Хорватын нийслэл Загреб хотноо дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болж байна. Эхний өдөр гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр шилдгүүдийн нэг гэдгээ баталж түрүүлсэн. Түүний хувьд хоёр жилийн дараа томоохон тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр дэлхийн аваргын хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Польшийн Агата Марта Валерзак, Анна Лукасиак, Канадын Мэдисон Паркс нарыг ялж хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Фен Зикид 12:2-оор ялагдсан билээ.
Харин хүрлийн төлөөх барилдаанд Польшийн бөх Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялж шагналын тавцанд зогсох болзлоо хангажээ. Түүний хувьд Загребын тэмцээнд хоёр удаа оролцохдоо анх удаа медаль хүртсэн нь энэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа зодоглоно.
Сэтгэгдэл1
barildahdaa tolgoigoo l sain ajiluul,chadahgyi baigaa chini l yalagdal yum!!!!tyynees bys?setgel chini yalj garah boloogyi bna!