sonin.mn

Австралийн Брисбен хотод явагдах 2032 оны зуны Олимпын ба Паралимпын наадмын бэлгэдэл дүрсийг Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ хэвлэлийн алба танилцууллаа.


Энэхүү бэлгэдэл нь Австралийн Квинсленд муж улсад нутагладаг, хөгжилтэй сониуч зангаараа танигдсан хоёр төрлийн какаду тоть шувууны дүрс юм. Ягаан өнгийн какаду нь Олимпийн наадмыг, харин цагаан залаат какаду нь Паралимпийн наадмыг тус тус бэлгэдэж байна.



2032 оны зуны Олимпын наадам 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8 хүртэл, Паралимпын наадам 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд явагдана. 




Б.Адъяахүү