“CОP 17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд нийслэлд гурван төрлийн технологийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.
Тиймээс хотын дарга Б.Пүрэвдагва төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “BYD” группийн удирдлагуудтай гурав дахь удаагийн уулзалтаа хийсэн байна. Тус уулзалтаар “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан сард боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Амжилт
Aa hahaha butkuu ee
Цахилгаан LRT л юм байна. Өндөр баганат тулгууртай замаар явуулбал зүгээр юм даа.
Selling valid Cloned Cards Pin CCV DUMPS INFO GOOD +447401473736 HOT Seller CVV Good 2026 - NON VBV Credit Card/Debit Card UPDATE CVV 2026 Sell CVV Good info And High Balance (Cvv CC Fullz Credit Cards Dumps ATM Track 1/2 + Pin SMTP /WU/Transfer) Buy Valid Cvv CC Dumps Track 1/2 CC SSN DOB Track-1/2-FULLZ-Transfer/Western union Contact me for more information: ------------------------------------------ Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 ------------------------------------------