“Вашингтон Кэпиталз” багийн ахлагч А.Овечкины сүүлчийн тоглолтын тасалбарын үнэ 6100 доллароос давсан тухай Ticketmaster цахим хуудсанд мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар, ихэнх суудлын тасалбарын үнэ 1000-3000 долларын хооронд хэлбэлзэж байгаа бол багуудад ойрхон суудлын үнэ 6100 долларт хүрчээ. Харин хоккейн ордны хамгийн захын суудал 793 долларын үнэтэй байна.
Өдгөө 41 настай А.Овечкин саяхан ярихдаа “миний хувьд 2026/27 оны улирал Үндэсний хоккейн лигт тоглох сүүлчийн улирал байх болно” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр 7 дугаар сарын 2-нд клубтэйгээ нэг жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.
Тэрбээр лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 3 удаа, шилдэг мэргэн буучаар 9 удаа шалгарч байв. Мөн улирлын шилдэг хоккейчинд олгодог /хоккейчдын саналаар/ "Тед Линдсей эворд" шагналыг 3 удаа, лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчид олгодог "Арт Росс трофи" шагналыг нэг удаа тус тус хүртжээ. Түүнчлэн “Вашингтон” багийн бүрэлдэхүүнд 2018 онд Стэнлийн цомыг өргөсөн билээ. Одоогийн байдлаар Овечкин лигийн аварга шалгаруулах тэмцээнд 929 гоол, АШТ+плей-офф гэсэн хувилбараар 1006 гоол /929+77/ оруулаад байгаа нь Уэйн Гретцкигийн /1016/ дараа орох хоёр дахь үзүүлэлт юм. Өнгөрсөн улиралд тэрбээр 64 тоглолтод 32 гоол оруулж, 32 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Б.Адъяахүү
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com