АН-ын "4-11" хэвлэлийн хурал боллоо. Хуралд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар оролцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: "Засгийн газар "Оюу толгой"-н ногдол ашгаас 3 их наяд төгрөг орж ирнэ гэсэн төсвийн төсөөлөл оруулж ирсэн.Гэхдээ нягтлах шаардлагатай олон зүйл бий.
Нэгдүгээрт -Оюу толгой"-н 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Рио Тинто эзэмшдэг. Бид 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авах юм бол Рио Тинто ойролцоогоор 6 их наяд төгрөг авна гэсэн үг. Оюу толгой компани цэвэр ашгаасаа нийт 9 их наяд төгрөг тараах санхүүгийн боломжтой юу? Ийм хэмжээний мөнгө гарвал компанид ямар дарамт учрах вэ? Хэрэв зээлээр санхүүжүүлбэл ирээдүйд ямар дарамт үүсэх вэ? Эдгээрийг заавал шалгах ёстой.
Хоёрдугаарт Ногдол ашгийн талаар асуулт асуухаар маш тодорхойгүй хариулт өгч байна. Сангийн яамнаас урьдчилсан байдлаар тохиролцсон, хэлэлцээр дуусаагүй гэсэн тайлбар л өгдөг. Нэгдсэн төсөв буюу Монгол Улсын хуулийг батлах гэж байгаа энэ үед үүнийг тодорхой болгохгүйгээр батлах нь буруу.
Гуравдугаарт Засгийн газар өнөөдрийн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ирээдүйн орлогоосоо урьдчилан авч байгаа нь буруу. Байгалийн баялгийн орлого бол ганц Засгийн газрын зарцуулах мөнгө биш. Энэ нь ирээдүйд хүндрэлтэй үед ашиглах ёстой хөрөнгө.
Дөрөвдүгээрт Төсвийн төсөөлөлд Баялгийн санд 1 их наяд төгрөгийн орлого орж ирнэ гэж тусгасан. Гэхдээ мөн адил хэмжээний зарлагыг тодорхойгүйгээр оруулжээ. Яг юунд зарцуулахаа Засгийн газар нууж байна. Ирэх сонгуулийг угтаж бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна уу гэж би хардаж байна. Тогтворгүй орлогоор тогтвортой зарлагыг өсгөж байгаа нь харамсалтай. Ер нь бол Засгийн газар сонгууль угтсан төсөв оруулж ирлээ " гэсэн юм.
С.Сарнай
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл3
Ан ыхан Оюунэррдэнэ нартай нийлж олон юм ярьж 11 сараас цалин тэтгэвэр нэмэхийг шиыдүүлсэнгүй Одоо бас ОТ н ногдол ашгаас иргэдэд өгүүлэхгүйнэээ Ингээд бодохоор Монголд өөр хоорондоо хамтарч чаддаггүй парламентын засаглал байснаас Ерөнхийоөгчийн засаглал илүү тохирохоор байнаа
TOP QUALITY BANK NOTES(MONEY) AVAILABLE WhatsApp(+447401473736)GET VALID DOCUMENTS TO BUY COUNTERFEIT MONEY in UK, USA, GERMANY,ITALY,SPAIN,RUSSIA,NORWAY,CANADA, EUROPE,AMERICA,ASIA. TOP QUALITY MONEY FOR SALE. DOLLAR, POUNDS, EUROS AND OTHER CURRENCIES AVAILABLE WE HAVE PARTNERS IN EVERY CONTINENT SO IF IN CASE YOU ARE LOOKING FOR A FACE TO FACE DEAL THEN JUST CONTACT AND STATE YOUR LOCATION AND YOU SHALL HAVE YOUR BILLS. WE ALSO ISSUE DOCUMENTS LIKE (PASSPORTS, DRIVER LICENSE, ID CARDS, IELTS, TOEFL, PTE AND ALL KIND OF DOCUMENTS YOU MIGHT NEED TODAY
Ерөнхийлөгчийн засагтай болох зөв шүү.