
Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс нүүр царайгаа өөрчилдөг! Хятад улс Украинд үзүүлэх дэмжлэгээ эргэж тодруулах ёстой юу?” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсаныг хятад судлаач доктор Х.Баатархүү гярхай олж харсан. Миний хувьд ч Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн дүгнэлт хийж байна. Хятад нь Оросоос зай бариад эхэлбэл Трамп Орост ухралт хийснээсээ долоон дор юм болно. Трамп хоёр тоглолт зэрэг хийж байна. Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа АНУ-аас худалдан авалт хийх маягаар Европоор гүйцэлдүүлэхээр шахаж байгаа нь Европыг улам ч морин дээр нь мордуулчихсан байх магадлалтай. Энэ талаар тодруулахаар АНУ-д амьдардаг номын садан, хятад судлаач Д.Болдбаатартай харилцан ярилцсанаа дор буулгая.
-Трамп бол санаа бодлоо шулуухан, хатуу илэрхийлэчихдэг хүн. Гэхдээ нэг суурин дээр олон хувирч, зөрчилтэй мэдэгдлүүд угсруулан хийж байна. 2020 оны сонгуульд ялагдсан өс хонзонгоо тайлах гэж АНУ-ын уламжлалт гадаад бодлого, үнэт зүйлийн эсрэг ярьдаг болж байна. Байденд бүх бурууг тохлоо гэхэд цаашаа ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй. ТВ-ээр нэвтрүүлж байна лээ. “Трамп холбоотнуудаа алдаж байна. Дайн өдөөсөн түрэмгийлэгчийг өмөөрч, холбоотноо буруутгаж, бууж өгөхийг шаардаж байна, дайны ид дундуур сонгууль явуулах боломжгүй байгаа Зеленскийг дарангуйлагч гэж нэрлэсэн нь ёстой тэнэглэл” хэмээн Вашингтонд Украиныг дэмжих цуглаан дээр хүмүүс ярьж харагдана лээ. Трамп тангарагаа өргөөд сар гаруйхан болж байна. Нэг сарын дотор багагүй шуугиан дэгдээгээд авлаа. 2017-2020 онд 45 дахь Ерөнхийлөгч байснаасаа ч онц сонирхолтой, зөрчилтэй, эрсдэлтэй алхмууд хийж мэдэхээр байна. Харин Та Трампын мэдэгдэл, алхмууд дотроос АНУ-Хятадын харилцааны тухайд сонин өнцөг гаргаж ярих байх. Трамп эрс тэс, шийдэмгий, бүр хатуу байр суурь баримтлах бололтой? Тийм үү?
Дэлхий дээр Хятад судлалаар Тайвань тэргүүлдэг. Харин олон улсын тагнуулын мэдээллийн хар зах Хонконгод ил тод ажилладаг хэмээх явган яриа байдаг нь оргүй хоосон үг биш юм. Өөрөөр хэлбэл тэр зүгийн мэдээллийг анхааралтай уншиж сонсож судлаваас Хятад болон дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлын бодит мэдээллийг олж авах боломжтой гэсэн үг. Трампыг албан тушаалдаа ороогүй байх үеэс Америк-Оросын нууц хэлэлцээ явагдаж эхлэсэн. Тэр талын мэдээллийг даруй түргэн шуурхай олж мэдээлэх талаар Си Жиньпин гадаад улс орнууд дахь Дипломат төлөөлөгчдийн газрууд болон мэдээлэл судалгаа-дүн шинжилгээ, тагнуулын байгууллагууддаа үүрэг даалгавар өгсөн тухай сураг чимээ сонсогдох болсон. Ер нь Трамп гарч ирээд л Хятадтай харилцаа муудчихаад байгаа хэрэг биш. Америк-Хятадын өрсөлдөөн ширүүсдэг нь бүр Ерөнхийлөгч Б.Обамагийн үеэс улбаатай. Олон улсын харилцаан дахь хамгийн гол өрсөлдөөн болж дэвэрсээр ирсэн. Энэ үйл явдалд Оросын оролцоо хүнд жин дарж таарна. Энэ ч утгаар түүхэн уламжлалаас нь авч үзвэл түүхэн зөрчил маргаантай явж ирсэн Оростойгоо Хятад нь дотносон ойртсоныг харж болно. Мэдээжийн хэрэг эв хав нь таарах бөгөөс Оросыг Хятадаас холдуулж өөртөө ойртуулах санаархал Америкт байсан ба тийм боломжийг Орос-Украины дайн олгосон болов уу гэж би үздэг. Тэр дайн дээр тоглолт хийж, тэгснээрээ Хятадыг булан руу шахах адын санаа Трампад төрсөн биз ээ. Тэгээд ч би хэллээ. Америк-Оросын нууц хэлэлцээ гэж. Орос ба Америкийн шинэ түншлэлийн ерөнхий дүр зураг, чиг хандлага Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан үеэс нь маш тодорхой харагдаж байсан л даа.
-Гадаад худалдаандаа маш их хохирол амссан, дандаа монжуулдаг, одоо цэг тавина гэсээр л Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирлээ л дээ. Гаалийн дайн дэгдээх шахуу хөнөглөдөг. Санаснаар нь бүтэх үү? Нөгөө талаас Орос, Хятад хоёр тийм их дотно түншлээд гадаад худалдаандаа ямар ч саад бартаагүй яваа юу гэсэн хоёр асуулт нэгэн зэрэг тавигдаж таарна. Орос, Хятад хоёрыг Трамп яг эвдрэлцүүлж чадах уу даа?
Үйл явдлыг илүү нарийвчлан хураангуйлваас Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараахан Хятад нь Оросын зарим нэр төрлийн бүтээгдхүүнд 55 хувийн гаалийн татвар ногдуулж, усан замаар тээвэрлэн нийлүүлдэг газрын тос, улаан буудайг нь боомтууддаа нэвтрүүлэхгүй байх тухай захирамж гаргасан. Нөгөө талаас Оросын гааль Хятадаас Европ руу гаргадаг хэдэн мянган чингэлэгийг цааш нэвтрүүлэхгүй овооруулаад байгаа тухай мэдээ зэрэг түгсэн. Хэрэг дээрээ олон улсын эдийн засгийн харилцааны онолын үүднээс авч үзвэл хоёр хөрш маань хоорондоо худалдааны дайн хийж байна. Хэрэв ажигч гярхайгаар судалгаатай хандвал Орос-Хятадын найрсаг харилцаа тааруухан болж ирж байгааг ажиглахад түвэггүй. Би ийм олон зүйл нуршдаг нь Орос-Украины дайны өнгөн дээр цэцэглэсэн Орос-Хятадын богино настай стратегийн түншийн харилцаа нь Трампын өнгөн дээр суларч Америк-Оросын шинэ холбоо үүссэнээр Хятадыг хязгаарлах чиглэл рүү үйл явдал өрнөж байгаагийн цаад учир шалтгааныг тодосгох гэсэн хэрэг болно.
-Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн миний анхны дүгнэлтийг Та нотлоод өглөө. Тэгэхдээ энэ алхам нь Украин дахь дайнтай хэрхэн холбогдох бол?
Ердөө хоёр гуравхан хоногийн өмнө дөө. “ОХУ Украин руу халдан довтолдогийн цаад учир шалтгаан Украинаас үүдсэн. Зеленский бол бага сага нэр хүндтэй алиалагч төдийхөн амьтан гэдэг нь санал асуулгын дүнгээр ард түмнээсээ 4 хувийн дэмжлэг авснаас харагдаж байна. Тэр бол дарангуйлагч” гэсэн утгатай мэдэгдэл Ерөнхийлөгч Трамп хийж, дэлхий нийтийн чихийг чамгүй их дэлдийлгэв. Манай Монголд ч, дэлхийн бусад улсад ч, бүр оросын сөрөг үзэлтнүүд ч “Энэ нөхөр зөнөчихөө юү дээ?”, “Трамп оросын тагнуул болохоороо Путины гарын аясаар хөдлөж түүний хэлдэг үгийг тоть шиг давтаж байна” гэх мэтийн санал сэтгэгдлүүд илэрхийлж буй. Миний санахад асуудлын гол гогцоо арай өөр зүйлд байгаа болохоор аргаа барсан Трамп цөхөрч бахардсандаа тийм болчимгүй үг хэлээ юү дээ гэж харж байна. Энэ бүхний цаана дахиад л нөгөө домогт шар нунтаг байгаа гэвэл уншигчид, Та бас итгэх үү?
-Сонирхолтой өнцөг гаргаад ирлээ. Ашгийн төлөө ардчиллаасаа ч ухрахад бэлэн байна гэхийн наагуур яриад байгаа хүн л дээ. Трампад ашиг хөөсөн ямар нэг адын санаа бий нь бий л дээ! Харин саяын хэлдгийг бол огт төсөөлөөгүй юм байна. Юун шар нунтаг билээ?
Нөгөө л уран руу орж яригдах сэдэв. Монголд моод болсон ихээхэн попорч байгаа тэр сэдэв Трампад бас хамаатай. Дэлхий дээр ураны баяжуулсан хүдрийн хамгийн том хэрэглэгч нь АНУ юм. Жил болгон 18 000 тонныг худалдан авч хэрэглэдэг. Араас нь Хятад 11 000 тонны худалдан авалтаар удаалдаг бол Франц улс 8000 тонн гээд жагсдаг. Америк нь жил болгон ураны хэрэглээний 40 хувийг Оросоос худалдан авдаг байтал өнгөрсөн 2024 оноос оросууд экспортондоо хариу хориг тавьчихсан. Тэгээд хамгийн найдвартай ойр эх үүсвэр нь Америкийн хувьд Канад болж үлдсэн. Трамп анх албан тушаалд очсон даруйдаа, түүнээсээ ч өмнө Канадыг “Манай 51 дэх муж улс болбол таарна. Тэгэхгүй бол түүний горыг амсаж 25 хувийн худалдааны татвар ногдуулах болно” гэх мэтээр сүр дуулиантай мэдэгдэл хийж байснаа гэнэт ус балгасан мэт дуугүй болдогийн цаад шалтгаан нь Канад улс Трампын заналхийллийн хариуд “Ураны экспортондоо өндөр татвар тавина. Эсвэл бүрмөсөн хориг тавина” гэчихлээр өөр яалтай билээ. Америкийн атомын 96 том цахилгаан станц түлшгүй болчихвол дэлхийд тэргүүлэгч гүрний тэргүүлэгч эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрнэ биз дээ?
-Оросоос ураны баяжуулсан хүдэр авахын төлөө Украиныг дайн эхлүүлсэн гэж гүтгээд, Путиныг дайны гэмт хэргээс нь цайруулаад, давхар Хятадад худалдааны цохилт өгөх тоглолт хийлээ гэсэн яриа олон улсын хэвлэл мэдээлэлд явж байна. Тэгж ойлгох нь зөв үү? Нөгөө талаар Канадтайгаа хэрхэн зохицсон юм бэ дээ?
Тэр амин сүнс нь болохын наана байгаа ураны баяжуулсан хүдэр бол АНУ-ын хувьд, Трампын Засаг захиргааны цахилгаан эрчим хүчний гол түүхий эд шүү дээ. Түүхийн эдийн хувьд бүрэн хараат хэмээн хэлж болохуйц юм. Иймд Канадтай үг хэлээ ололцохын төлөө “51 дэх муж улс”-ын тухай үлгэрээ зогсоосон байх. Гэхдээ Трамп барьцгүй хүн тул дахиад сөхөөд гаргаад ирэхийг үгүйсгэх юм алга. Тэгэхлээр одоо Оростой ойртож нөхөрлөхөөр шамдаж шавдаад байгаагийн учир уншигчдад ойлгогдож байна уу? Түүний тулд Украиныг ч гаргуунд гаргахаас сийхгүй байж мэднэ. Үнэндээ Украин бол ураны нөөцөөр Европт тэргүүлдэг, газрын тосоор тус тивдээ гуравдугаарт, байгалийн хийн нөөцөөрөө удаалдаг болохыг цөөнгүй эх сурвалж хэлээд байгаа. Украины өмнө Орос, Норвег хоёр жагсдаг байх. Би юу хэлэх гээд байнав гэхлээр Украин нь стратегийн түүхий эд, тэр дундаа ураны салбарт Америктай хамтран ажиллах маш өргөн боломжтой. Америкчууд эхлээд Оросыг өөртөө татаад Хятадын “учрыг олчихоод” дараа нь Та нартай энэ талаар аятайхан яриа хөөрөө өрнүүлж болно гэсэн бодолтой байтал Зеленский гэж шударга эх оронч нөхөр түүний замд хөндөлсөөд хэвтчихээр Трамп бахардан уурлаад түүнийг “Зайлбал таарах дарангуйлагч” хэмээн харааж зүхсэний учир ойлгогдож байна уу?
-Сая дээр шар нунтаг ба эрчим хүч гэж ярилаа. Эрчим хүч дэлхий нийтийн хамгийн амин чухал, эмзэг асуудал болсны илэрхийлэл нь гэж ойлголоо. Эрчим хүчний түүхий эдийн хясалд автсан учраас тэр зэргийн хараал ч Трампын хувьд байх л асуудал. Трамп бол АНУ-ын түүхэнд тун этгээд гэмээр үзэгдэл. Гэхдээ үг яриан дээрээ шүү дээ. Үйл хөдлөл нь Конгрессын хоёр танхимаар хянагдаад хуульчлагдаад ирэхийн цагт ярьсан хэлсэн нь 180 хэм эргэнэ л дээ. Трамп 45 дахь Ерөнхийлөгч байхдаа энэ зэргийн сул яриа олныг цацсан, гэвч хууль зөрчөөгүй. Одоо харин яах бол?
Трампын үйлдэл нь улс төр, нийгэм-түүх дээр бус ашгийн төлөө санхүүгийн тооцоон дээр тулгуурлана. Бизнесч хүн тул бизнесийн эрх ашгаа л урьдаа тавина. Өнөө цаг руу татаж ярья. Ер нь хиймэл оюуны үйлдвэрлэлийн асар хурдацтай хөгжлийг дагалдаад сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ хэд дахин өсөх хэтийн төлөв харагдаж байна, хаа сайгүй. Цахилгаан эрчим хүчний бат найдвартай эх үүсвэрийг буй болгоод түүн дээр суурилан хиймэл оюуны үйлдвэрлэлийг хүчтэй хөгжүүлсэн улс гүрэн л дэлхий дахинаа үгээ хэлэх илүү өргөн боломжтой цаг үе ирж байна. Хямд төсөр, байгальд ээлтэй эрчим хүчний салбар хамгийн ирээдүйтэй гэж улс орнууд дахин шинээр авч үзэх болсон тул ердөө 2050 он гэхэд атомын эрчим хүчний үйлдвэрлэл одоогийн хэмжээнээсээ гурав дахин их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргах төлөвтэй. Өнөө хэр дэлхийн янз бүрийн улс орнуудад 60 гаруй атомын том цахилгаан станц баригдаж байгаа нь дээрхи таамаглалыг давхар батлаж өгнө. Тэр болгонд асар их хэмжээний ураны нөөц хэрэгтэй. Ураны нөөц бүрдүүлэлтээр Хятад улс тун идэвхтэй ажиллаж байна. Оросууд Казахстанд ашиглаж байсан ураны 25 уурхайгаа саяхан Хятадын эрчим хүчний компаниудад зарчихсан нь цаад утгаараа Украин дахь цэрэг-дайны хэрэгцээгээ санхүүжүүлэх зорилготой байсан болов уу. Дайнаа үргэлжлүүлэх мөнгөгүй болж байна. Хичнээн аугаа том ч, хичнээн хүчирхэг ч Орос орон гурван жилийн бүтэлгүй дайндаа сульдаж байна.
-Наадхи чинь ёстой сонин мэдээлэл байна. Орос тэгтлээ доошоо орж, бүр стратегийн том объектуудаа Хятадад зараад эхэлсэн үү? Баттай мэдээлэл үү? Хойд мөсөн далайг АНУ-тай хамтарч ашиглая гэсэн санал Кремлиэс Цагаан ордон руу очлоо гэсэн мэдээ явж байна лээ. Саудын Арабт хэлэлцээ явагдах үед Трампын худ болох тэрбумтан нөхөр оросын нэг тэрбумтантай хэлэлцээний санаачилгыг авлаа гэсэн мэдээлэл шуугиан дэгдээгээд байна. Ураны баяжуулсан хүдэр, шар нунтагийн төлөөх олон улсын худалдааны дайныг Трамп дэгдээчихэв үү? Энэ чинь харин манай улсад эерэгээр тусах юм шигээр бодогдоод явчихлаа?
Казахстанаас гадна Австрали, Канад зэрэг улсууд ураны үйлдвэрлэл экспортоор дэлхийд хошуучилж яваа. Гэхдээ Америкийн зах зээлийн хэрэгцээг тэр гурав дангаараа хангаж чадахааргүй байгаа тул шар нунтагийн үнэ дэлхийн зах зээл дээр суга өссөн. Бүр гурав дахин өсөөд хагас жин хүрэхгүй нь 100 гаруй ам.долларын босго даваад явчихлаа. Энэ бол ураны нөөцтэй Монгол Улсын хувьд хамгаас тааламжтай мэдээ гэж би үзэж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азидаа атомын эрчим хүчний үйлдвэрлэлээр толгой цохидог том зах зээлд ойр дөт оршдог улс шүү дээ, бид. Бидэнд асар их боломж байна. Та бид хоёрын энэ ярилцлагыг уншиж суугаа хүмүүсийн хувьд бол олон улсын харилцаанд эрчим хүчний салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болсныг ойлгоход түвэггүй. Чухамдаа энэ гол гогцоо асуудлыг шийдэхийн тулд том гүрнүүд идэвхтэй тоглолт явуулж байгаа хэрэг шүү дээ. Путин бол Орост эрх бариад 20 гаруй жилийн турш энэ чиглэлд маш амжилттай тоглолт явуулсандаа эрэмшээд түрэмгий дайн өдөөж өөрт байсан давуу талуудаа цацаад хаячихсан дүр зураг ч бас эндээс ойлгомжтой болж ирнэ. Путин бол ямар ч нацизмтай тэмцээгүй, зүгээр л Дорнод Украины уран, нефть, хий, газрын ховор элемент, түүнийг тээвэрлэх зам харгуйн төлөө үй олон орос хөвгүүдийн амийг зольж байлдаж байна. Одоо тэр их баялаг руу Трамп өнгөлзөөд эхэлсэн. Тийм л зураглал бууж байна даа, надад.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн, тэгэх тусмаа монголчуудын санаагүй сэдээгүйг ярьж ойлгуулж өгсөн Танд баярлалаа. Тун удахгүй дахиад хоёулаа “Трамп үзэгдэл” сэдвээр яринаа.
Д.Баярхүү
Сэтгэгдэл24
Тийм шүү ПУТИН л болж нэг их орос хэлтнээ хамгаалах гэж Украинд дайн өрнүүлэв гэж Ядаж байхад яр гэгчээр Сибирь Алс Дорнодын засаг захиргааны бүтэц үндсэндээ хятадуудын эрх ашигт үйлчилдэг болсон хэдэн зуун мянган орос хүүхнүүд нь хятад нөхөртэй болчихсон тосгоноор дүүрэн эрлийз хүүхдүүд бужигнаж байдаг Хятад Оросын харилцаа муудвал Монгол хожино.
Яг үнэн. Америк орос найрамдалтай байж, орос хятад хоёр муудалцах нь монголд ашигтай.
Гарцаагүй үнэншдээ,,,бамбай улсад хоёрдогч гуравдагч хөршүүд нь хоорондоо алалцаж л байвал ашигтайшдээ,,,үүнийг би ухаантайдаа бичсэн юм бишээ,,,,миний багш,,, монголын хэдэн архивын номын тоосонд харшиж алергийтэж үхтлээ уншиж судласан,, эрхэм хүмүүн,, учирлан хэлж байсныг мунхаг би хагас дутуу нүгэл хураан сонсож байсаны учир юмшүү,,,
Энэ хужаа юу ч бичиж магадгүй уншилгүй алгасав
Чи,,,,,ойлгохгүй,,,ойлгох уураг тархи оюун ухаан гээч юм чамд байхгүйн учир,,,,чи алгасахгүй гээд ч яахавдээ,,,,,”””мэддэгт мэргэн цоохор,,, мэддэггүй балайд эрээн цоохор””” гээч нь юмшүүдээ,,,
Trump "tsaad Sanaagaa" ahiulah geed l machiij, tuildaj sularsan , HoitSo-iig ch gololgui baildaj suraagui Tsereg Daichid guij, standart bus Sum Hongio hvssen Puting ch panaaldan ashiglamar bolj jijgirch bnaa gej ali hediine bichsen shuu dee, BayaraaHuu ee.
Even raising His Stakes higher n higher Trump has already put his European Allies Alive under the Bus, discrediting Zelensky in tthe unorthodox ways. Seems Trump n Musk's CHAOS will extend beyond comprehension only inviting Chinese Laughter. I honestly hoped Trump would do Wonders throughout the Globe but his Childish Stupid Ways of thinking equals, actually ZERO, unfortunately. Zero IQ. Should be thrown immediately to the Dust Bin. As for E.Musk, he would be Deported as an Illegal Immigrant soon. Sooner the Better.
Бөгспутинд ийм тийм уран муран сратег мэг геополитик молиток байхгүй ээ,,,тийм юм мэдэхгүй ээ,,,,зүгээр л,,,,хөгийн бэртэгчин оросын төрийн толгойд гарчихаад,,,, эрх мэдэл албан тушаалтайгаа үхэлдэн зууралдан түүнийхээ төлөө,,,,,оросд ч украинд ч адилхан оросукраингүй аллага хядлага хийж байгаа алуурчин шдээ,,,зүгээр л говно,,,бөгспутин говно биш л юм бол,,,,26 жил засаглаад орос орны төлөө юу хийж ямар гавьяа байгуулаа вэ,,,,
Тийм сонирхлоор л дайтаж буй
ОРОС ӨДӨР БҮР СУУРИНГУУДЫГ ЭЗЛЭЖ БАЙНА ӨЧИГДӨР НОВОАНДРЕЕВКА УЛАГЛЫ-ЫГ ЭЗЭЛЛЭЭ ТУГАА МАНДУУЛЛАА НАТОД ЁВРОПОД ЗӨНДӨӨ УЛС ЭЛССЭЭН СҮҮЛД ФИНЛЯНД ШВЕД ЭЛССЭН ЭЛССН УЛС Ч ТЭР ЭЛСЭЭГҮЙ УЛС Ч ТЭХ ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙЖ НАЦИСТ ТЭИДЭГ ЗҮҮЖ НАЦИЗМИЙН ХАС ТЭМДЭГТЭЙ ТУГ ӨРГӨЖ НАЦИСТ МЭДЧИЛГЭЭ ЯВУУЛЖ ОРОС ХЭЛ ОРОС ХҮНИЙГ ХАА ЯВСАН ГАЗАР АЛНА ГЭЖ КИЕВ ОДЕССТ МАЙДАН ХИЙЖ ТЭР ӨДРӨӨ ХЭДЭН ЗУУН ХҮН АЛЖ БАЙСАН НЭГЧ УЛС АЛГА УКОАЙН ОРОС МӨРТӨӨ ИХ ОРСОО МӨРГӨЖ БИ ЯЛНА ГЭЖ ЭХЭЛСЭН МИНСКИЙН ГЭРЭЭ НОРМАНДЫН ГУРВАЛ ТУРКИЙН ГЭРЭЭ ЦӨМ МОЛИГОО ОДОО ТРАМПЫГ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН МОЛИГО ҮЗҮҮЛЧИХЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ МАШ ИХ ХУДАЛ ХЭЛЖ ФРИЙДАМ БУСАД ТВ-ЭЭР ТРАМПЫГ ДОРОМЖИЛЛОО НАТО ЁВРОПИЙН ХҮЙТЭН ЗЭВСЭГ УКРАЙНЫГ АВРАХГЗЙ БАРАХГҮЙ ТУЛ НАТО ЁВРОПИЙН ЦӨМИЙН ШИТ ЯМАРЧ ГАЛАВ ЮҮЛСЭН ХАМГААЛНА ГЭЖ УЛАЙРАН ЭЛСЭХ ГЭЖ БАЙНА НАТОГИЙН УЛСУУД ДОТОР ИНГЭЖ ИЛ ТОД УЛАЙН ЦАЙМ ОРСЫГ ҮЗЭН
Оросын шовнизмын шилдэг төлөөлөгчид,,,,Вагнэр пригожин хэмээх нөхөр,,,”””гэтэл тэр мудак байвал яахвээ”””гэж,,,,бөгспутинийг хэлж байгаам,,,Стрелков Гиркин “””владимир владимирович,,,амаа тат,,,дуугүй л сууж байгаач,,,,таны хэлсэн ярьсан хийсэн бүхэн орос орныг гутааж байнаа”””хэмээв,,,энэ хоёр нөхрийн нэг нь онгоцтойгоо дэлбэрч үхсэн нөгөө нь бөгспутины шоронд сууж байнаа,,,,
139.5.218.210 10 минутын өмнө,,бөгспутин шүтээнтэй,,,,эмчилгээгүй,,,,,дебыль ээ,,,тайвшираа,,,амьсгаагаа гүнзгий авдаа,,,нэээггг хоёрррррр гуравввв,,,,одоо амьсгаагаа тайван удаан гаргадаа,,,,,нээгггггг,,,хоёррррр,,,,гуравввввв,,,,,энэ дасгалыг 3 давтана шүү,,,,,за,,,одоо тайвширвуу,,,чи яаг багтарч үхэхжийнээ,,,,эртхэн шиг,,,хайрцаг чулуугаа захиалаад,,,,гэрээслэлээ бичээчээ,,,эмчилгээгүй дебыль ээ,,,,яанадаа,,,чи,,,
Ene Bayrhuugiin amnaas neg ch zuv garahgui shuu ...unen hudla gardaa humuus itgeed yvaad bgaag ni eruusuu oilgodoggui h dee
Чи дебыль ээ,,,,мөнхөд газар шагайж ул хараастай гудайж явахаар,,,нэг удаа ч болов,,, дээшээ харахаа байг,, эгц шулуун харж үзээч,,,,энэ Баярхүү гуайтай эн зэрэгцэнэ хэмээн өөрийгөө тоож байвал,,,хэлэх ярих гэсэн бодол санаагаа нийтлэлрэхүү юм болгон нэр устайгаа аль нэг сайтад тавиачээ,,чадахгүй бол,,,чацга царайлаад,,газар шагайгаад,,, баас ялгадас үнэртсэн шигээ,,,, ,миний нохой лугаа адил,,,хүнд гэмгүй амьтанд халгүйхэн шиг,,,,шогш,,,
ХОЁР ХӨРШИЙН ХООРОНД ЯС ХАЯСАН ХООСОН ДЭМИЙРЭЛ хэлэх бичих юмаа олж ядсан амьтад цөвүүн цагт олширдог гэдэг үнэн бололтой дог
Ураны дайнд тэгвэл манай хоёр хөрш өөр хэн нэгнийг өөрсдийнхөө дундуур монголд оруулахгүй л болоод явчихлаа. Энэ хоёрыг даваад манайд орж ирэх улс одоогоор алга даа. Ядаж байхад АНУ европыг үл тоож байдаг. Яамаар ч юм дээ
Лхагва очир оо,,,чи,,,Оросын элчингийн тэжээвэр биш л юм бол,,, эмээ уу,,,тэнэгээ бүү гайхуул,,,азизовын петух эвсиковийн идүүрээс хооллож байгаа бол юу дуртайгаа л донгод,,,хамаагүйшдээ,,,,”””хэн хоол өгнө түүний төлөө хуцнаа”””” гэж,,,,,
Оросын генерал хэлэхдээ оросын дайсан америк биш хятад гэж үнэн хэлж байсан. Америкийн дайсан орос биш хятад гэж үнэн хэлж байсан. Америк орос хоёр нийлж хятадыг задлах хэрэгтэй.
БИТГИЙ ХОРСОЖ ХОЁР ТАЛД АЖИЛЛА БҮХ ЭЗЭЛСЭН ГАЗАР ОРСЫН ГАЗАР НУТАГ ДОНЕЦКИЙН ЛУГАНСКИЙН КАПОРОЖИЙН УКРАЙН БОЛОН ОРСООС САЛСАН ТУСГААР УЛСУУД ШҮҮ ДЭЭ ХАРКОВ МЖУ ОДЕСС НИКОЛЕВ ПНЕПРОПЕТРОВСК ГЭЭД ОРСЫН МУЖУУД ШҮҮ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД ОРСЫН ТАЛД ОРНО ЕР НЬ УКРАЙН АНХЛАН ОРСЫГ ДОМБААСТ ДУУДАЖ ДУЭЛЬ ХИЙЕ ГЭЖ ДУУДСАН ШҮҮ ДЭЭ ОРОС ЭР ХҮНИЙ ЯВДАЛ
Та хатуу чанга бас их ухаантай байна гэж байнга хөөргөддөг хүн Трампын хажууд байна ! бодвол Мeлани авгай байх ! Манай хүн улам хөөрөөд өдөр болгон сьюрприз барьдаг юм !
Гях,,,гяхх,,гяхх,,,,тахарын амнаас иймэрхүү л үг гарнадаа,,за бараг үнэндээ,,,
хятад дипломат төлөөлөгчийн газрууд - үшүү, 🩰.
Дональд Трамп бол Хятадуудыг номер нэг дайсан гэхээсээ илүү бизнесийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг нөхөр лдөө
Тэгээд цаадах чинь,,,чиний хашаа байшинг хэдээр авна гэж шаажийнээ,,,,