
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ босгыг даваад 10 хонож байна. Энэ тэмдэглэлт явдал Трампын өнгөн дээр шинэ шинэ агуулгаар баяжиж, гэхдээ тэр нь АНУ-ын язгуур эрх ашгийн эсрэг эргэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ, dialog.ua сайт; АНУ, Европын, тэр дундаа украин, оросын зүтгэтнүүд Трампын ба Оросын талаар ярьсан хэлснээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг Трамп маш ширүүн эсэргүүцэж Украины талд 100% зогсож байсан телевизийн бичлэгийг АНУ-д буцааж гаргаж үзүүлжээ. Тэр нь дайн дэгдсэнээс хойш сар орчим хугацаа өнгөрсний дараа 2022 оны гуравдугаар сарын 21-ний ярилцлага байна. Оросын цэрэг Киевийг эзлэх гэж довтлоод бутцохигдон ухарсны дараа Д.Трамп:
- Украиныг америкийн зэвсгээр зэвсэглэхийг уриалж байна.
- Путин улаан шугам давсныг няцаах хэрэгтэй.
- Хэрэв Путин цөмийн зэвсгийн шантажаа үргэлжлүүлбэл америкийн атомын шумбагч хөлөг онгоцуудыг Оросын эрэг рүү ойртуулж заналхийлэх хэрэгтэй хэмээн уриалан дуудаж байжээ.
Гэтэл одоо. БНН-аас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон конгрессмэн Тед Лю Трампыг хатуу шүүмжлэхдээ:–АНУ-ын Ерөнхийлөгч нь Оросын дарангуйлагчийн эрхшээлд бүрэн орсныг харна гэдэг ёстой эмгэнэл юм байна. Одоо бид үүний өртгийг олон жилийн турш төлөх болж дээ!
БНН-аас Сенатад сонгогдсон Том Тиллис Сенатын хурал дээр Бучагийн яргаллын тухай гунигт түүх сөхөж, гэрэл зураг үзүүлж:–Ерөнхийлөгч Трампын инстинкт бүрэн тодорхой байна. Путин бол худалч мөртлөө бас алуурчин. Энэ бол бүх дэлхийд халдварлаж байгаа хорт хавдар. Үүнийг Трамп мэдэхгүй байв гэж дээ!
Трампын гадаад бодлогод дургүйцэх явдал Конгресст тэсрэлтийн өмнөх хэмжээнд очжээ. АН-ынхан төдийгүй Ерөнхийлөгчийн нэг намынхан БНН-ынхан ч түүний этгээд гаж үзэгдлийг тэвчихгүй эгдүүцэн байна. Москватай ийм ээдрээт тоглоомоор наадаж, Украинд өрөө төлөхийг бүдүүлгээр шахаж байгаа нь эргээд АНУ-ыг өөрийг нь катастрофт хүргэнэ. БНН-ын маш олон дэмжигчид, гишүүд хэзээ ч ийм олуулаа Украины төлөө дуу хоолойгоо өргөж байсан тохиолдол үгүй, харж байгаарай, хоёр намын хамтарсан мэдэгдэл мөдхөн хэмээн америкийн улс төрч, Трампыг дэмжигч БНН-ын зүтгэлтэн Борис Пинкус онцлон тэмдэглэв.
Трамп Европоос нүүр буруулсан нь энэ цагийн үеийн АНУ-ын хамгийн том эмгэнэл бөгөөд дэлхийн II дайны дараа цэргийн хүчин чадалдаа хязгаарлалт тавиулсан Германд эргэн хүчирхэгжих таатай боломж нээж өгч байна гэх мэдээлэл Германы Бундестагийн сонгуулийн фонон дээр олонтаа давтагдав. Шинэ канцлер энэ боломжоо нээн илрүүлж ашиглахын тулд Украиныг дэмжихээ шууд зарлалаа. Европын хувьд Оростой дангаараа нүүр тулах нь Трампын мэдэгдлээс тодорхой болж байгаа тул Оросын цэргийн хүчийг аль болох ихээр Украины фронт дээр устгалд оруулах нь зөв гэсэн стратегийн шийдвэр Европын лидерүүд гаргаж байгаа бололтой. Ийнхүү Трампгүйгээр ялалтаа хангах Украины дайны хоёр дахь үе шат эхэллээ хэмээн германы нэг сайтад бичээд сонгуулийн кампанийн явцад ТВ-д халз мэтгэлцэхдээ Фридрих Мерцээс Германы альтернатив намын даргад хандаж хэлсэн үгийг эш татжээ. “Үгүй шүү, фрау Вайдель, Оросын хувьд бид төвийг сахихгүй шүү. Бид дундыг барихгүй. Бид Украины талд байх болно. Украинтай хамтаараа бид өнөөгийн Европыг хамгаалах болно, Та ч тэр бодлогыг тодорхойлохгүй!” гэжээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон Трамптай уулзахдаа:–Украинд тусламжаар олгосон тэр мөнгөө АНУ Оросоос нөхөж гаргуулбал зохилтой. Украиныг дэмжсэндээ харамсаад байгаа бол Орос тэр мөнгийг чинь төлбөл таарна. Учир нь тэр дайныг чухам Орос л эхлүүлсэн шүү дээ!
В.Зеленскийн цогтой үгс дахин цууриатав:–Орос энэ дайныг эхлүүлсэн. Орос, Путин хоёр энэ гэмт хэргийн дайныг хийж байна. Тэд гурван жилийн турш өдөр бүр манай хотууд руу довтолж, украинчуудыг хөнөөж байна. Украин өөрийгөө хамгаалж, амьдрал, ардчиллын төлөө тэмцэж байна. Бидэнтэй хамт байгаа бүх хүмүүст баярлалаа. Амар амгаланг ойртуулсан бүх хүмүүст баярлалаа. Украинчууд урт зам туулсан. Украинд амьдарч асан, амьдран суугаа хүн бүрийн хувьд төрийн аюулгүй байдлын баталгаа, нэр төр, бүх ард түмнийхээ хүндэтгэлийн баталгаа болсон жинхэнэ энх тайванд хүрэхийн тулд боломжтой болон боломжгүй бүхнийг бид энэ жил хийх ёстой. Украины ард түмэн дэлхийн бүх үндэстнүүдийн адил хүндэтгэл хүртэх ёстой. Тэмцэж буй хүмүүс, жинхэнэ баатарлаг охид, хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлсэн хүмүүсийн адил хүндэтгэл хүлээх ёстой. Би Украины дайчин хүн бүр, манай хамгаалагчдын гэр бүл, Украины хамт зогсож байгаа бүх хүмүүст талархаж байна. Украиныг амьд байлгаж байгаад баярлалаа!
Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Прага хотод Украиныг дэмжсэн жагсаалд оролцож үг хэлжээ:–Бид Украинд туслах ёстой, учир нь түүний ялагдал бидний ялагдал байх болно. Яг үнэндээ бид энэ цаг үед удаашрах боломжгүй, энхийн хэлэлцээ магадлалтай ч Украиныг дэмжихээ бид зогсоож чадахгүй. 1938 онд бидэнд тохиолдсон явдал дахин давтагдах боломжгүй, тэд бидэнгүйгээр бидний төлөө, Украингүйгээр Украины төлөө хэлэлцээ хийнэ гэж байхгүй. Ийм учраас бид, Украин, Европ хоёр хэлэлцээний ширээний ард хамт сууж байхыг шаардах ёстой. Украин улс алдар гавьяаг хүртэх ёстойгоос гадна түүнд хурдан амар амгалан, нэр төртэй, шударга амар амгаланг хүсэн ерөөе! Украинд сонгох боломжтой ирээдүй өөрт нь байгаа. Харин Украины ирээдүйг Орос тодорхойлох боломж олгож огт болохгүй!
Латвийн Гадаад хэргийн сайд хатагтай Байба Браже:–Путин бусад орнуудын дотоод хэрэгт оролцдог. Нутаг дэвсгэрт нь ч, Засгийн газрынх нь улс төрийн сонголтод ч хяналт тавихыг оролддог. Украин дахь гурван жилийнхээ дайнаар Путин хүсч байснаа харин авч чадсангүй. Тэр хүслээ одоо энх тайвны хэлэлцээгээр дамжуулан олж авахыг Путин хичээх болно гээд АНУ-тай байгуулах Путины ямарваа тохиролцоог хүлээн авахгүй байхыг уриалжээ.
Оросын зохиолч, нийгмийн зүтгэлтэн Дмитрий Глуховский:–Путин энэ дайнаар оросын 20 ба 30 насныхныг бүхэлд нь өвдөг сөхрүүлсэн. Тэр тэдэнд чимээгүй байх, юунд ч оролцохгүй байх, худал хэлэх, хулчгар зан гаргах, энэ бүхнийг өөртөө тайлбарлахыг зааж өгсөн. Бүр жижиг нялх хүүхдүүд хүртэл цэрэг армийг байнга харж, тэднийг цэрэг армид дасгаж, дайны тоглоом тоглож, аавыгаа дайнд үхэхийг харж, түүндээ харамсахгүй байхад нь сургаж байна!
Немцовын гэгээн дурсгалыг хүндэтгэн чулуунд нь цэцэг тавьсан Санкт-Петербургийн губернаторын сонгуульд өрсөлдөж явсан Людмила Васильевацагдаа нарт хандан үг хэлж буй бичлэг оросын SOTAvision сайтаас:–Та нар, Та нарын ач нар Украинд дайны асар их төлбөр төлөх болно. Тэгэхийг би үзэхгүй юмсан!
Дайны гурван жилийн тэмдэглэлт өдөр фронтод ноцтой өөрчлөлт гараагүй, гэвч оросын хохирол давсан хэвээр байна. Эхний нэг жилийн ширүүн байлдаанд мэргэжлийн армиа сүйтгүүлээд дараагийн хоёр жилд асар их тоогоор татан авчирсан дайчилгааны хөлсний, шинэ цэргээ Орос тулалдуулж байна. Хүний олноор атаклах тактикаа өөрчилсөнгүй. Украины тагнуулын алба мэдээлжээ. Орост түрэмгийллийнхээ гурван жилийн ойгоор “ялалт”-ын түүх сурталчилж байна. Украиныг тогтворгүй болгох, түншүүдийнх нь өмнө гутаах, цөхрөлийг нь барах гэхдээ Кремлиэс суртал ухуулга, тагнуулын ажиллагаагаа зэрэг зэрэг эрчимжүүлжээ. Гол сэдэв нь:
1. Украинаас барууныхан урвасан. Үүнийг Трамп илтгэн харуулав.
2. Европчууд, украинчуудын санал сэтгэл Москва, Вашингтонд хамаагүй.
3. АНУ, Орос хоёр Украинаас далдуур бүх зүйлээ тохиролцсон.
4. Украины Засгийн газар хууль бус.
5. Украины арми фронт дээр ялагдаж байна.
6. Украины авлигач албан тушаалтнууд олон тэрбум доллар хулгайлсан.
7. 2025.02.24-нд тэд АНУ, Оросын хэлэлцээг далимдуулан Украин, НАТО-гийн “ялалт” мэт зарлахаар төлөвлөсөн
8. Зүгээр гал зогсооно гэж байхгүй, заавал ялж байж, Украиныг ялагдуулж байж гал зогсоох хэрэгтэй гэх сэдвүүд голлов.
“Ялта–Европын стратегийн гурван жил: Ялах цаг” тусгай уулзалтын үеэр Путины үнэн нүүр царайг генерал Кирилл Буданов илчлэн ингэж ярьжээ:–Өөрийгөө эзэнт гүрэн гэж үздэг Орос нь Беларусь, Украиныг нэгтгэж нэг улс болох юм бол дараа нь Варшавын гэрээний орнууд руу зүтгэнэ. ОХУ-ын одоогийн удирдлагын зүтгэж буй тэр импер бол Зөвлөлт Холбоот Улсын загвар мөн боловч Варшавын гэрээний хуучин орнуудыг хамж аваад томрох зорилготой. Хамгийн муу хувилбарыг нь төсөөлөөд үз дээ. Гурван улс–Украин, Орос, Беларусийг нэг улсад нэгтгэх гээд үзнэ. Дараагийнх нь Польш байх болно. Би Та бүхэнд үүнийг шууд хэлж байна. Ингэнэ гэхээс айх шаардлагагүй, ингэвэл яах вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Дараа нь Чех, Унгар, том улсууд Оростой дайнд орно!
Эцсийн бүлэгт Трамп үнэнд гүйцэгдэв үү, яав? Британийн Ерөнхий сайд Кир Стармер Трампаас “Зеленскийг дарангуйлагч гэж үздэг хэвээр юү?” гэж асуухад “Би тэгж хэлсэн гэж үү? Ерөнхийлөгч Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ би итгэж чадахгүй байна” гэв. Засгийн газрынхаа анхны хуралдаан дээр Трамп бүр 180 градус эргэчихсэн “Европын Холбоо биднийг сайн шахаж байна, тийм ээ Путин бол маш зальтай амьтан, Украин дахь дайнаа зогсоохыг тэр хүсэхгүй байна, бид аль болох илүү их нутаг дэвсгэрийг нь Украинд буцаан олгуулахыг зорино” энэ тэр гээд л…
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл39
Narkoman udahgui bye bye
Гях,,гяхх,,,гяхх,,,Тармпыг савсага нь уу хошного нь уу гэдгийг яагаад ч ялган салгаж чадахгүй юм байнаа,,,мөн ч барьцгүй “”шаар””” юмаа,,,нэгэн комич нус.мн дээр “””трамп бүтэхгүй гар гэдгийг трамп хэлэв”””хэмээсэн нь гайхалтай үнэн тодорхойлсон байлаа,,,энэ комичийн бичснийг дур мэдэн ашиглаваас,,,,””””трампыг бүтэхгүй гар хэмээн трамп хэлсэнд,,,трамп худлаа шаагаарай хэмээн уурлав”””ч гэмээр юмшиг,,,,яамаар ч юмбдээ,,,,бөгспутин бол тов тодорхой,,,,,зүгээр л БӨГС,,,,
БАЙДЕНЫГ ЗӨНӨГ ГЭЭД БСН ӨӨРӨӨ ЁСТОЙ БУРУУ ЗӨНӨСӨН ГАР УУ ДАА.
Байдан баавайг”””” зөнөг””””гэж би л лав бичиж байгаагүй шүү,,,,даанч хэт хаширлаад шээрэгнээд байсныг нь бол бичиж байсаан байсан,,,
Салбархай чихтэй сагсуу Трамп бол орон гаран хүн ! аргагүй ш дэ 80 хүрчихсэн өвгөн хүн юм чинь ! Мeлани авгай хажууд нь зөвлөж зоригжуулж байгаа тулдаа л гайгүй байгаа юм ! Трамп өнөөдөр Путины талд маргааш эсрэг талд нь орно ! нөгөөдөр нь дахиад Путины талд дахиад эсрэг талд гээд савлагаатай хүн ! Путин Трампад нэг их итгэхгүй байгаа ! түүнээс ганцхан зүйлийг л хүсэж байгаа ! Энэ зун хийгдэх цөмийн цохилтонд цөмийн дайнд оролцохгүй байх явдал юм ! үүнд нууц баталгаа өгөх хэрэгтэй ! тэгвэл болоо ! Укриан баруун хоёрыг нэгмөсөн ухаан оруулах бодолтой байгаа Путин ! Бандeруудын өлгий Львов хотыг агаарт хийсгэчихэд бүгд ухаан орно !! Үзүүлээд өгөөрэй Путин минь !
Орос цөмийн бөмбөг хэрэглээл бол дуусаа тэрийгээ ч муу путин ах нь мэдэж байгаа хөөрхий одоо ч тэгээд л оросууд юун цөмийн бөмбөгтэй илжиг унчихсан дайтаж явахад.
Хуц
Хуц
ТРАМПЫГ ГАЛЗУУ СОЛИОТОЙ АМЬТАН ГЭЖ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЖИГШЭЭД ЭХЭЛЛЭЭ.
Дэлхийд эргэлт гарч байна. Либериалууд дууссан. Либериал нэртэй хятадын коммунистуудын баруун гаруудыг одоо дуусгах цаг иржээ.
Трамд галзуу солиотой бишээ. Тэр улсаа улам хүчирхэгуүүлнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлж байгаа юм. Харин чи өөрийнхөө амьдралыг бод! Дүр эсгэсэн "ардчилал" гээч хоронд гүн хордсон байна шүү! Сайхан шинэлээрэй.
Саяхан Трамп Украинд үзүүлж буй бүх тусламжаа зогсоолоо. Зеленскийг дайнаа зогсоож энх тайвны санаачлагыг нь дэмжээд, ашигт малтмал болон газрын ховор элементүүдийнх нь талаар зөвшилцөл хийх хүртэл бүх тусламжаа зогсоолоо.
1. Монголыг тусгаар улс байлгах ашиг сонирхол БНХАУ-д бий юу? Мэдээж үгүй, харин ч эсрэгээрээ хятадууд ар монголыг Манж Чин улсын үеэс "манай алдагдсан газар нутаг" (lost land) гэж үздэг. Тиймээс ч манай руу чиглэсэн эдийн засаг, банк санхүү болон бусад (хэл соёл г.м. маш олон) зөөлөн хүчний бодлогыг эртнээс явуулсаар байгаа. Үүнийг гүн гүнзгий ухаж ойлгоод, үндэсний дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй. 2. Монголыг тусгаар улс байлгах ашиг сонирхол АНУ, ЕХ-д бий юу? Бараг үгүй, маш жаахан юм байгаа нь өөрийн эртний өрсөлдөгч ОХУ, БНХАУ хоёрын тэг дунд байгаа Монголыг түшиц га/полигон, плацдарм/ болгон улс төрийн зорилгоор ашиглах сонирхол бий. Байдал эвгүйтвэл эсвэл ашиг гарвал наймаалцаад л "үнсэнд хаясан шалз" шиг нулимаад л хаяна. 3. Монголыг тусгаар улс байлгах ашиг сонирхол Япон, Өмнөд Солонгост бий юу? Байгаа. Өөрийн эртний дайсан болох ОХУ, БНХАУ хоёрын дунд дорой ч гэсэн бас нэг тусгаар улс байлгахыг мэдээж хүснэ. Гэхдээ дахиад л санаа байвч 2 их гүрний өөдөөс сачий нь үл хүрнэ.
(үргэлжлэл) 4. Монголыг тусгаар улс байлгах ашиг сонирхол ОХУ (хуучнаар ЗХУ)-д байсан уу, одоо бий юу, ирээдүйд байх уу? Мэдээж бий. Байхаар барахгүй амин чухал эрх ашиг, сонирхол бий. Тийм ч учраас Манж Чин улс сулран доройтсон XX зууны эхэнд Монгол нь Оросын эзэнт гүрний нөлөөллийн бүсэд орсон бөлгөө. Тиймээс ч Монголыг тусгаар тогтнуулсан юм. Ингээд манай улс 2 их гүрний хооронд буфер улсын үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Иймээс ОХУ сулрах, цаашлаад задрах нь манай улсын хувьд аюултай, бүр үхлийн аюултай юм!! Мэдээж биднээс бараг бүх зүйл маань хамаарна. Гэхдээ ОХУ хүчирхэг байх нь Монгол улсын тусгаар тогтнолын том баталгаа юм гэдгийг үнэн зөвөөр, гүн гүнзгий ойлгох нь маш чухал юм.
Өнөөгийн украины төр засаг болон түүний неонацист дэглэмийг гаргаж ирсэн, зүсэн зүйлээр өдөөн хатгаж славян гаралтай ахан дүүс 2 үндэстний хооронд нь яс хаяж ийм аймшигт дайнд хүргэсэн АНУ, ЕХ, НАТО-гийн ад чөтгөрүүд үнэнд гүйцэгдээд, сөнөх нь ойртоод ирэхээр эцсийн удаа дуу тавин орилолдох бөлгөө...
Өнөөгийн украины төр засаг болон түүний неонацист дэглэмийг гаргаж ирсэн, зүсэн зүйлээр өдөөн хатгаж славян гаралтай ахан дүүс 2 үндэстний хооронд нь яс хаяж ийм аймшигт дайнд хүргэсэн АНУ, ЕХ, НАТО-гийн ад чөтгөрүүд үнэнд гүйцэгдээд, сөнөх нь ойртоод ирэхээр эцсийн удаа дуу тавин орилолдох бөлгөө...
“””Эцсийн удаа дуу тавин орилолдох бөлгөө”””ч гэх шиг,,,гях,,гяхх,,гяхх,,,,эмээ сайн уувал ингэж солиорох нь үгүй бөлгөө,,,,,,ойлгоо дебыль ээ,,,
Саяхан Трамп Украинд үзүүлж буй бүх тусламжаа зогсоолоо. Зеленскийг дайнаа зогсоож энх тайвны санаачлагыг нь дэмжээд, ашигт малтмал болон газрын ховор элементүүдийнх нь талаар зөвшилцөл хийх хүртэл бүх тусламжаа зогсоолоо.
Ха ха ха...“Би тэгж хэлсэн гэж үү? Ерөнхийлөгч Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ би итгэж чадахгүй байна” гэв. Засгийн газрынхаа анхны хуралдаан дээр Трамп бүр 180 градус эргэчихсэн “Европын Холбоо биднийг сайн шахаж байна...ха ха ха. Үнэхээр хэвийн бус хүн юм оо,ккк
за боль боль, “Европын Холбоо биднийг сайн шахаж байна...ха ха ха.гэж хэлсэн болгож гөрдөхөө болио хө,харин ЕХ бол анусыг сорон мөлжихийн тулд байгаа,бид тэднээс бүх барааг нь авч байхад биднээс юу ч авахгүй байгаа тул 25% татвар ноогдуулна гэсэн,английн стармер канадын тухай дуугартал одоо олон юм чалчихаа боль гэж шууд дарамталж дуугүй болгосон шдээ,англи хэл мэддэг юм бол энэ тухай нетээр дүүрэн бнадаг
Трамп яах вэ. Тэр улсаа улам хүчирхэг болгоно гэсэн амлалтаараа явж байна. Харин зураач Лондон гуай та дүр эсгэсэн "ардчилал" гээч хоронд гүн хордсон байна шүү! Сайхан шинэлээрэй.
Саяхан Трамп Украинд үзүүлж буй бүх тусламжаа зогсоолоо. Зеленскийг дайнаа зогсоож энх тайвны санаачлагыг нь дэмжээд, ашигт малтмал болон газрын ховор элементүүдийнх нь талаар зөвшилцөл хийх хүртэл бүх тусламжаа зогсоолоо.
Дэлхийд эргэлт гарч байна. Монгол улс Америк, Оросын талд байх ёстой.Монгол улсын зүгээс Украйн, Украйны талд байгаа европын холбоог дэмжих шаардлага алга. Цаашид Монгол улс дайныг зогсоох тал дээр Европын холбооны эсрэг эдийн засгийн хориг саад хийх тулгамдсан асуудалтай нүүр тулж мэднэ. Украйны газар нутаг дээр болж буй дайн боловч дайныг хүссэн тал нь Украйн гэдгийг харж байна. Украйны ард түмэн ерөнхийлөгчийнхөө сонгуулийг хурдан хийж, Зеленскийгээс салах цаг болжээ. Дайныг дуусгах цаг болсон.
Трамп, Венс, Зеленский нар Цагаан ордны Зууван танхимд!! Дараа нь Зеленский Цагаан ордноос хөөгдөн гарч хэлэлцээр ямар ч үр дүнгүй болов. Бүрэн бичлэг: https://www.youtube.com/watch?v=7pxbGjvcdyY
Зеленский Цагаан ордны Зууван танхимд !! Дараа нь Цагаан ордноос хөөгдөн гарч хэлэлцээр ямар ч үр дүнгүй болов. Бүрэн бичлэг: https://www.youtube.com/watch?v=7pxbGjvcdyY
Бараг нэг ижил угсаатны Уу Украйнчууд ,Оросыг тэнэг муу бүдүүлэг зэрлэг,мунхагууд гээд үзэн ядна. Гарал угсааны хувьд ямар ч хамааралгүй монголчууд , нөгөө тэнэгүүдийг өмөөрнө. Сонин шүү
Трамп, Вэнс, Зеленский нар Цагаан ордны Зууван танхимд!! Дараа нь Зеленский Цагаан ордноос хөөгдөн гарч хэлэлцээр ямар ч үр дүнгүй болов. Бүрэн бичлэг: https://www.youtube.com/watch?v=7pxbGjvcdyY
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский капут
Трамп, Вэнс, Зеленский нар Цагаан ордны Зууван танхимд!! Дараа нь Зеленский Цагаан ордноос хөөгдөн гарч хэлэлцээр ямар ч үр дүнгүй болов. Бүрэн бичлэг: https://www.youtube.com/watch?v=7pxbGjvcdyY
Новарын гужаагийн хурлийз шарлийзууд аа зеленский капут
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский капут
Тэнэгтээ бишээ.маш том улс төр,эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөний эхлэл
Nomindaria chi 3 jil oros sonood dampuuraad l tarj butaraad l ukrainuud Mosakwa hotiig hvrtel davshiad ylaad bna geed l baisan daa, odoo bas nuguu l vlgeree yrisaar l bnaa. tegeed odoo german uls sergej bosoh gej yugaa yriad bna. Germand ireedvi ogt baihgui ee. odoo musilmanuud gernaniig ezeleed ene uls mohoj bna. germand yamarch ireedvi baihgui ee.ukrainuudad Angili uls say 3 terbumiin zeel l ogloo.Orosuud tvvhendee neg udaa evropd dairch oroogui bol fransuud germanuud olon udaa orosiig esereg dain hiij blaa daa.dainii daraa ene ih zeeliig ukkrainuud yaj tulun duu...Ukrain uls ulam bvr ih gazaraa aldaj udahgui frint nurj unan daa. Orosiig Ungar Slovak geed oronuud demjeed ehelsen shuu hoo..
Трамп, Вэнс, Зеленский нар Цагаан ордны Зууван танхимд!! Дараа нь Зеленский Цагаан ордноос хөөгдөн гарч хэлэлцээр ямар ч үр дүнгүй болов. Бүрэн бичлэг: https://www.youtube.com/watch?v=7pxbGjvcdyY
Саяхан Трамп Украинд үзүүлж буй бүх тусламжаа зогсоолоо. Зеленскийг дайнаа зогсоож энх тайвны санаачлагыг нь дэмжээд, ашигт малтмал болон газрын ховор элементүүдийнх нь талаар зөвшилцөл хийх хүртэл бүх тусламжаа зогсоолоо.
Орос ах нар одоо монголд ээлгүй ханддаг болсон
Бид нар өөрсдөө хулхи худалч хулгайч, заваан залхуу завхай, архичин авилгалч атаач, хэт хувиа бодсон бэртэгчин, авах идэх уух унтахдаа уургын морь лугаа, хэлсэндээ байдаггүй амалсандаа хүрдэггүй, цаг баримтална гэж мэдэх ч үгүй, хогоо орцондоо хаядаг зах дэлгүүрт дугаарлаж үйлчлүүлнэ гэж байхгүй, .... оо ёоёо хэлж барагдахааргүй есөн шид нь бүрдсэн сайн юм гарын таван хуруунд багтахаар цөөн тэгсэн мөртлөө муу юмандаа зүүдэнд оромгүй гарамгай .... ёс суртахуун, мэдлэг боловсрол, зүгээр л хүн гэдэг амьтны хувиар бол "улны оркууд" учир ямар ч хүмүүс яг тэрэнд маань тааруулж харьцдаг юм.
Дайныг дуусгах маш амархан. Оросууд тусгаар тогтносон бүрэн эрхэт улс орноос цэргээ гаргаад л гүйц ээ. Украин анхнаасаа дайныг хүсээгүй, тэд довтлоогүй. Украинчууд зүгээр л эх орноо, үх хүүхдээ, гэр орноо хамгаалан тулалдаж байгаа. Орос зогсвол дайн дуусна, Украин зогсвол эх оронгүй болно. Үүнийг ямарч нормал оюун ухаантай хүн ойлгодог. Гагцхүү Ояа Мояа Путлерчин лалрууд л зөвхөн ойлгодоггүй.
..... мэдээллийн тэнцвэр хангах үүднээс доорх үнэн бодит мэдээллийг сонирхуулъя. Энд миний байр суурь тусгагдаагүй болно........ 2014 онд Украин улсын үндсэн хуулийг ноцтой зөрчиж, АНУ барууныхан болон өөрсдийнх урвагчид, олгархиудын тусламж дэмжлэг, шууд оролцоо, олон жилийн өдөөн хатгалга, явуулгаар Киев хотын төв талбайд цуст төрийн эргэлт болсон билээ. Энэхүү хууль бус, цуст төрийн эргэлтээр неонацист дэглэм тогтсныг нь украины зүүн хэсэг үл хүлээн зөвшөөрсний улмаас неонацист дэглэм энэ бүс нутагт "тусгай" цэргийн ажиллагаа явуулав. Энэ цуст ажиллагааны дүнд оросын түүхэн газар нутаг болох Донбасс (Донецк, Луганск) болон Херсон, Запорож мужид үе удмаараа амьдран суурьшиж ирсэн үнэмлэхүй олонх нь орос гаралтай, орос хэл соёлтой, шашин шүтлэгтэй 13-14 гаруй мянган энгийн номхон украин иргэдээ алан хядсан нь түүхийн үнэн болон үлджээ. Мөн Одесс хотод тухайн үеийн Үйлдвэрчний эвлэлийн байранд олон арван энгийн иргэдийг гаднаас нь түгжиж байгаад амьдаар шатаасан юм.