sonin.mn

Монгол улсын үндсэн хуулинд хүн аливаа шашинг шүтэх эс шүтэх нь нээлттэй байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 450 гаруй олон урсгалын шашин сүмүүд үйл ажиллагаа эрхлэн иржээ. Монгол улсын уламжлалт шашин бол бурхны шашин гэж үздэг ч сүм хийдийн эзлэх хувь хэмжээ бусад шашинаас хамаагүй бага байгаа нь хачирхалтай.


Өнгөрсөн хугацаанд гадны санхүүжилттэй сүм хийдүүд дээр хүний эрх зөрчигдсөн олон арван тохиолдол бий. Бэлгийн хүчирхийлэл, хууль бус гэрлэлт, хүний наймаа, гээд бидний мэдэхгүй олон гаж урсгал нуугдаж буйг бид сураг төдий л сонсч байв.


Хамгийн хачирхалтай нь өнөөх олон сүм хийдүүд сүүлийн жилүүдэд хэдэн зуугаараа багасч нэг мэдэхэд хоосон байшингууд үлдэх болов. Анхаарах асуудал бол тэд хаачив? Зорилгоо биелүүлээд арилж одов уу? Зоос нь дуусаад нутаг буцав уу? Гэдэг асуудал байгаа юм. Төлөөлөгчдөд анх удаа Тагнуулын төв газраас хаалттай мэдээлэл хийж гэнэ. Ер нь урд нь яагаад шашны тухай хэн нэгэн ам нээсэнгүй вэ? Төлөөлөгч З.Төмөртөмөө хэлэхдээ тэдний ядаж юу бодож явдаг, юу хийдгийг сонсч байж зөвшөөрлийг нь өгье гэдэг бол зөв санаачлага гэж олон нийт үзэвч шашны хэт дэмжигчид шашинтай холбоотой асуудлаар дугарсанд сэтгэл дундуур буйгаа идэрхийлж байгаа. Ямартаа ч үйл ажиллагаа явуулж буй олон шашны төлөөлөл нэг дор анх удаа цуглаж ярилцаж үзлээ. Ямар шашин шүтэх таны эрх ч гэлээ шашны гаж урсгалын хохирогч иргэдээ болгомооргүй байгаа юм гэж тэрээр тайлбар хийв.


May be an image of 2 people and text

May be an image of 4 people, people studying and table

May be an image of 4 people and text