Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд өгөх цохилтоо сэргээнэ гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 15-нд мэдэгдлээ.
Түүний хэлснээр, АНУ-ын хүсэлтээр Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө гурван өдрийн турш түр зогсоожээ.
Зеленский энэ хугацаанд АНУ-аас Оросын баллистик пуужингийн халдлагын талаарх сэрэмжлүүлэг аваагүй гэв. Түүнчлэн “Старлинк” системийн хэрэглээнд тавьсан хязгаарлалт нь фронтын ажиллагаа болон Оросын цэргийн объектуудад цохилт өгөхөд хүндрэл учруулж байгааг онцолжээ.
М.Чой
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл0