяд дөрвөдүүд шахаад эзэлсэн гэсээн
Сэтгэгдэл бичиж байгаа зарим нөхөд мэдлэг боловсрол дорой, түүхийн өчүүхэн ч ойлголтгүйгээ дахин дахин харуулах юм даа. Тэд л жинхэнэ солиорчихсон тэнэгдүү хүмүүс байх шүү. Юу ч мэдэхгүй байж эрдэмтэн докторын харлуулан гутаах санатай. Ам ярианаас илүү мэдэх вь тэдэнд байхгүй.
Ацны эрдэмтэн доктор, архинд донтсон хүний солиорол шиг түүх гуйвуулж бичихгүй ээ
Таны энэ ажил арай хэтэрч байна. нутгийн хүнийхээ нэр барьж академи байгуулж ах дүү нартай нь булаалцалдаж элдвийн юм бичиж явахаа боль. Тэгээд ч Цэдэнбал архины хордлгоор л нас барсан.Биш ээ.Үхсэн.
Муу ац минь архины хордлогоор үхэх хүн нь чи л юм байна. Одооноос шинж тэмдэг нь хурцаар илэрч байна.
Эх орноо санан бэтгэрсэн Сэтгэл санааны хүнд байдал, эх орны агаар ус дутагдсан, харийн чийгтэй хүнд агаар зэрэг настай хүнд муугаар нөлөөлсөн. Монгол эмч нарын актанд "Биеийн хэлбэр хөгжил зөв. хамрын яс мөгөөрс бүтэн, хөндий нь цэвэр, шүд бүтэн (32 цагаан шүдтэй), мөчдийн яс бүтэн, зүрхэнд насны өөрчлөлттэй,ходоод өнгөц шархлаатай, чацархай ,мухар олгой ургацаг хэвийн,Элэгний эдийн бүтэц хэвийн, хавдрын өвчин илэрсэнгүй. Судасны түгээмэл хатуурал,тархины хаван, цөсний идээт үрэвсэл гэсэн шинжүүд, гол нь Ю.Цэдэнбал идээт өвчний хордлогын улмаас нас баржээ" гэж тогтоожээ.
Удаан хэвтэрт байснаас болоод нөгөө цоорно гэдэг нь болж тэр нь идээлсэн юм билээ. Монголчууд бол шар тос түрхээд, шар будаа жигнээд зүгээр болгочих байсан гэж хүмүүс ярих юм билээ. Эмчийн дүгнэлт "Том мэдээ" сонин, 1997.06.№3-д буй.
Цэдэнбал ч 70 аад оноос архинд гүн орсныг хүн болгон мэднэ
Оросуудыг тахин шүтэж наалдсан хүнийг ийм л хувь заяа хүлээж байдаг. Жинхэнэ боолын үхлээр үхсэн дээ, хөөрхий. Сургамжтай л явдал.
Ю.Ц.Академийг Зориг, Жа багш нар байгуулсан. Одоо Бал даргын төрсөн ах Тавхийн хүү, хурандаа Т.Жаргалсайхан энэ Академийг удирдаж байгаа.
Энэ хүний үед монгол улс аз жаргалтай орон байлаа. Ардчилал гарч ирээд монголыг тамын орон болгосон доо.
ЧИ МУУ ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭЭ МУУ ШЭЭС ХАР ПЯЛДАГ ..АРДЧИЛЛЫН БУЯНААР ПЗДА ЧИНЬ ХАХАЖ ЦАЦАН ЖАРГАЖ БАЙГАА ДАА ҮНЭНДЭЭ..МУУ ХУЛГАЙЧ
Үхсэн хүмүүсийн коммунист арга барилыг дурсан бичих шаардлага чамаас өөр хүмүүст огтоосоо байхгүй шүү Жамбалсүрэн нэртэй новшоо.
Амьдаараа үхсэн мэт хүн байх, өөд болсон ч амьд мэт мөнх дурсагдах хүн ч байх. Монголын Гегель:" Ю.Цэдэнбал бол одоо ч асч байгаа гал мөн" гэж хэлсэн нь бий.
УГ НЬ ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙГЭЭД МОЛОТОВЫН САНЛААР УГ УУЛЫН ОРОЙГООР ХИЛЭЭ ТАТСАН БОЛ ЯМАР ЧМАРГААНГҮЙ Л БАЙХ БАЙЖ ДЭЭ. БАС УЛС ТӨРИЙН АСУУДАЛД ХЭТ МУЙХАРЛАХ, МЭДЭМХИЙРЭХ, С АГСУУРАХ ЯВДАЛ ГАРГАСАН АВАРЗЭД БУРУУТАЙ Л ЮМ БАЙНА ДАА.
Жамб... бол Цэ... даргын эгчийн хүү өөр яах вэ чааваас...
ene uvgun zunujee. yum l bol tsedenpil, tsedenpil...
Олон монголчуудын зүрх сэтгэлийг 37 жил хөндөж байгаа, хариулт нэхсэн асуултанд л судлаач бодлоо хэлжээ
Torson nutag mini geed Oros darga nartaa helej chadahgyi buurai orni udirdagchaa gej hoorhii Tsedenbal darga
Torson nutag mini geed Oros darga nartaa helej chadahgyi buurai orni udirdagchaa gej hoorhii Tsedenbal darga
Давст уул Монголынх гэсэн гэрээ түүхэнд урьд нь байгаагүй. Давст уул Туваагийнх гэсэн гэрээ хэлэлцээр 1932 онд л гарсныг фотог нь тавьчихсан байна. Өөр юу тавибал та үнэмшихсэн бол.
Авирзэд сайдыг буруутгаж Цэдэнбал л даргын суудлаа хадгалж үлдэхийн тулд Оросуудад Тува нарт өөрийн төрсөн газраа тэр байтугай увс нуурын нэг хэсгийг өгчихсөн байна. 1932 оны хэлэлцээр бол Тува бие даасан тул давсны хэрхэн хангах вээ гэдэг, 1958 оны буюу Цэдэнбалын Хрущевт долигоносон хэлэлцээр бол жинхэнэ хилийн хэлэлцээр юм. Цэдэнбал увсынхан сөнөтүгэй
Бичсэн зүйлийг анхааралтай уншаад баримттайгаар няцаалт өгөөрөй. Сөнөтүгэй гэсэн муухай үг битгий хэрэглэж байгаарай.
Энэ муухай увсууд дандаа ингэж нутгархаж монголын ард түмнийг хагаралдуулж, албан тушаал хөөцөлддөж явдаг нлвшийн хогнууд байгаа юм. Соц нийгмийг эд нар энэ муу дөрвөдчилөх үзлээрээ ялзруулж, албан тушаал эрх мэдлийг хэдэн дөрвөд өмчилж аваад улс нийгмийн хөгжлийг чөдөрлөснөөс болж нийгмийн өөрчлөлт хийх сэтгэлийг нийгэмд бий болгосноос "ардчилал" гэх энэ урхинд монголчууд орсон шдээ. Бодит үнэн бол энэ. сэхээтний төөрөгдөл гэгчээс эхлээд л Төмөр-Очирын гэх мэт явсаар сүүлд нь Жалан-аажавын гэх мэтээр өөр нутаг усны чадалтай сэхээтнийг зайлуулж увсчилах үзэл сүүлдээ бүр гаарсан л даа. Тиймээс олны дунд Цэдэнбалын нэр муудсан. Үнэнийг илчилсэн зохиолч Ж.Бямбааг сүүлд 90 оноос хойш гудамжинд явж байхад нь амь насыг нь бүрэлгэсэн жигшүүрт хэргийг ч эд нар үйлдэж л байсан. Олон юм донгосоод байвал дэлгэх юм ч бас бий шүү. увс хүн гуай. Та нар саяхан хүртэл увс хүн хөтөлбөр хүртэл гаргаад байсан байха аа.
85 онд өөд болсон их хүн Төмөр очир, 9?-ээд онд урхан болсон их зохиолч нарын хэрэгт Цэ дарга ямар хамаа тай юм бол.
Tsedenbal arhinaas bas zunuud uhsun. Hairan gazar
Baigal nuur ch manaih bizde
1691 онд Чахуундорж, Занабазар нар албатаа дагуулан Манжид дагаар орсон д дургүйцсэн буриадууд 1723 онд Оросын эзэн хаанд хүсэлтээ гаргаж байгаад Оросын бүрэлдүүнд орсон. Тэр ард түмний л эрх шүүдээ.
Ийм тодорхой баримттай гаргаж ирж байхад маргаж л суудаг онгорхойн дотор уужим.
Энэ хүмүүс их сонин шүү. 32 оны гэрээ гээд зураг нь бна. ОУ-н гэрээ яг энэ зарчмаар явдаг. Урьд нь хийгдсэн гэрээ бвал тэгээдвл тэр зарчим бариал явчихна. Хүчний тэнцвэрт өөрчлөлт ороогүй бол урьдах гэрээг бармтална.
Цэдэнбал өөрийн төрсөн нутгаа орос хадмууддаа бэлэглэх гэхэд ерөнхий сайдбн орлогч, гадаад яамны сайд Аварзэд зад эсэргүүцсэн тул түүнийг бүх ажил албанаас нь хусч хөдөө цөлсөн юм. Тийймээс тэрээр ачааны тэрэгний жолооч хийж байгаад залуугаараа насан өөд болсон гэдэг. Хорлогдсон ч вм билүү. Оронд нь Цэндийг тавьж бэлгээ өгч чадсан. Драа нь Цэндийгээ үг хэл гаргах вий гэж хардаад бас алаас нт хусч хөдөө цөлсөн, тийм айхавтар чөтгөр байв. Эхнэрийн заавраар бүгд хийгдээ биз.
Нийтлэлийг анхааралтай унш л даа. Бид сүүлийн жилүүдэд тархиа хичнээн их угаалгасан нь ойлгоомжтой болж байна.
Tseden Al bol zurkh setgel ni oros gulug
Орос гэдэг чинь немц арав, мексик, саксони биш. Их Оросын тал нь бидэнтэй удам нэг халимаг, татар, якут, буриад, Алтайнхан, Тува, якут, чукотынхан, башкирууд, хойт далайн эскимосууд, буриадууд гээд л байж байна шүүдээ. Хөрш орнууд ах дүү байхаас оор арга байхгүй нь ийм учиртай юм.
Жамбалсзрэн гэж ногоон малгайтны сүнс Цэдэнбалыг бурхан байсан мэтээр их гүжирдэж бичих юм болиосой. Дотор муухайртал гүрдэж бичих юм дээ. Түүхийг ингэж бичихгүй ээ
Түүхийн үнэн баримт гэж байдаг л юм байна. Түүнээс зөрж давхивал өөрийнхөө болчимгүй тролл гэдгээ л харуулж байна.Гучаад оны ногоон малгайтны үе бол Бал даргын өмнөх үе.
цэдэнбал бол оюун ухааны монглчуудын майдар бурхан гэсэн төвдийн төмөр бурхан монгол хүнийг хэвтүүлж гишгээд болдог бол оронд нь амилаад монгол болохдоо хүрч байна амид бурхан байсан төвд төмөр бурхан шиг хэрэгүй хоосон цутгамал төмөр хэрэггүй
доктор Жамбалсүрэнд талархаж байна. аливаа зүйлийг, ялангуя түүхийг баримт, эх сурвалжтайгаар бичих ёстойг тод томруун харуулсан нийтлэл. өмнөхүүд ч мөн адил. харин элдэв цуу яриа, доромж үгээр коммент бичиж буй хүмүүс бол үнэхээр боловсрол нимгэнтэй, суурь хүмүүжилгүй, ухаан муутай, ёс суртахуунгүй хүн "мал". тэд нарыг элдэв хоосон үгийг бүү тоогоорой
saihan todorhoi tailbarlasan bnaa
ишшш чааваас,
монголын нутагхэзээ ч манжийнх байгаагүй манжтай холбоотон вассал хэлбэрийн харьцаатай байсан халхын алтан ургын 4 хан 100 гаруй хошуу ноёд өөрийн харьяа нутагтаа эзэн сууж байсан гэтэл хятадад мин улсын үеийн тогтолцоог бүх шатанд устгаж манж нарыг суулгасан байдаг харин монголд хүрээ , улиастай , ховд 3 газарт төлөөний амбан сууж монголын дотоод хэрэгт оролцдоггүй байсан
Гэрээнийхэн нь зургийг нь тавьчихсан байна, өөр яалгах гээд байгаа үхэрнүүд вэ.
Байгаагаа аятайхан аямгалаал хваад яваж бвал болоо, хэт их мөнгө мөрөөдөөд мөрөөдөлдөө шатаад хоосрох вий
Tseden bal sda hairan gazraa ugsun. Avarzed guiag ugihgui geed guriigeed bhaar n tsulsun
Тэнэг мухар сүсэгт автагдсан үндэстэн, олон зүйл ба боломжоо их олон жил алдаж ирсэн, хий хоосон зүйлд сүсэглээд домбоотоод бвал гадны улсын идэш болно. Техник, шинжлэх ухааны мэдлэгээ зузаатгахгүй бол ямар ч харийн улс, бодлого шашин шүтлэгт автагдсан Төвдийн араас орныг дорно боол болгоно бага багаар цөлөмсөөр бх болно. Орос сайн ч биш, муу ч биш. Ийм туйлшарсан сэтгэлийн хөдлөл бодолтой улс дандаа алдаж явах болно. Хамгийн гол хүн болсон сэтгэх нэг чухал эрхэмлэх увдис бол Логик сэтгэлгээ.
ЗХУ-ын утсан хүүхэлдэй, урвагч дөрвөдийг хир халдаахгүй, тэнгэрийн хүн байсан юм шиг худлаа магтаж байдгаа болио. Наад муу өгөр дөрвөд чинь нэг уул битгий хэл Монгол Улсыг тэр чигээр нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулж өгөх гээд явж байсан нь маргашгүй үнэн ш дээ.
Жаахан юм унш. 90 оны тархи угаалтаас жаахан ч бол ангижирахгүй бол болохгүй. Хуучнаараа зүтгээд байж хэрэггүй. түүхийн баримтууд цоо шинэ мэдлэг гаргаж ирээд байгаа юм байна.
монголд ард улс союзный орсын холбооны бүрэлдэхүүнд белорус украйн армйн коргиз татар шиг орохыг хүснэ олон улс дамжсан хөрөнгөтний оффшорын орон байхыг үл хүснэ ардчилсан нэртэй өнгөт хувьсгалын орон байхыг үл хүснэ ЛенинСүхбаатрын хувьсгалын Сталин чойбалсангийн хөрөнгөтний биш тууштай зам дээр БРЕЖНЕВ ЦЭДЭНБАЛЫН социалист аж үйлдвэрийн зам дээр замнахыг хүснэ ПУТИН монгол стратегийг хүн нэг бүрээр амьдралд хэрэжүүлнэ
Солиотой юм бичих юм яасан завтай тэнэг вэ
Түүхчид бичиж ухаантай нь уншиж, өөрийнхөөрөө дүгнэж ойлгодог юм. Танд таалагдахгүй ч гэсэн аливааг үнэн зөвөөр ойлгох гэсэн хүмүүст л зориулагдсан байна.
энэ жамбалдорж гэдэг хун бол тагнуул байна ш дее.
Тагнуулч гэдэг хир барагийн хүний хийдэг ажил биш байхоо. Энэ жирийн багшийн тагнуулч гэж юу байхав.
худлаа бишээ увс нуурыг тойроод урианхай байсан жишээнь тэсийн голын цаад хөвөөнд манай аавын өвөлжээ байсан гэж тэсийнхэн яриж байна одоо хил тогтоохоос өмнө урианхай московский водка авчирдаг оёдлын машин өгдөг морь малаа солилцож худалдаа нийдэг байжээ тувагийн гүнд орж найз нөхөдтэгээ уулзаж аяга тагш юмаа уудаг байжээ мөн саяхан шүү цэдэнбал дагарга гүй болсоны дараа хатуу болсон үндэсний үзэлтэй хүмүүсээс болоод ах дүүдээ очих аргагүй уулзах аргагүй виз паспорт байхгүй саяхнаас дөнгөж ах дүү хамаатантай уулзаж байна гэнэ тэдний ярих нь тувачууд манай дүү нар ирээд малаа хашаалчихаад гуран хоног хүүндэж архи ууж бие биедээ айлчилдаг байсан одоо ямарч ах дүүгийн холбоо тасарсан нутаг холдсон гэлээ сүүлийн үед их уулзаж зовлон жаргалаа хуваалцаж байгаа гэнэ манжийн үед юмуу хэзээ ч юм баяд нь хангилцаг зүүн хангай гаар байсан баяд нь хойгуур нь байсан гэж байна би нутгийн аялгуугаар нь бичиж болох уу дамбийжаа дан орос ху
Аль автономтын уеэс л орос хятадууд том томоор тасдан идэж эхэлсэн юм билээ Алтайн Урианхайн 7 хошууны ихэнхэ нутаг енеедер Шинэжаанд орчихсон бгхойд талд нь ногоон шаантаг гэж Оросууд нэрлэдэг ТагнаОйгар ыг Оросууд 1946 онд нэгтгэсэн одоо тэр ганц уул биш бутэн аймагаа бодох хэрэгтэй ихэнхэ оеоонууд нь гараад явчихсан гэсэн Оросыг нэг муужирхад л Тува Алтай Буриад аймгуудаа авна гэсэн бодолтой байцгаая
Түүхэн хилээ хүндэтгэхгүй бол болохгүй. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр нэгд гээд байгаа шүүдээ. Хөрш ард түмнээ бас хүндэтгэх ёстой Даяарчлалын үед тэгж л тэснэ шүү. Чамлахаар чанга атга ч гэж ярьдаг.
Энэ одоо ямар аймаар юмбэ. Яг шар хад шиг. Бэлэн баримт харуулаад байхад л хөөс сахруулаад байх юм.
Жамбалсүрэн гэж. МУИСд түүх заадаг байсан юм. Хүүхдүүдээр реферат гэж юм бичүүлчихээд дараа нь хүүхдүүдээр өөрсдөөр нь дүнг гь засуулаад нөгөө хэд нь өс хонзонгоо авч байгаа гэж баахан муу тавьдаг здакууд байж билээ. Улаан коммунист дурак л даа. Гараад нама магтаж магтаж буудаг байв. Үхсэн ацных нь түүхч бол доо. Гэрийнхээ буйрыг Оросуудад өгсөн Цэдэнбалыг өмөөрөд үхэж гэнэ. Хөгийн ац шүү энэ.
Нийтлэлийг сайн уншаад үнэмшилтэй шүүмжилээрэй. Намын удирдлагаар л бид чинь тусгаар тогтнолоо бэхжүүлж,улс орноо өөд татаагүй гэж үү. Оросын коммунистууд одоо ч төр удирдалцаж, Хятадын коммунистууд дэлхийд гайхагдсан хөгжлийг бүтээж байна бишүү.
Жамбаа өвгөн зөв зөнөнө шүү дураакаа. Чамаар Монголын түүхийг заалгахдаа хүрээгүй. Өвчтэй зда вэ яасан.
Та ч гэсэн эх орныхоо түүхээр сайхан нийтлэл бичвэл хүмүүс баярлана уу гэхээс харааж дайрахгүй байлгүй.
Агуу Зөвлөлтийн ч гэх шиг энэ долдой долоогч уу? Тэр үед Тувагийн ард Зөвлөлт л байж бүх зүйл тэдний шуналаар хийгдэж байсан. Молотов ЗХУ-ын хөрш хэд хэдэн улсад элчингээр ажиллахдаа бүгдээс нь газар нутаг тасалж (дээрэмдсэн) байдаг. Аяндаа цаг хугацаа түүхийг үнэнээр нь үнэлнэ дээ.
АНУ, БНХАУ, Их Британи, Хуучны ЗХУ, одоогийн ОХУ-г агуу гэхгүй бол ямар улсыг агуу гэх билээ.
ардчиллын хулгайч луйварчдыг бодвол Бал гуай ч монголоо гэсэн сэтгэлтэй л хүн байж дээ
Тэр орос авгай нь Цэдэнбалдаа чин сэтгэлээс хайртай байсан гэж шал худлаа бичээд байгаа нөхөр. Монголоос телевизийн сэтгүүлч нар гэрт нь очиход тэр орос авгай тэр Бал руугаа яаж муухай харьцаж байгааг нь бид Монгол даяараа л нүдээр харж байсан шү дээ. Хайртай байгаа нь тэр үү, тэгээд? Илт худлаа гүтгэлэг бичиж, олны тархийг угаах гэхээ боль. Тэр тэнэмэл хүү чинь энд тэндээс авсан хагас тэрбум төгрөгийн өрөө л төл. Мөнгөө итгэж өгсөн олон хүн хохироод байна.
одоо орсын сонингоор монгол улс урианхй байгал нуур монгол улс тэр чигээрээ хятадын нутаг байсан гэж өмхий хөгшин германы авгай ангель меркел орос монголыг доошоо хийж 1735 оны тайваны гоминданы намын газрын зургийг си жин пины авгайд бэлэглэснээс хойш хятадын блогчид комментчид имперлизм америк гэсэн чинь хажууд байсан байна гэж монголын тусгаар тогтносон газар нутагт сэтгэл хаяж эхэллээ орсын алс дорнот сибир якут хятдынх юм гэннээ нэг хятад хоёр систем гэдэг нь цагаан гамин тайваны хятад хонконг вьтнамын хэсэг энэт хэгийн хойт нутаг монгол гэнэ бид монголчууд орос улстай стратегийн түнш союзный "" улсын белорус шиг хөнгөлөлт эдлэх ёстой цагаантны буриад бямбасүрэн да ганболд бат үүл гарамгайбаатар буриад уих гишүүн хүүхэүүд с баяр төрийн гурван өндөрлөг дамжин удирдсан АН намын касьяновтой өрийг цайлгалаа гэдэг энхбаяр нефтийн тос олчихлоо гэж монгол хүн болж мөр хормойндоо тос арчигч хужаа очирбат цагаан буриад тонил
утгагүй үймүүлэгч атгаг санаатай угаасаа цаад санаа нь эх оронч биш хүн бна, муу хүн бна
Эх орныхоо үнэн түүхийг ойлгохыг чармайх нь эх оронч сэтгэлгээний чухал шинж.