sonin.mn

Сергей Цивилев, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Зандаахүүгийн Энхболд нар газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийлээ. Тодруулбал, “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн хүрээнд хийсэн ажлын талаар ярилцлаа. 


Өмнө нь буюу 2024 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийснийхээ дараа ОХУ-ын байгалийн хийг Монголоор дамжуулан тээвэрлэх төдийгүй Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангах боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн юм. 

 Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх ажил дуусах төлөвтэй байна. 


ОХУ, Монгол Улс хоёрыг олон арван жилийн үр бүтээлтэй түншлэлийн харилцаа холбож байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхээ ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн онцлон тэмдэглэв. 

Хийн хоолой барих нь Орос-Монголын хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг олгоно хэмээн тэрээр онцоллоо. Хоёр тал мөн цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсын улсын нутаг дэвсгэрт дулааны цахилгаан станцуудыг сэргээн босгох хамтарсан төслүүдийг хэлэлцсэн.  Уулзалтын үеэр эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросын аж үйлдвэрийн стандартыг хэрэгжүүлэх талаар мөн ярилцжээ.