sonin.mn

Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна. 


Монголд олон улсын стандарт хангасан спорт аренанууд нэмэгдэхийн хэрээр спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр ахиц гарсаар байгаа нь нэн сайшаалтай. Үзэгчдийн оролцоо нэмэгдэн тэр хирэээрээ спортын хөгжил болон тамирчдын амжилтанд ихээхэн нөлөөлж байна. Үнэнч фэнүүдийн хувьд хайртай спортоо дэргэдээс нь үзэх нь дэлгэцээр дамжууламгүй торгон агшин, сэтгэл хөдлөлийг баг тамирчидтай хамтдаа мэдрэхээс гадна тэдэнтэй уулзах, зураг, гарын үсэг авах, үзэгчдийн дундах тэмцээний ялагч болж, хайртай багийнхаа өмсгөлийг хожчих ч боломж гардаг. Мөн хайртай багаа бусад фенүүдийн хамтаар уухайлан дэмжих бас нэг өөр мартагдашгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. 


Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт "Хөвсгөл Эрчим", "Хилчин" баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг "Натур Мед Толун", "Өмнөговь Шанх Транс багууд өрсөлдөхөөр боллоо. Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “ШИГШЭЭ” тоглолтууд 2024 оны 1 сарын 14-ноос 25-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA” -д үргэлжлэн тоглогдох гэж байна. Монголын волейболын Үндэсний Дээд Лигийн энэ жилийн АВАРГА тодрох торгон мөч улам ойртсоор... 




Тасалбар авах: 


https://aicsteppearena.mn/event/


https://ticket.mn/event/1927/


https://shoppy.mn/products/league-final-0121


Тасалбар захиалах линк: 


https://aicsteppearena.mn/event/