УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
"Оюутолгой"-н ногдол ашгийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
“Оюу толгойн ногдол ашгийг авчирч чадсан нь сайн хэрэг. Гэхдээ яагаад төсөвт суулгаж, дэд бүтцийн асуудлыг шийдэж байгаа юм бэ? Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг иргэд гар дээрээ авч болдог мөртлөө үүнийг яагаад болдоггүй юм бэ?
Зарим гишүүд энэ мөнгийг иргэдэд бэлнээр олговол үнийн өсөлт үүснэ. Жижиг хэрэглээнд зориулснаас дэд бүтцэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Харин би үүний эсрэг байр суурьтай байгаа.
Энэ Монгол Улс чинь өнөөдөр ганцхан Засгийн газартай байгаа юм уу? Үгүй биз дээ. Энэ хугацаанд есөн парламент, хэчнээн Ерөнхий сайдын нүүр үзэв. Энэ олон парламентын хугацаанд дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа нь тэдний арчаагүй байдал. Иргэдийнхээ төлөө, улс эх орныхоо төлөө ажиллаж чадаагүй гэж би харж байна. Иргэд ногдол ашгаа яаж зарцуулах нь өөрсдийнх нь дур. Дэд бүтэц түүхий байна гэдэг бол төр, засгийн асуудал. Яагаад иргэдийн авах ёстой байгалийн баялгийн ашгаар дэд бүтцийн асуудлаа шийдэж байгаа юм бэ? Нэг удаагийн хуулийг яаралтай баталж, ногдол ашгийг иргэдэд олгох хэрэгтэй. Санал өгөх боломжгүй санал асуулга явуулахаа болих хэрэгтэй. Иргэд хүүхдүүддээ өвлийн хувцсыг нь ч болов авч өгөг. Үүнийг нэг удаагийн хуулиар зохицуулах бүрэн боломжтой.
Сүүлийн үед гарч байгаа сэтгүүлчидтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байна вэ? Зарим хүмүүс энэ асуудлын цаана өөр асуудал өрнөж, иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн оролдлого байна гэж хардаж байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
Энэ бол хоёр талтай асуудал шүү. Нэг талаас, хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хүссэнээрээ айлгаж, дарамталж, шантааж хийж, ордон дотор эрээ цээргүй аашилж, хэн нэгнээс чиглэл авсныхаа дагуу хэн нэгнийг боорлож, ноцдог байхыг хэлэхгүй. Сэтгүүлч бол хэнээс ч хараат бус, шударга үнэний талд зогсдог мэргэжлийн салбар.
Гэтэл нөгөө талаас, сэтгүүлч хүн баян байж болохгүй юм уу? Хүн болгон өөрийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байгаа. Тэгтэл сэтгүүлч хүн яагаад мөнгөтэй байж болохгүй гэж? Сэтгүүлч гэхээрээ л ядуу буурай, нооройсон байх ёсгүй биз дээ. Хэдэн даргын төлөө хаалтын гэрээ хийж, тэдний төлөө ажилладаг байж болохгүй шүү дээ.
Аливаа зүйл хэрээс хэтэрвэл хууль зүйн хариуцлага яригддаг гэдгийг сэтгүүлчид маань мэдэж, ажиллах хэрэгтэй байх.
Би юу болсныг сайн мэдэхгүй байгаа учраас хуулийн байгууллагаар хэлэлцэгдэж байгаа асуудалд дундаас нь нөлөөлөх үг хэлмээргүй байна.
Н.Отгончимэг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл10
энэ хүнээс юун том юм асуудаг юм
Орос Буриад угшилтай намын Их Засгийн бүтээгдэхүүн Нараа Хасаг гэж Монголчуудыг турхирахдаа Хүүк Учрал Энхбаяраас чиглэл авч нь ноцсон санагддаг.
гоо сайхны өөрчлөлт их зохижээ
Худлаа байлгүй дээ.Жартайсан гахай том толгой хавтгай нүүртэй Буриадуудад сайхан байдаг юм байлгүй.
Зохиогүй юм шиг.хуучнаараа бол Нара дажгүй аятайхан байсан шүү
Нара зөв ярьжээ. Ингэж л байх хэрэгтэй заримдаа эмэгтэй хүнийн зан чанарыг улс төртэй хольж алдаа гаргадаг тал бий. Баяр хүргэе. Жин хассан нь сайхан зохиж.
Ярих хийхийн ялгааг Монголчууд ойлгодог болж байгаа. Орос Буриадуудын дүр эсгэдэг социализм дууссан.
Buy Nembutal Pentobarbital Oral Solution +447401473736 Buy Nembutal Pentobarbital in UK, USA, GERMANY,ITALY,SPAIN,RUSSIA,NORWAY,CANADA, EUROPE,AMERICA,ASIA.On Google Search We are reliable and trusted vendors of Nembutal (Pentobarbital Sodium).We have established an excellent reputation over the years by providing our customers with excellent quality/ purity Nembutal. We offer pleasant and professional shipping experience with 100% discreet packaging and delivery worldwide. We sell Nembutal in Liquid form(50ml, 100ml, 250ml bottles)and in powder form ranging from 25g,50g,100g, etc.
Nara nuur amaa zad tatuuljee. HUUCHNII HAMAR bgyu bjee.
ямарч боловсролгүй эрээ цээрээ алдан сэтгэгц гүн хямралтай хүнийг тоож элдэв юм асууж байгаа нь гуниглал. Ийм хүнээр түмнээ төлөөлүүлж байнаа нь гамшиг.