
УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрбээр: "Энэ удаагийн УИХ-ын даргын БНХАУ-д хийж буй айлчлал маш ач холбогдолтой айлчлал болж байна. Онцлох хоёр, гурван зүйл байна. Нэгдүгээрт энэхүү өндөр төвшний айлчлал нь хоёр орны хооронд олон жил ярьж байгаа том харилцаагаа бэхжүүлэх чухал айлчлал боллоо. Хоёрдугаарт хамгийн чухал зүйл нь энэ удаагийн айлчлал нь өнгөрсөн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын төлөөлөл хамт айлчилж буйгаараа онцлог юм.
Үүний гол ач холбогдол нь манай урд хөрш БНХАУ-ын төр засаг, бодлого тодорхойлогчдод Монгол улсын парламент шинээр бүрдсэн таван намын төлөөлөл, хамтарсан Засгийн газрын бодлого тодорхой байх болно гэдгийг ойлгуулж чадсан явдал юм.
Мөн Монгол Улс жижиг улс төр гэхээсээ том асуудлууд, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд илүү төвлөрч ажиллана гэсэн мессежийг Хятадын талд өгч байгаагаараа онцлог юм. Урд хөрш маань Монгол улсаас тогтвортой байдлыг хүсч байна. Монгол Улс цаашдаа тогтвортой байх юм бол бид нарын олон жил ярьж буй Гашуун сухайт болон бусад том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжууд байна. Бас нэг онцлох асуудал бол эрчим хүчний асуудал. Манай улс эрчим хүчний реформ гэж олон жил ярьж, Үндэсний хороо хүртэл байгуулсан.
Өнөөдөр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр асар баян орон. Гэтэл Зүүн хойд ази тэр дундаа БНХАУ эрчим хүчний асар их хэрэглээтэй улс. Тийм учраас Монгол улс цаашдаа эрчим хүчний импортлогч биш экспортлодог улс болох бүрэн боломжтой.
Ингэхийн тулд БНХАУ-ын том зах зээл зайлшгүй хэрэгтэй байна. Тэр үүднээсээ төр засгийн энэ удаагийн өндөр төвшний айлчлалын хүрээнд энэ чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийг Монголд оруулж ирэх бүрэн боломж байгаа гэж харж байна. Ингэж байж бид бүс нутагтаа эрчим хүчний том тоглогч болж чадна. Тиймээс энэ удаагийн айлчлал нь үүний суурийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой айлчлал болж байна” гэв.
М.Гал
Сэтгэгдэл9
Hyatad ruu ih nair tawih yu l boldoo!
Харин тийм. Япон, Өмнөд Солонгос эсвэл Энэтхэгтэй хамтарч чадвал маш сайн. Урд хөршөөс аль болох хол байх нь зөв.
Хэн ч саад болоогүй! 30 жил чалчлаа
Хэн ч саад болоогүй! 30 жил чалчлаа
Урвагч минь хуцахгүй шүү. Хятадын эрх ашгийг монголд оруулах шаардлага огт байхгүй.
Япон, Өмнөд Солонгос эсвэл Энэтхэгтэй хамтарч чадвал маш сайн. Урд хөршөөс аль болох хол байх нь зөв.
Япон, Өмнөд Солонгос эсвэл Энэтхэгтэй хамтарч чадвал маш сайн. Урд хөршөөс аль болох хол байх нь зөв. Indiagaas khol yabaarai .
Яагаад тэр вэ?
сэргээгдэх эрчим хүч гэпэг нам эвсэл германд лав устлаа монголын социал демократ германы нам алга боллоо худалч нам устлаа