Энэ сарын 14-нд Баку хотноо БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар уулзав. Ван И ОХУ-ын Төрийн Думын сонгууль амжилттай болж, тус улсын дотоод улс төрийн чухал үйл явц урагштай өрнөсөнд баяр хүргэв.
Тэрбээр энэ оны тав, наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар үр дүнтэй уулзалт хийж, хоёр орны шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг өндөр түвшинд хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсныг онцлов.
Ирэх сард Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын албан бус уулзалт Шэньжэнь хотод болно. ОХУ болон бусад талын дэмжлэгтэйгээр АПЕК-ийн “Хятадын жил” үр дүнтэй болж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэг байгуулах үйл явцыг урагшлуулан, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэж байгаагаа Ван И илэрхийлэв.

Тэрбээр мөн Еврази өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон янзын соёл иргэншилтэй бөгөөд бүс нутгийн орнууд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалт дөрвөн жилийн дараа дахин болох гэж буйтай холбогдуулан Хятад улс ОХУ болон бусад гишүүн оронтой нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг баримтлан, дэлхийн засаглалыг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулахад бэлэн байгааг илэрхийлжээ.
Лавров хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Орос, Хятадын харилцаа, салбар бүрийн хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, үр дүнд хүрч байгаа нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэв.
Тэрбээр Хятад улсад АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулахад ОХУ бүрэн дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн олон улсын асуудлаарх хоёр орны байр суурь ойролцоо байгааг дурдаад, НҮБ, “Их 20”, АПЕК, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Талууд Орос, Хятадын цаашдын өндөр түвшний харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, байр сууриа уялдуулан, шинэ ойлголцолд хүрэв.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Ах дүү 2 уулзаж. Манай орос ах гэж ярьдагууд хужаагийн эрлийзүүдтэй бас их найз болоод байгаа
Монголд баавгай их үзэгдсэн шалтгаан нь тэмбүү хужаа нар сибирийн ойн сүйтгэж байгаатай холбоотой байна. Тэмбүү хужааг тэнгэр ниргэж газрын хөрснөөс арчиж дэлхийгээс алга болгоосой.
Dear diplomats and distinguished delegates: For a few people the soviet union was considered as a half brother of the America.That is why Putin said the collapse of soviet union was tragic because of... . The message was sent to the lords of the world. Think deep and behave diplomatically.The boss of the bosses in the block. Sincerely Iron Leader the Great