
“Инвэст Монголиа” гэж нэг хурал дээхнийх санагдана. Тэрхүү чуулга уулзалтад Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэхүү нийтлэлийн шигтгээ эшлэл болно. Хөгжиж буй, хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад мань хүн жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд ярайж байна.
-Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой.
-Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой.
-Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.
-Хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
-Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчиддээ илүү дайсагнан ханддаг.
-Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.
Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл гэж байгаад Баабар цааш үргэлжлүүлжээ.
-Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.
-Хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.
-Нийгмийн баялагийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.
-Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхолоос үүдэлтэй гэжээ.
Монголчуудад оноосон дээрхи тодорхойлолтуудыг өөрөөр зөвтгөх түүхэн эшлэл бас байнаа. Бүр 80 орчим жилийн өмнөх юм. Энэ онд гэрлэснийх нь 78 жилийн ой тохиох эрхэм удирдагч Ю.Цэдэнбал, Тэргүүн хатагтай А.И.Филатова нарын хайр сэтгэл, эрх мэдлийн тухай өгүүлсэн хоёр боть номд байгаа эшлэлүүдээс сонирхъё. Би бүр онцлоод цээжилчихсэн эшлэлүүд. Чухамдаа бол Филатова хатагтайн гярхай нүдээр олж хараад адтай сэтгээд хурцаар тавьж байсан үнэлэлт дүгнэлт, тодорхойлолт, шаардлага 78 жилийн дараа (багагүй хугацаа шүү!) өнөө цагт монголчууд дээр нотлогдож байгаад хэргийн учир оршино. Тэрээр алсыг мөн айхтар зөв олж харжээ.
Филатова хатагтайн зовинолын үгс Монголд бэр болж дөнгаж ирсэний дараа:
-Засгийн газар яагаад монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй удаад байгаа юм бэ?
Яг тийм, тэрхүү 1940-1950-аад онд л тэр хуулийг нь гаргаад албадчихсан бол дээр Баабарын тоочсон шиг нийгмийн сэтгэлгээний зовлонг өдийд амсахгүй байсан ч юм бил үү хэмээн гэнэт бодогдов.
Филатова хатагтайн бүр ч хатуудуулсан, гэвч үнэн гэмээр анхааруулга байна:
-Би тэдэнд Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол Та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч дор юм болно гэж хэлдэг байлаа.
Сэхээрэхгүй явсаар бид XXI зууны эхний 25 жилийг (100-ны 4-ний нэг) алдаж өнгөрөөж байгаа нь худал биш гэж үү? “Хятадуудын хүн-хүлэг” гэж яасан муухайгаар дүрслэн хэлэв ээ, Тэргүүн хатагтай маань? Гол нь үнэнийг яасан үнэнээр нь ёрлож байж вэ?
WeChat хэмээх Хятадад түгээмэл хэрэглэдэг интернэт сүлжээнд монголчуудыг төдөн мянган юанийн цалинтай хар бор ажилд авч ажиллуулна, өдрийн төдөн юанийн цалинтай ногоо хураах ажилд авна гэхчлэн элдэв зар мэр сэр явж харагддаг. Голдуу Өвөр Монголоос тийм зар түгнэ. Манай монголчууд ч олноороо очиж ажилласан, ажиллаж байна. Өвөр Монголд төмс хураах ажилд очсон 30 монгол залууд Монголд хятад барилгачдын эдэлж байсан зовлонг амсуулсан эмгэнэлт явдал мартагдаагүй. Хүнд хүчир ажил хийлгэнэ, нөхцөл муу, мөнгө хөлсөн дээрээ гар татна, наадуул нь хэрүүл хийгээд нэмэргүй өнгөрсөн байх.
Бас нэг хов албаны итгэлтэй хүнээс сонслоо. Манай хөдөөд малчид цөөрсөн, мал маллах хүн олдохгүй гээд байдгийн бас нэг шалтгаан нь манай малчид өндөр цалинд нь болж Хятадад бөөн бөөнөөрөө очиж мал маллаж байгаа гэж, тэр үнэн үү? Үнэн бол тун харамсалтай байна.
Солонгос руу визийн шалгуур давж, онгоцоор нисч очоод хууль бусаар харлаад боолын хөдөлмөр эрхлэхийн оронд өмнөшөө хил даваад хэдэн юань хийгээд ирье гэх нийгмийн сэтгэхүй төлөвшсөн ба тэр нь хүрээгээ тэлж байгаад үнэхээр сэтгэл гонсоймоор. Цалингаа голсон багш, эмч нар удахгүй Өвөр Монголд олуулаа боолын хөдөлмөр эрхлэх вий гэхээс миний яс хавтайх юм. Нөгөө муулаад үзэж чаддаггүй хятадуудынхаа боол болохыг 1947 онд Филатова ёрлож, 78 жилийн дараа өнөөгийн монголчууд амьдрал дээр нотлох нь дутлаа гэж үү?
Мөдхөн манайд барилга барих, зам тавихаар хятад ажилчид бараг ирэхгүй болох нь байна. Хятадад хөдөлмөрийн хөлс нь байнга өсч байдаг, өсгөснийхөө пянг эдийн засаг нь ч дааж байдаг учраас тэр л дээ. Барилга, замынхаа ажлыг яажшүүхэн аялуулахаа одооноос бодохгүй бол болохгүй боллоо. Монголчуудаа хөдөлмөрт, хөдөлмөрийн сахилга батад сургах талаар бид дэндүү хоцорч яваа! Ард түмнээрээ ажил хийлгэж сургасан Засгийн газар, эрх баригчид нэн ихээр үгүйлэгдэж байна!
Эдүгээ нийслэлийн маань өнгө зүс хотын төвөөрөө, ил харагдах хэсгээрээ, өндөр шилэн байшин ярайлгаад гял цал болоод байх боловч дотогшоо сайтар орж ухаж үзвээс Эрээн, Манжуурын зах зээлийн томсгосон хувилбар, зээл–лангууны хот болж хувирсан нь худал биш гэж үү?
Лангуу сахисан хятад охид бүсгүйчүүл, харчуул Эрээн, Манжуурт ярайтлаа сууж байдаг, энд Улаанбаатар ба аймгийн төвүүдэд мөн ярайтлаа сууж байна. Юуны ялгаа байна? Сэхээрэхгүй явсаар бид дахиад 10;15;20 жилийг алдана, тэр үед Хятад нь “мөрөөдлийнхөө” эхний лут зорилтыг биелүүлээд тэрбум хагас хятадуудаараа чинээлэг дундаж нийгмийг байгуулчихсан, “томсгосон Сингапур” болчихсон, тэдэнд монголчууд очиж зарагдаж, хар бор ажлыг нь хөлсөөр хийж өгдөгтөө тулбал яанаа гэдгийг сэтгээч, монголчууд минь? Сэхээрэгтүн!
Социалист Монголын Тэргүүн хатагтай маань нам-засгийн удирдагч нөхрөө дагалдаад Хятадад айлчилсан анхны сэтгэгдэл нь бүр ч ноцтой:
-Гэвч Бээжин, бас бидний очсон бусад хоёр хот нь гунигтай сэтгэгдэл үлдээсэн. Гудамжинд нь ав адилхан хөх хувцастай хүмүүс, тэгээд тэдний үүрэндээ овооролдсон шоргоолж шиг олныг нь яана аа.
Филатова хятадуудыг хэлжээ: Тэд зүг зүг рүү тарж явбал бид юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай байв. Тэрээр 1959 онд БНХАУ-ын 10 жилийн ойн баярт оролцоод ирэхдээ тийм бодолтой байжээ. Айхтар холыг харсан геополитикийн төсөөлөл байна. Ердөө хэдхэн жилийн дараа эр нөхөр нь харгис маоизмын тухай онол дэвшүүлж, түүнтэйгээ 20 жил цөхрөлтгүй тэмцэл явуулахад гэргий ханийнх нь энэхүү үзэл баримтлал (үүрэндээ овооролдсон шоргоолж шиг) ихээхэн нөлөөлсөн ч байж болохоор юм.
Филатова хатагтайн бас нэг зовинолын үгс:
-Дэлхий яасан ч том, Монгол яасан ч жижигхэн юм.
Цээжээ дэлдэгчид, мөнгөгүй хэрнээ бие тоосон, хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог, өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй, хамгийн хялбар аргаар олз олох гэсэн сонирхолтой нөхдөд Филатова хатагтай энэ үгс нэгийг бодогдуулаасай билээ.
Хэрэв завхруулж гуйвуулж ойлгохгүй бол бас л хэрэгтэй үгсийг Тэргүүн хатагтай маань хэлж байсан байх юм. Дараахи мөрүүд номд бий:
-Та яагаад монгол хэл сурдаггүй юм бэ? Эх хэлээр нь ярьж байгаа аль ч орос хүнд монголчууд хичнээн хүндэтгэлтэй хандаж байгааг Та хараач. Та чинь улсын нэгдүгээр хүний гэргий шүү дээ хэмээн Д.Майдар түүнд хэлдэг байжээ.
Гэтэл Филатова хатагтай хариуд нь тэсгэлгүй уурлаж:
-Тэгснээс монголчууд орос хэл сурсан нь дээр. Арай илүү соёлтой болно.
Энд ухаж ойлговол бас л холыг харсан, сэрэмжлүүлсэн, хоцрогдлыг нь арилгах гэсэн чин бодол харагдаж байх шиг. Сэхээрээч гэх ятгалга тулгалт нь л явж байх шиг. Юу нь буруу байна вэ?
Эзэн Богд Чингис хаан руу орж яриа өрнөхөд Тэргүүн хатагтай орос гэргийн үзэл бодол бүр туйлшраад явчихна. “Анастасия Ивановна Чингис хаанд жигшингүй ханддаг өөрийнхөө төсөөллийг өөрчлөх бодолгүй байв” гэсэн мөрүүд явж байснаа:
-Дэлхийн талыг эзэлсэн мөртлөө ард түмэндээ юу ч үлдээгээгүй, нэг ч хот шиг хот, ядаж ордон үлдээгээгүй. Хүний урманд монголчуудыг хувцсаа угааж сургаагүй шүү дээ.
-Чингис хааны монголчуудад үлдээсэн зүйлийг тэдний төлөө Цэдэнбалын хийсэн зүйлтэй харьцуулж болно гэж үү?
Дэндүү примитив харьцуулалт байна. Нүүдэлчин өв соёл, аж төрлийг тэрээр үзэж чаддаггүй, хөгжил дэвшил рүү монголчуудыг хүчээр үтэр түргэн хөөж оруулахын чин хүслээр өвчилсөн хатагтайгаас цаашаа эшлэбэл мөн ч олон хуудас болохоор буй. Ерөнхийдөө энд юу гэж хэлэх гээд байнав гэхлээр хөгжил дэвшлээрээ XXI зуунд ядаж дундаж улс орны хэмжээнд очихгүй бол болохгүй ээ л гэх гэсэн юм. “Хятадуудын хүн-хүлэг” болохгүйн тулд улс үндэстнээрээ хичээе! Яг одоо сэхээръе, оройтлоо!
Эвлүүлж эшлэсэн дээрхи олон эшлэлийг ой тойндоо түр ч болов хадгалагтун!
Д.Баярхүү
Сэтгэгдэл37
Баабар та 2 нэг насаараа Филатова, Цэдэнбал хоёрыг гүтгэж доромжилж ирсэн хүмүүс. Баабар чинь ер нь Филатова, Цэдэнбал хоёрыг гүтгэж доромжилж гарч ирсэн хүн. Одоо тэгээд ингэж матрын нулимс унагахаа больж үз. Яасан ч ичих нүүргүй юм. Ярьж байгаа юм чинь худал биш. Филатова гэдэг хүний зарчимч шаардлагын тухай монголчууд угаасаа мэднэ. Гол нь ярьж байгаа хүнийг нь харахаар инээд хүрээд байх юм. Социализм, комунизм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг бузар муухай юм байхгүй гээд харааж зүхэж ирсэн. Гэтэл одоо социалист Хятад улсын хөгжлийг бахдаад сууж байдаг. Насаараа муулж доромжилсон хүмүүсээ буцаагаад магтаад сууж байхаасаа ичмээр юм
Цэдэнбал монгол орны түүхэнд Чингис хаан шиг их өөрчлөлтийг хийсэн гэж боддог. Цэдэнбалын эрин үеийн хугацаанд бүдүүлэг монголчуудыг соён гэгээрүүлж, бүгд бичиг үсэгтэн болж боловсрол соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт асар том өөрчлөлтүүдийг хийсэн. Филатова гуайг бурхан болохын өмнөхөн манай эмэгтэйчүүдийн байгууллагынхан Москвад гэрт нь очиж уулзахад "Монголд гадны зочид төлөөлөгчид ирэхээр цэцэг бариад угтуулчих охид хайгаад олддоггүй байлаа. Монгол охид бүгд майга хөлтэй байсан. Одоо та нар хар л даа Улаанбаатарын гудамжаар ямар сайхан цэцэг шиг охид алхдаг болсныг бүгд харж байгаа" гэж хэлсэн байдаг .
Цэдэнбал бол Орозууд сонгож аваад Монголд тавьсан ТӨСӨЛ байсан. Монголын эх оронч хөвгүүд хэзээ ч эх орноо худалдахгүй байсан тул хаа холбын ДҮРВЭД хошуунаас нэг баньд олж ирсэн нь эх орон, элгэн саднаа, төрсөн эхийгээ зарах голгүй сэтгэлтэй, урвамтгай Цэдэнбал гэгч байсан. Ийм хүнийг хайгаад олохгүй байсан КГБ Дүрв3эд увсаас ганцыг олсон.Энэ Цэдэнбал Монголын газар нутгаас Увс, Хөвсөглийн хязгаараас 7000КМ2 газар нутгийг Орозуудад өгсөн. 4 удаа Монголыг Орозт нэгтгэх өргөдлийг өөрөө болон өөрийн дагагч бууны нохдуудаар өгүүлээд бүтээгүй. 60к Хятад эрчүүдийг 1955-1962 онуудад Монголд оруулаад 1968 онд гаргасан гэх боловч 20% нь Монголд үлдэж суүрьшсан, Монгол дахь Хятадуудыг Цэдэнбал суурьшуулсан юм. Монголын сор болсон хөвгүүд Аварзэд Лоохууз Сүрмаажав нарыг үгүй хийж устгасан Цэдэнбал сүүлдээ насаараа зүтгэсэн Ороз эзэддээ хэрэггүй болж ухаан солиорон Орозт үхсэн. Урвагч нохойн хувь тавилан тийм л байдаг.
НААД БИЧВЭРИЙН УТГЫГ ОЙЛГОХ УХААН ЧАМД АЛГА. МАГТААЧ ГҮЙ МУУЛАА Ч ҮГҮЙ ЗҮГЭЭР Л МОНГОЛЧУУД СЭХЭЭР ГЭСЭН САНАА ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. СЭХЭЭРЭЭ Ч. ЦЭЦ БУЛААГЧ АА.
Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь л хэлэх нь зөв. Угаасаа төгс хүн гэж байхгүй...
Филотова авгай наадмаар бөх харж сууж байснаа энэ бөхчүүдийг жингээр нь барилдуулж болдоггүй юмуу тэр бүдүүн хүн энэ жаахан баньдтай мөн их удлаа шүү гэж хэлж билээ ! Бас багадчихсан бандааштай хүмүүс гарч ирээд байна томыг өмсүүлээд гаргаач гэж хэлж билээ
Энэ Баярхүү, Баабар хэмээх Батбаяр мэтийн Deep State(DS) хулгайч нар монголоос зайлвал таарна.
Филатова гэдэг оро с авгай монголчуудыг үзэн яддаг, цаддаггүй шуналын тулам байсан. Цэдэнбал ч адилхан, КБГ-ийн даалгавар гүйцэтгэдэг, хоёулаа КГБ-гийн заавраар монголын эсрэг ажилладаг байсан шүүдээ. Баабр, Баярхүү нэр бас КГБ-тэй холбоотой байхаа. Одоо КГБ-д хайр зарлах хэрэг байгаа юм уу??
Голоор нь зөв хэлж. Горькийн “Салхич шувууны дуу”-ны хувилбар бна. Хүн сүргүүд өөрсдийн энэ алдаагаа ухамсарлаж өөдлөхийн оронд өөрийгөө зөвтгөөд эргэн хуцаж бгаа нь хүн тэрэг болохын шинж.
Энэ Баярхүү, Баабар хэмээх Батбаяр мэтийн Deep State(DS) хулгайч нар монголоос зайлвал таарна.
МАН ыхан хөдөө мал аж ахуйг хаяад гуч гаруй жил болж байна яодоо бодлогоо боловсруул Наад зах нь мянгат малчдад хэдэн мал өсгөөсөн гэдгээр нт өиш хэдэн залуу малёин цалинжуулсанаар гь одон медаль өгч баймаар
Нэгдлийг бодлогогүй тарааж, нэгдэлтэй хамт сумыг тарааж АН Монголын хөдөөг хорлон сүйтгэсэн юм. Тэгээд люмпэн пролетариуд Улаанбаатарт орж ирж суурьшаалд хотыг хог болгосон. Бүгд энэ ардчилал нэртэй төрийн эргэлт, барууны бодлогоос болж хот ч үгүй, хөдөө ч үгүй болсон.
Баабар Баярхүү хоёр яахавдээ сарьсан бавгай шиг амь амьдралаа авч яваа амьтад
Ер нь бол үнэн юм бичсэн байна. Харин энэ хүн яагаад ингэтлээ гэнэт өөрчлөгдөв өө? Юу нөлөөлөв өө?
USAID гэдэг байгууллагыг трамп татан буулгаснаас болоо биз дээ,санхүүжилтгүй болсон юм чинь шууд л урвана биз дээ??
Барга нар хэзээний мал сайтай, хонь олонтой ш дээ. Одоо харин манай баргуудын хонь олигтой өсдөггүй, хятадын баргуудын хонь хэт их өсөөд, манай муусайн баргууд тэднийхээ хонийг очиж хариулж амь зуудаг болоод бна шүү дээ !!!
зайлаа
Mongolchuud zalkhuu bish ukhaantai uchir altan deeree taivan suuj baigaa youm. Delkhiin khaach ochson nutag negtnuud zobvkhi oodoo baidag youm daa baabar metiin holsnii sheesuud yaj oilgokh be dee
Цэдэнбал бол Орозууд сонгож аваад Монголд тавьсан ТӨСӨЛ байсан. Монголын эх оронч хөвгүүд хэзээ ч эх орноо худалдахгүй байсан тул хаа холбын ДҮРВЭД хошуунаас нэг баньд олж ирсэн нь эх орон, элгэн саднаа, төрсөн эхийгээ зарах голгүй сэтгэлтэй, урвамтгай Цэдэнбал гэгч байсан. Ийм хүнийг хайгаад олохгүй байсан КГБ Дүрв3эд увсаас ганцыг олсон.Энэ Цэдэнбал Монголын газар нутгаас Увс, Хөвсөглийн хязгаараас 7000КМ2 газар нутгийг Орозуудад өгсөн. 4 удаа Монголыг Орозт нэгтгэх өргөдлийг өөрөө болон өөрийн дагагч бууны нохдуудаар өгүүлээд бүтээгүй. 60к Хятад эрчүүдийг 1955-1962 онуудад Монголд оруулаад 1968 онд гаргасан гэх боловч 20% нь Монголд үлдэж суүрьшсан, Монгол дахь Хятадуудыг Цэдэнбал суурьшуулсан юм. Монголын сор болсон хөвгүүд Аварзэд Лоохууз Сүрмаажав нарыг үгүй хийж устгасан Цэдэнбал сүүлдээ насаараа зүтгэсэн Ороз эзэддээ хэрэггүй болж ухаан солиорон Орозт үхсэн. Урвагч нохойн хувь тавилан тийм л байдаг.
MGIMO-iin 2-kurs-iig tugsch irsen ouytan bi busadtaigaa Sangiin Aj Ahui yavj Taria Budaanii ajild yavahaar hunjil gudas puugeegee beldej bayarlaj baital gent Gadaad Yaamniihaa Esloliin heltest 7,10 honog Daichlagdan Ajillah bolov. Gent Filatova avgai Hurungutun Ornii Elchin Saidiin avgaig 16.00 tsagt huleen avna, busadtaigaa hamt ochij shiree sandal ayga tavag hungun zuush zergiig ni shalga gelee. Namaig turuulj och gelee.
....Turuulj ochood Ayga Hundaga deer ni hurtel Huruunii Hee zereg zuils uldsen bn uu esehiig bugdiig ni shalgaj Suudaliin Huvaariig ni ch hurtel niagtalj duusch baital Altan Shargal mash goe utgun Usee sul tavisan Filatova avgai asar goe Shav Shar Ungutei, userheg zuzaan Brand Daashinztai orood irdeg um b.
Jaahan aij surdsen ch Protocol-oo barimtlah estoi tul Ene Daashinz chin ih goe um, harin ene arga hemjeend tohirohgui bn, ta uur um umssun ni deer gelee. Ter uy ch helsengui garaad yavchihav. Tas har Gonjoom Hoslol umsuud garaad irehed ni oroin Arga Hemjee bish Uduriin16 tsagiin Hungun Tsai huh tul dahin uur um ums gelee .Ingeed 2-uulaa shuugeeg ni ongichij baij "Beige Colored Beautiful Dress" umsguv. Utgun Shargal Ustei ni ungu ni zohitsov. Sul tavisan usiig ni deesh ni shuuv. Daraa ni Hatan Avgain maani duu shuu ni olshirch, saihan aashtai bolj oroin hool hamt idie, uldeech gelee.
Tugal-iin zuulun mahtai hool ugdug um b. Tugal nudend haragdaad idej chadahgui ni ee gej Unenee Helev. Ingeed Avgaitai zunduu um yarij Aav Eejdee uguurei gej 2 Tom Hairtsag Beleg ch uguv. Yaaj oros heleer unagan hel shigee yarij chadaj bn gej Tsaasan Malgai ch umsguud amjij baih shig. "Daleko poidesh" gej bain bain helj ongirooj baivoi. Mash ih um buteesen Mundag Terguun Hatagtai baisan shuu.
Ийм хэмжээний ойлголттой бичиг үсэгтэй хүн байгаа нь даанч харамсалтай. Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурав КГБ-д элсэж, ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий хэлтэстэй гэрээ байгуулж, гарын үсэг зурж, Ю.Цэдэнбалыг авч хаях хуйвалдаан зохион байгуулаад унасан юм. Ж.Самбуу авч гарсан. Энэ бол Зөвлөлтийн коммунист нам зохион байгуулсан арга хэмжээ. Юун шилдэг хөвгүүд, зүгээр л эх орноосоо урвагчид. Газар нутгийн тухайд Тувагийн үхэж далд орсон урвагчид 1933 онд хоёр улсын хооронд хил тогтоож баахан газар авчихсан юм. Манайх эргэж манайтай нийлнэ гэж тооцоод баахан нутгаа найр тавиад өгчихсөн юм. Харин хилийн хэлэлцээр хийхэд өгөхөө өгч, авахаа авч уян хатан хандсан. Аварзэд сайд Манжийн үед байсан хилээр зүтгүүлсэн гэсэн үг. Юм мэдэж байж бичиж бай. Баярхүү энэ удаад харин үнэнийг бичсэн байна.
Үнэн үнэн
Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь л хэлэх нь зөв. Угаасаа төгс хүн гэж байхгүй...
Тэр "зүг" рүү эрчтэй явж байгаа байх нь. харамсалтай...
Tвиттер-т бгаа @bayardevi гсн хаяг.. таных мөн үү. Эсвэл өөр хэн нэгэн хүн таны нэр зураг-г ашиглаад бн уу?
Хүний мөр гээд кинон дээр гардаг даа. Наадуул чинь үс нь дотогшоо харсан, мал нь үс нь гадагшаа харсан гээд...манай аваргууд энэ үгиыг гадаад гeолигчоор хэлүүлж байдаг даа
Энэ Баярхүү, Баабар хэмээх Батбаяр мэтийн Deep State(DS) хулгайч нар монголоос зайлвал таарна.
Нас ахиад ухаан суусан юмдагуу даа баярхүү
Jungaa uvgun yunflatova ve? now
үнэн юмдаа хүн хүлэг болоод эхэлчихсэн газараа зараад өнөөдөр том машин унаад ханхалзаж бгаа залуусыг хархаар яанадаа хятадуудаар толгойдоо хадаас хадуулаад уйлаад зогсож байх байхдаа
Odoo uurtai troll baatruud orood irtsgeene
Тэр үеийн монголчууд соёлт хүн төрлөхтнийн ахуйн болон биеийн ариун цэврийн талаар баримталдаг жирийн үзүүлэлттэй жишихэд үнэхээр доод хэмжээнд байсан нь үнэн. Энэ орос эмэгтэй түүнийг хайр хайргүй шүүмжилдэг, засах гэж оролддог байсан нь ч үнэн. Тэрэнд нь, одоо энд сөрөг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс шиг эсэргүүцэгчид маш их байсан. Гэвч Цэ дарга хүчээр соёлжуулсан. Би соц нийгмийг магтан дуулагч биш. Гэхдээ үнэн нь л энэ. Түүх шүү дээ. Засаж янзалж болохгүй.
Филатова гэдэг оро с авгай монголчуудыг үзэн яддаг, цаддаггүй шуналын тулам байсан. Цэдэнбал ч адилхан, КБГ-ийн даалгавар гүйцэтгэдэг, хоёулаа КГБ-гийн заавраар монголын эсрэг ажилладаг байсан шүүдээ. Баабр, Баярхүү нэр бас КГБ-тэй холбоотой байхаа.
Цэдэнпил бол кремлийн букуны нохой,Монголд юууч хийх эрхгуй монгол Хун байсан.Одортоо 20-30 удаа Москваруу утас шормос татаж унгах, баах шээх,эхнэрээ оролдох зовшоорол асуулдаг байсан жоом