
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр өөрийн твиттер хуудастаа: "Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв. Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна ... гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.
80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна.Факт хэлхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.
УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.
Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.
Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм" хэмээн бичсэн билээ.
Энэ бичвэр нь нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Явган хүн алхах зам Улаанбаатарт бараг байхгүй, нийтийн тээврийн салбар огт хөгжөөгүй хоцрогдсон гэдгээс эхлээд эрх баригчид ажлаа муу хийсэн учраас л иргэд машин унадаг гэх эсрэг аргументыг олноор дэвшүүлж буй юм. "Залхуу учраас машин унадаг" гэх Х.Нямбаатарын дүгнэлтийн тухай уншигч таны бодол юу вэ?
Н.Отгон
Сэтгэгдэл28
Unen unen. Zalhuurdaggui, humuus targan bish baihad bugd l avtobusaar yavj ajlaa amjuuldag baisan.
Зөв өө. Хэд алхах газар түгжрэл үүсгэж машин унаад л Монголчууд новшийн улсууд
Битгий долигоно. Бүү пялдагад. 7 Буудлаас Яармаг орохоор хүүхдүүдээ чирээд нийтийн тээвэр хүлээгээд буудлаас цааш алхаад утаагаар амьсгалаад яваад үз. Амьдралаа судал. Бүү ард түмнээ басамжил. Та нарыг толгойгоо ажиллуулан сэтгэж шийдэл хариуг ол гэсэн болохоос ард түмнээ доромжил гээгүй шүү Нямбаатараа. Амархан байсан бол дарга нарын хэрэг байхгүйг ойлго.
Зөв дүгнэлт хийсэн бнаа !
Зөв дүгнэлт хийсэн бнаа !
УБ гэх бяцхан тосгонд тарган жоом лугаа бүдүүнүүд алхахын оронд бүгд машинтай бөглөрч стресстэж буйг харахаар малаасаа ч дор. 2000 оноос өмнө 3-р хороолол’ 120’ сансараас бүх хүн хотын төв рүү ажилдаа алхаж очдог. Стрессгүй тарган биш жавхаалаг бсан.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!!!!
оюук, нямбаа хоёр огцом тэнэгтдэг гарууд ш дээ
Үнэн хэлсэн байна.Өөрөө хийсэн юмгүй бусдаас шаардаж ангайж хэвтээд л хэрэлдээд байдаг хүмүүсийн нэг бололтой.
Эд нар хэзээч ард түмний эрх ашигт зохицсон шийдвэр гаргахгүй дэмжээд бгаа хэсэг нь Нямбаатарын тролууд л биз хэдэн төг авчихаад ингэж тэгэгтэж суудаг малууд вэ
Залхуу хүнд шалтаг мундахгүй.
1990 оноос эхлэн ялангуяа 2000 оноос хойш дээр дооргүй "Хүний эрх, ардчилал, эрх чөлөө" гэж ихээхэн хэмжээгээр эргүүтсний улмаас нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан төрөлх сайхан Улаанбаатар хотод маань хувийн автомашин эрс ихэсч гамшгийн хэмжээнд хүрсний улмаас 1. Автомашины аваар ослоор жил бүр хэдэн арван, зуун бяцхан үрсийг маань алан хядаж, тахир дутуу эсвэл ямар нэгэн өвчин эмгэгтэй болгож тарчлаан зовоож байна. 2. Улаанбаатар хотын нийт утаа бохирдлын 28%-ийг автомашинаас гаргадаг утаа бохир, масло тос, үнэр танар эзэлж байна. 3. Хотын маань жаахан үлдсэн явган хүний зам талбай бусад өчүүхэн газрыг автомашинууд эзлээд чөлөөтэй явах газаргүй болгож байна. Цаашлаад дуу чимээ, чигнаал нь дэндэж хүмүүсийн төрөл бүрийн стресс эмгэгтэй болгож байна. Зам, гудамж талбайг янз бүрээр завааруулж байна.
1990 оноос эхлэн ялангуяа 2000 оноос хойш дээр дооргүй "Хүний эрх, ардчилал, эрх чөлөө" гэж ихээхэн хэмжээгээр эргүүтсний улмаас нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан төрөлх сайхан Улаанбаатар хотод маань хувийн автомашин эрс ихэсч гамшгийн хэмжээнд хүрсний улмаас 1. Автомашины аваар ослоор жил бүр хэдэн арван, зуун бяцхан үрсийг маань алан хядаж, тахир дутуу эсвэл ямар нэгэн өвчин эмгэгтэй болгож тарчлаан зовоож байна. 2. Улаанбаатар хотын нийт утаа бохирдлын 28%-ийг автомашинаас гаргадаг утаа бохир, масло тос, үнэр танар эзэлж байна. 3. Хотын маань жаахан үлдсэн явган хүний зам талбай бусад өчүүхэн газрыг автомашинууд эзлээд чөлөөтэй явах газаргүй болгож байна. Цаашлаад дуу чимээ, чигнаал нь дэндэж хүмүүсийн төрөл бүрийн стресс эмгэгтэй болгож байна. Зам, гудамж талбайг янз бүрээр завааруулж байна.
Niambaatariin Tumen Zuv sh dee, malnuud aa. Hort havdar, iluu jin, yalzarsan hool und, deer ni mashindaa hudulguunii Dutagdal Zalhuu-aasaa bolj uheh tavilan.
Нямбаатар дарга маань мэдээд хэлж анхааруулж байгаа юм байна.сайн дарга шүү хөөрхий төрийн томчууд Эрхэм гишүүд.нийслэлийн и.х хан дүүрэг.дүүргийн бүгдээрээ бас залхуу болж байгаа юм байна тиймээ битгий залхуурал л даа
Үнэншдээ
Хэтэрхий юмыг хийсвэр сэтгэлийн хөөрлөөр бодрж хийж бна . Эхлээд замаа тавь . Авилга авсан авилгачдаас мөнгө авч давхар зам тавь . Түүнээс ард түмэнг доромжилж залхуугаар дуудаж бхгүй .
Зам тавьж болохгүй. Харин замаа нарийсгаж, зөвхөн автобус явах эгнээтэй болгож хатуу мөрдүүлэх. Зам өргөтгөх, давхар зам тавих, дүүжин өөр өөр юу ч билээ ёстой хэрэггүй. Метро ч хэрэггүй. Ганц оновчтой гарц бол УБ-т нийтийн тээвэрт явах автобусны тоог (олон улсын стандарт хангасан автобус оруулж ирээд) 10K-д хүргэх.
МАШ ЗӨВ ХЭЛЖ
Хотын даргын зөв шүү бөгсөө амраах хэрэгтэй
Дархан хүртэл 200 км зам барьж яах юм бэ. Монгол улсын өр хэрээсээ хэтэрлээ. Дархан хүртэл вагон явж байхад машин унаад авто замаар ирэх шаардлага огт байхгүй. Баруун тийшээ архангай явах авто зам бол хэрэгтэй. Архангай хүрэх төмөр зам байхгүй болохоор өөр арга алга.
Ийм тэнэг юм нар хаанаас гараад ирдэг юм вэ
Hutsaj bdg pisda be.Ard irgediinhee chuleetei amidrah bolomjiig hulgailsan ue uein 76 hulgaich ene hotiig chin shavar ovoolood iim bolgodon uom.Bayngold sportiin tsogtsolbor barij bsaniig zogsoogood SU gedeg aldart hulgaich Emart.Dargoni Emartiig har.odoo UB paalasiig buulgaad Choijoo surguuli tsetserleggui gishgeh gazargui shiguu oron suuts.buh tugjreliin eh uusveriig erh medeltei baychuud l tavisan.UBt dahij barilga bariulahgui gj Nymbaa chi ali amaaraa helsen be.Odoo bugd barilgaa bariad bj bn.Erh medeltend duugarch chadahgui.ard irgedee aimaar daramtlah uom.Eersdee tugssen surguuligui tseejni bangaar hun udirdana gj bhgui.
Нямбаатарын метро бүтэхгүй талруугаа орсон бололтой. Тэгээд л бөгсөө хамгаалж хаа хамаагүй 100 жилийн өмнөх жишээ татаж бна. Удахгүй метронд суух хүн олдохгүй ашиггүй юм бна. Гэсэн сурталчилгаа эхэлнэ. Нямбаатараас Номгүй боловсролгүй өөдтэй сургууль төгсөөгүй хүний бүтэн дүр л харагдаж бна.
Нямбаатарын метро бүтэхгүй талруугаа орсон бололтой. Тэгээд л бөгсөө хамгаалж хаа хамаагүй 100 жилийн өмнөх жишээ татаж бна. Удахгүй метронд суух хүн олдохгүй ашиггүй юм бна. Гэсэн сурталчилгаа эхэлнэ. Нямбаатараас Номгүй боловсролгүй өөдтэй сургууль төгсөөгүй хүний бүтэн дүр л харагдаж бна.
Өөрсдөө алхаад үз дээ. Өвөл хальтарч уначих гээд, зунзам дээр тогсон ус дээгүүр үсрэх, машины цацсан уснаас зайлах, нүүр амгүй чихэх шороогоор амьсгалах гээд асуудал ихтэйг мэдэхгүй л байна даа. Явган зорчих нөхцөлийг эхлээд бүрдүүлчихээд дараа нь онол ярьдагч болоосой.
Огцорооч Заваан коммунист хотоос эрдэнэт хот хүртэл явган алхаж үзээч
Тэгье. Заавал улаанбаатарт ирэхдээ эрдэнэтийн машин унаж ирэх ямар шаардлага байна вэ?