Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар болон хэвлэл мэдээллийн нэр бүхий сэтгүүлчидтэй холбоотой асуудлаар иргэн Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ: "Өчигдөр Өнөрцэцэг өөрийнхөө хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон гэж ярьсан. Гэтэл түүний дөрвөн дүүрэг дамнасан, хэдэн сая ам.доллар давсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаад байгаа бөгөөд үүнийг шалгуулахаар ЦЕГ-т өгсөн байгаа.
Үүнтэй холбоотойгоор тэрээр өөрийгөө нэг машинтай гэж тайлбарласан бөгөөд машинаа зээлээр авсан гэж ярьсан. Машинаа зээлээр авахад хэзээ ч өөрийнх нь нэр дээр бүртгэгддэггүй, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бичигддэг гэдгийг хүмүүс сайн мэднэ.
Иргэдээс ирсэн мэдээллээр түүний Lexus 600 машиныг харахад энэ хүн машинаа зээлээр аваагүй байна. Гэтэл өчигдөр иргэдэд дахин худал мэдээлэл тараалаа.
Өнөрцэцэг сүүлийн үед АН-ын сонгуульд өрсөлдөж байгаа Х.Эрдэнэбаяр гэдэг хүний талаар маш их бичиж байгаа. Хүмүүсийн хэлж байгаагаар энэ хоёр хамтран амьдрагч гэж яригдаж байна. Үүнийг нотлох ээлжит жишээ нь юу вэ гэхээр тэрээр өөрийгөө ганц машинтай гэсэн бол Х.Эрдэнэбаяр гэдэг хүний нэр дээр 6888УНУ дугаартай Toyota 300 машин байдаг бөгөөд түүний анхны өмчлөгч нь Өнөрцэцэг байсан. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө хамтран амьдрагчийн нэр дээр хөрөнгөө нууж, далдалдаг байж магадгүй. Тэрээр ганц машинтай гэдэг нь худлаа болох нь баримтаар нотлогдож байна. Машинаа 2026 оны аравдугаар сарын 6-нд буюу ес хоногийн өмнө шилжүүлсэн байна.
Мөн тэрээр өнөөдөр 400 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө авсан тухайгаа пост оруулсан. Түүний зээлийн гэрээ нь 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 400 сая төгрөгийн зээлийн гэрээ юм. Үүгээрээ машинаа авсан гэдгээ нотлоод байх шиг байна.
Түүний гаргасан баримт нь малчны зээл. Гэтэл Монголын ямар ч банк 400 сая төгрөгийн зээл гаргадаггүй ээ. ХААН Банкны малчны зээл 100 сая төгрөгөөс илүү олгогддоггүй гэдэг нь нотлогдсон.
Мөн өөрийнх нь нэр дээр Төв аймгийн Алтанбулаг суманд газар байгаа. Тэрээр Мядагбадамтай хөрш гэж ярьж байгаа. Гэтэл Zarig сайтыг ухаж үзэхэд Хятадаас маш сайн чанарын, ховор ямаа оруулж ирнэ гэж ярьсан байна. Энэ нь малчдад маш сайн гэж итгүүлсэн хэрэг. Гэтэл Төв аймагт годрон гэдэг өвчин гарсан бөгөөд малчдын хот айлууд нь ойрхон байгаа. Одоогийн байдлаар 1,600 мал устгасан гэх мэдээ уншсан байна.
Тэгэхээр үүгээр юу харагдаж байна гэхээр энэ бол сэтгүүл зүй биш юм аа. Энэ бол хэдэн сайтын эзэд худал мэдээлэл нийгэмд түгээж, татвар төлөгч бидний мөнгөөр, бидний газраар төлбөрөө авч, биднийг хорлож байдаг хүмүүс бол эд нар гэж хэлмээр байна." гэсэн юм.
Н.Отгон
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл1
Уянга хэний зараалаар ингэж байна. Үнэхээр үнэн баримт байдаг бол хууль хяналтын байгууллагад нь өгөөч.