Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ санхүүжилтээ нэмэгдүүлж, дараагийн дөрвөн жилийн мөчлөгийн хугацаанд үндэсний холбоодод тус бүр 25 сая доллар олгохоор төлөвлөж байна. Энэ тухай АР агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Хөтөлбөрийн нийт мөнгөн дүн 6.35 тэрбум ам.доллар болох бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 10 сая доллар олгохоор өмнө нь төлөвлөж байсантай харьцуулахад 2.5 дахин өссөн байна.
Үүнтэй холбогдуулан ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино тивүүдийн зургаан холбооны тэргүүн нарт захидал илгээж, хөтөлбөрийн эцсийн хувилбарыг ФИФА-гийн зөвлөл 12 дугаар сард бэлэн болгож, улмаар ирэх оны гуравдугаар сард болох холбооны их хурлаар батална гэдгийг мэдэгджээ.
Хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор ДАШТ-ээс орсон орлогын зарим хэсгийг үндэсний холбоод, тивүүдийн холбоодод хуваарилахаар ФИФА төлөвлөж байна. Энэ оны ДАШТ-д 48 баг оролцсоноос үүдэн санхүүгийн байдал сайжирсан тул нөөцөөс 3.5 тэрбум доллар гаргах бололтой.
Урьдчилсан тооцоогоор, ДАШТ-2026 болон 2022-2026 оны мөчлөгийн үеийн нийт орлого 15 тэрбум орчим долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнө нь таамаглаж байснаас багагүй хэмжээгээр давжээ. Өмнө нь мэдээлж байснаар, 2026 онд Казахстаны өсвөр, залуучуудын хөл бөмбөгийг хөгжүүлэхэд зориулан ФИФА-гаас 250 мянган доллар олгохоор болсон билээ.
Б.Адъяахүү
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Анандбазар ч башийжээ, хашир хүн үүнийг гадарлаад л зүтгэсэн бхгүй юү. Бусад нь харин боож үхэхвий дээ !
Харин тиймээ, сая сая доллараар туйлах нь дээ!
Buy Caluanie Muelear Oxidize & Red Mecury WhatsApp: +639950791362 Buy Caluanie Muelear Oxidize in Pakistan, Afghanistan, Dubai, Saudi Arabia, China, Russia, Poland, Thailand, Malaysia, Asia, Europe, America Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide.
Анандбузар бүхнийг буртаглана. Шунал ихэдвэл шулам. Нүгэл нь нүдээрээ гарна.