
Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс төртэй, эдийн засагтай нь хөдөлгөлөө. Ардаа “Америк мөрөөдөл”-тэй түүний шийдвэрүүд улс орон бүрт янз янзаар л туслаа.
Манайд гэхэд улс төрийн хувьд болгоомжтой байхыг, эдийн засгийн тухайд бэлтгэлтэй байхыг шаардаж байна. Америк-Орос, Америк-Хятад харилцаанууд нэмэх, хасах шиг байгаа үед Монгол Улс маш төв бодлого барих учиртайг хашир дипломатчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд хэлэх болов.
Нөгөөтэйгүүр, Трампын тарифын бодлогоос болоод манай эдийн засгийг гол тэтгэгч нүүрсний үнэ унасан. Түүнээс болоод экспортоос ордог ашиг нам унав. Энэ сацуу “...Эдийн засгийн ийм донсолгооноос өмнө Гашуунсухайтын гэрээг байгуулж авсан нь аз боллоо” гэх дүгнэлтийг эдийн засагчид хийгээд эхэлж байна. Дахиад нэг, эсвэл 2-3 сараар хойшилсон бол уг гэрээ хийгдэлгүй, унах байж л дээ. Өнөөдрийн нөхцөл байдал үүнийг нотолж буй аж. Түүнчлэн Трампын олон талт бодлого Монголын дотоод дахь зарим асуудлыг ч шийдэх бололтой байна. Энд хэрэг түвэг үйлдэж, эсвэл болох болохгүй асуудалд нэр холбогдсон манай сайн эрс “эрх чөлөөний арал” Америкт очоод суучихдаг. Тэнд тийм шалтгаанаар амьдардаг улс төр, бизнесийн салбарынхан, эрүүгийн ертөнцийн цуутай хүмүүс олон бий.
“Тэдний дунд аль 1998 онд Монгол Улсын хилээр гараад явчихсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд ч байдаг” гэх мэдээлэл бас дуулдаад байгаа юм.
Хамгийн гол нь Монголын хууль хяналтынхан тэднийг олж авчрах гээд чаддаггүй байв. Олон жилийн туршид “...Хүнээ авъя” гэж тэднийд хандсан. Харин тэд “...Хүний эрх” гээд өгдөггүй. Сүүлд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хандаад ч тусыг эс олжээ. Тэгвэл Трампын цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд Америкийн тал манай “шувууд”-ыг шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн байна. Америкийн тал анх удаа Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтийг хүлээж авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Сайн эрсийг авах ажил “Шувуу” ажиллагааны хүрээнд явагдах талаар ч яригдаад байв. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолчих шиг боллоо. Тэрээр “…Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” гэжээ. Тиймээс Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирж мэдэхээр болсон бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
Хууль дуудсан бол зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих ёстой байхгүй юу гэж хошгорч байсан Элбэгдорж гэгч эрүүгийн гэмт этгээд одоо өөрөө зангиагаа зүүгээд гутлаа тослоод монголд ирж хуулийн өмнө шалгуулж шорондоо суух цаг болсон. Хууль дуудсан бол зангиагаа зүүгээд гутлаа тослоод ирэх ёстой байхгүй юу гэж хошгирч байсан нөхөр өөрөө хууль дуудахад сандарч гадагшаа америк руу зугтаад алга болсон. Одоо энэ гэмт этгээд хийсэн бузар хэргүүд нь ил болно гээд америкаас ирж чадахгүй тэнд орогнож байна. Хүзүүгүй Элбэгдорж Салга Бат-Үүл нар Доналд Трампыг үзэн ядаж байгаа шалтгаан нь нэгдүгээрт USAID-ийн санхүүжилтийг зогсоож байгаад, хоёрдугаарт Элбэгдоржийг баривчилж америкаас монгол руу хөөж явуулах гэжбайж болзошгүй учраас Трампыг үзэн ядаж байгаа юм.
энэ хулгайчууд 5 сая долларын төлөөд америкийн иргэншил овчин байхооо.....
Амёрикт Монголын 30 мянган хүн байгаа тэдний 20 мянгыг нь Монгол ру нь хөөж явуулбал Трампад талархаад талархаад баршгүй юм болно ! Ямар азаар Трамп ахиж төрийн эрхэнд гар ваа ! тэгээгүй бол нэмээд 100 мянган монгол Амёрикт очих гээд хувцас чёмоданаа бэлдчихсэн байсан юм ! Харрис авгай төрийн эрх авсан бол Амёрикийн харууд болон эрлийзүүд хамраа сөхөөд бас нэмээд Ямайка Гондурас Энэтхэг зэрэг улсууд улсаараа Амёрикт нүүж очих гээд бэлдчихсэн байсан юм ! Амёрикийг салбайсан чихтэй сагсуу өвгөн Трамп л аврах өдөр ирдэг юм байна !
Мангартаад бай. Тэнд байгаа 30 мянган иргэн Монголл байгаа 100 мянган хүнийг тэжээдэг байх шүү. Битгий ийм арчаагүй бай л даа.
АНУ-д олон арван мянган монголчууд ногоон карттай байгаа. Ихэнх монголчууд тэндээ дасчихсан наашаа ирж амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй байгаа.
Тэд АНУ гаас зугтсан байхаа. Элбэгдорж гэхэд Баварт явж байна гээд л бичлэг оруулаад л байсан ш дээ.
2-р дайны үед ЗХУ-д бэлэг хүргэхээр очсон манай Монголчууд тэр Герман цэрэгт гэсэн жаахан юм өгмөөр байна гэж байсан гэдэг. Түүн шиг Элбэгээ, Муухайбэлэг нар маань яана даа. Тэднийг маань өршөөж үзээсэй. Хөөрхийс....
Трампд дургуй хүний нэг байлаа .гэтэл түүний зөв боллтой. Зодолдож байгаа 2 хүний дундуур орхдоо “хөгшөөн түр боличих, алж сүйрүүлчхээс чинь өмнө өрөө аваадхая” гээд гээд л зодоонг зогсоох зорилготой бсан боллтой , тэгээд өр төлх гээд 20 жил болход сайхан сэтгэлтэй нг нь Оросын ернх болчх ч юм уу кн мэдлэн
ЗӨВХӨН САЙХАНБИЛЭГ БИШ ЭЭ, МОНГОЛЫН БҮХ ТОМ ЛУЙВАРТАЙ ХОЛБООТОЙ ЭЛБЭГДОРЖИЙГ Ч АВЧРАХ ЁСТОЙ. ТЭР ГУТЛАА ТОСЛООД ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ИРЭГ. ГЭХДЭЭ ХАРМААНЫ ШҮҮГЧИД, ПРОКУРОРУУДТАЙГАА ЯРЬЧИХААД ИРЭХ БАЙХ ШҮҮ, АНХААРААРАЙ!
Америк дахь монголчууд энэ сэтгэгдэл бичээд хараагаад атаархаад боож үхэх гэж байгаа тамын тогооны нөхдүүдийн хүслээр ирэхгүй л дээ.
Тэд нар маань мэдлэг чадвараараа шударга хөдөлмөрөөрөө соёл иргэншлээрээ бид нараасаа тэс ондоо дэлхийтэй хөл нийлүүлэж яваа хүмүүс болсон. Хулгайч элбэгээ сайхнаа нарын хамсаатан муусайн зальтай луйварчин монгол хүний нэр хүндийг унагасан гарууд л баривчлагдаж ирэх биз.
баярлах юм бишээ. Ихэнх нь монголчуудыг тэжээж байгаа улс шүү. Зарим юмаа бодолтой бичмээр юм бишүү...