
Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан. Тэгэхэд Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс”-т үлдээсэн. Ингэхдээ шинээр солбилцлын цэгийг тогтоож, лицензийг олгосон. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс”-ийн хүсэлт гэх үү, эсвэл шаардлагаар гэдэг юм уу, “Тавантолгой-1”, “Тавантолгой-2” лицензээс тасдаж байгаад нийлүүлээд Ухаахудагийн гэх лицензийг тэдэнд өгсөн байдаг. Хамгийн гол нь тухайн үед Засгийн газрын тэмдэглэлээр Ухаахудагийг Тавантолгойгоос тастаад үлдээсэн. Үүгээр Тавантолгойн нүүрсний ордын коксжих буюу хамгийн үнэ цэнтэй нүүрсний нөөцийн 40 орчим хувь нь “Энержи ресурс”-т очжээ. Ингэж Ухаахудаг тэдэнд очсоны дараа анх хамтарч компани байгуулаад төдийг хүртэл зүтгэсэн олон хүн хэдхэн жилийн дотор “Ухаахудаг”-аас гарсан байдаг. Тэд “Энержи ресурс” буюу “Ухаахудаг”-ийн хувиа өмчөөр, хаусаар, үйлдвэрээр хувьцаагаа “наймаалаад” гараад явсан.
Ер нь бол, тухайн үед иймэрхүү энгийн явдлууд болсон байгаа юм.
Тэр нь л өнөөдөр сөхөгдсөн.
Тэгээд “...Үндэсний баялгийн санд байх ёстой орд учраас Үндэсний баялгийн санд хувиа өгөх учиртай” гэдэг зарчим яригдсан.
Харин Ухаахудагийн эздэд энэ таалагдаагүй бололтой. Улс төр хэдэн сарын турш бужигнаж байна. Эцэстээ, энэхүү Ухаахудаг тойрсон улс төр улам ээдрээтэй, басхүү ширүүн болж байгаа бололтой.
Уржигдар Ухаахудагийн эзэн компанийн харуул хамгаалалтын албаныхныг Тагнуулын газраас саатуулжээ. Тэднийг “...Хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр саатуулсан” гэж ХЗДХ-ийн сайд мэдээлэв. Тэрээр “…“Эм Си Эс” группийн нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй” гэв. Тэгээд бас Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэж мэдэгдсэн байна. Харин Ухаахудагийн эзэн компанийн зүгээс “...“Эм-Си-Эс” групп нь хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудтай хуулийн хүрээнд үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байна. Манай группийн зүгээс хариуцлагатай, ил тод, хууль журмыг чанд мөрдөн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоогоор хуулийн хүрээнд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгаж байгаа асуудлыг гуйвуулан гарчиглаж тайлбарлахгүй байхыг хүсье” гэсэн мэдэгдлийг цахим сүлжээгээр цацжээ.
Гэвч тэдний талаар “…Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж байршуулсан. Ингэж тоноглосон автомашин, ресторандаа гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн. Уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч ирсэн” зэрэг мэдээлэл байсан. Тэдний харуул хамгаалалтын албаныхны хууль бус үйлдлийн талаар маш ноцтой мэдээлүүд нэмж дуулдсаар байна. Тухайлбал, “…Өндөр албан тушаалтнуудын хөдөлгөөн, маршрутын мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас авдаг байсан”, “…Цахим троллын баг бүрдүүлсэн”, “…Жагсаал зохион байгуулсан байж болзошгүй”, “…Тэднийхэн шүүх байгууллага руу чагнах тагнах төхөөрөмжтэй нэвтэрсэн” гэж байна. Түүнээс гадна, тэндхийн Харуул хамгаалалтын албаны удирдлага нь саяхан нэгэн жагсаалын үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн генералтай хамтарч харуул хамгаалалтын компани эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл, “…Генерал, хурандаа хоёр хамтран ажилладаг байж болзошгүй” гэж үзэхээр нөхцөл ч илэрч буй бололтой.
Энэ яах вэ, нэгэнт хууль хяналтынхан олоод тогтоочихсон учраас “нэг тийш” болж таарна. Үнэн бол шүүхээр орно. Худал бол удахгүй цагаадаад гараад ирнэ. Үүнээс илүүтэйгээр “…Ухаахудаг гэж ер нь ямархуу нөөц, үр ашигтай орд юм бэ”, “…Ухаахудагийн үнэ цэн хэдээр хэмжигдэх вэ”, “…Ямар учраас “Энержи ресурс” энэ ордыг Тавантолгойгоос тастаад авчихсан хэрэг вэ”, “…Тавантолгойгоос тастаж авахдаа УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг яагаад гаргуулаагүй вэ” гэдэг л бидэнд чухал байгаа юм.
Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч болохоор “…Ер нь манай ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. “Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор “Эм-Си-Эс” группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ” гэдгийг шалгана. Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол лицензийг нь цуцална. “…Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ” гэдгийг Засгийн газар, УИХ шийднэ” гэв.
Ажлын хэсэг ийм хэмжээний мэдээллийг л олон нийтэд өгнө. Эрх зүй нь ийм юм. Харин олон нийт Ухаахудаг, цаашилбал Үндэсний баялгийн сангийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байна. Тиймээс ойрын үед УИХ-аар Ухаахудагийн сонсголыг зохион байгуулах шаардлага үүсээд байгаа юм. Нэр бүхий гишүүд ч ийм саналыг гаргахаар зэхэж буй бололтой. Харин ингэж сонсгол зохион байгуулбал УИХ-ын Б.Энхбаяраар удирдуулах санал олон нийт иргэдээс гарахаар байна. Учир нь Б.Энхбаяр сонсголоор мэргэшсэн гээд хэлчихэд хэтэрсэн болохооргүй болсон. Нэг бус удаа сонсгол удирдсан. Нүүрсний сонсгол л гэхэд ямар үр дүнтэй болсныг бүгд мэднэ. Гагцхүү түүгээр илэрсэн асуудал хууль шүүхийн байгууллага дээр гацаад алга болсон тал бий. Иймээс “Ухаахудагийн сонсгол”-ыг хийгээд Б.Энхбаяраар удирдуулчихвал баялгийн жинхэнэ эзэд баялгаа хаана явааг мэдэхэд том түлхээс болно.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл28
Энхбаяраар удирдуулах нь туйлын зөв болно.
Ухаа худгийг 2009 оноос ухсан юм гэнэлээ, 15 жил том, том техникээр ухаж өдөр шөнөгүй зөөсөн гэсэн! Одоо шавхруу л үлдээ биз ээ! МSС-ийхэн хагартлаа баяжсан, долларын саятангууд болсон л доо!
Улс төр, санхүүгийн бүлэглэлүүд эрх мэдэл булаалдаж зодолдоод, "муу дөрвөн ханатаа" нураачих вий дээ !!!
Улс төр, санхүүгийн бүлэглэлүүд эрх мэдэл булаалдаж зодолдоод, "муу дөрвөн ханатаа" нураачих вий дээ !!!
Улс төр, санхүүгийн бүлэглэлүүд эрх мэдэл булаалдаж зодолдоод, "муу дөрвөн ханатаа" нураачих вий дээ !!!
ZOVOO.
сонсгол энэ тэр гэж нялуурахаасаа , ийм эгзэгтэй цаг үед шууд ЦАВЧИХ нь асуудлыг шийдэх шалгарсан арга ...
Алиалагчаар удирдуулах хэрэггүй
Энхбаяр. Гишүүнд. Бол. Итгэнэ. Энхбаяр. Гишүүн. Минь. Бүх. Лицензийн. Сонсгол. Явуул. Ард. Түмнээ. Оруулж. Байгаад. Хий. Та. Бол. Жинхэнэ. Чадна. Шудрага. Ёсыг. Тогтоогоод. Өг. Үнэхээр. Гутамшигтай. Байна. Баялгийг. Бүгдийг. Нь. Том. Жижиггүй. Төрийн. Мэдэлд. 100. Хувь. Ав. Хууль. Хэрэгжүүлэхийг. Хулгайч. Нараас. Шаардах. Биш. Шууд. Хуулийг. Хэрэгжүүл. Амжилт.
Ухаа худгийг дагуулж ER-т усны нөөцийг өгсөн нь хамгийн том луйвхр болсон юм. ЭТТ одоо л дөнгөж баяжуулж эхлэж байна. Эндээс MCS-т яаж өгөөмөр хандацгааж байсаныг харж болно.
Ухаа худгийг дагуулж ER-т усны нөөцийг өгсөн нь хамгийн том луйвхр болсон юм. ЭТТ одоо л дөнгөж баяжуулж эхлэж байна. Эндээс MCS-т яаж өгөөмөр хандацгааж байсаныг харж болно.
Б.Энхбаяр шударга бас туршлагатай. Харин жаахан гэнэндүү. Өөр сонголт байхгүй дээ.
Б Энхбаяр бол МАТ тэйгээ цуг байгаа Эх оронч Б Энхбаяр монгол төрд хэрэгтэй хүн
имонгол ардын нам ардчтлсан даяаршлын нам бшээ орсын нэгдсэн орос нам шиг ард түмний нам билээ даяаршлын ардчилсан намын үед дэлхийд хятад улс эдийн засгаар хурдацтай хөгжин америкийг давж гарсан гэнэлээ монголыг зарим хүмүүс баялгийн хараал туссан гэж төвдийн шашинд мансуурсныг нь далимдуулан итгүүлэх гэж оролддог үнэндээ монголын үе үеийн засгийн газар монголын баялгийг монголчуудад өхгүйгээр гадагш гаргаж зорж цөөхөн хүн баяжиж монголыг боолчилсон мөлэиэ ядууруулсан үүний тод жишээ оюу толгой таван толгой --------------------монголын ард түмэн уул уурхайн гэрээ хэлцэл ашиглалт лицензийг цөм луйвар хулгай гэж үздэг нь үнэн ёвропийн даяаршлын ардчилал натог өргөжүүлсээр орос хятадыг хагалан бутаргах дайнд хүрсээр цөмийн дайнд бэлтгэж эхэлсэн
Ухаа худаг аа улсдаа авах хэрэгтэй
Энхбаяр гишүүн шударга хуульч хүн зөв удирдаж хулгай болон хууль бус тагнах ажиллагаанд цэг тавина гэдэгт итгэж байна
Sonsgol hiilee geed yu shiiddeg ym ? urd hiisen bugd luivardsan buhnee gaihuulj heev neg alban tushaaldaa magtuulj suuj bn , herev luivar n unen ym bol zasag n shuud huraah erhgui yu ? iim jujig hereggui bizdee ? tuunii orond huraah yosgui bol tednii zugeer ajliig n hiilgeed uguuch !
ur dun uu um be? , tegeed ter chariuuchlaga n chaana baina ?
Энхбаяр удирдаж болхгүй ээ, энэ нөхөр уг нь нүүрсний сонсголыг сайн удирдсан, мундаг залуу. Гэхдээ Ухаа худаг дээр бол болохгүй. Эсрэг талын буюу Эмсиэс-ийн хүн учраас хамаарал бүхий этгээд болчихно. Оджаргал үе үеийн парламентад АН-д ч ,МАН-д ч өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлж шургуулдаг. Хамгийн удаж бгаа нь Хөвсгөлийн Энх-Амгалан сайд гээл явж өгнө дөө. Энэ 126 дотор гэхэд М банкны захирал Соронзонболд, шаарк Энхтүвшин, Б.Энхбаяр гурав чинь Дорнод наймгийн нэг нутгийнхан шд. Оджаргалын дүү нар гэсэн үг. Шаарк Энхтүвшин сая 11 сард гэнэт ухаан орсон юм шиг хоёрдугаар хэлэлцүүлэг нь өнгөрчихөөд байхад төсөв задалж шүүмжлээд Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нартай хамт Оюунэрдэнийг огцруулна гэж байх үед Б.Энхбаяр тэр талд л дуугарч Ерөнхий сайд огцор гэсэн хүн шдээ. Тэгээл бод. Ухаа худаг дээр бол Оджаргалын төлөө л дуугарна, эсвэл эс үйлдэхүй хийнэ харж л бгаарай.
Zuv zuv demjij bn
Энержи ресурс олны нүдэн дээр ил тод үйл ажиллагаа явуулж байгаа тэнд олон зуун хүн ажиллаж, амьдралаа дээшлүүлж яваа Монгол компани. Ганц ухаа худаг бишээ зочид буудал, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны үйлчилгээ гээд маш чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүнийг өнөөдөр гэнэт нээсэн мэт ярих нь маш утгагүй санагдаж байна.Төр Ашигт малтмалын хувиа шинээр тогтоох гэж байгаа бол түүнийгээ л хий л дээ. Ардын дайсан илрүүлсэн аятай авирлах нь бүр ч утгагүй байна.
Хэдэн мянган хүнд цалин өгсөн гээд нийт ард түмний өмчийг хулгайлж болохгүй л байлтай. Адгийн би ч гэсэн тийм том баялгийг үнэгүй хүртчихсэн бол Эм Си Эсээс илүү юм Монголд хийж чадна. Битгий худлаа хүмүүсийн тархийг угаах гэж оролд
Хуц, Сая сая монголчууд ядуу амьдарч байхад хэдхэн мянган ажилчин бол зүгээр золиос болгох тоо мэдэв үү. Их тооны хажууд бага тоо ярихгүй.
Тавантолгой ард түмэндээ цагаан сарын өмнө 100000 төгрөгний ногдол ашиг өгөх юм байна. Луйварчид ухаа худгийг луйвардаж ард түмнээс хулгайлаагүй бол сая төгрөгийн ногдол ашиг авч байх байсан юм. Энхбаяр гишүүндээ амжилт хүсье
Дэмжиж байна. Хүний эрхэнд хаалдаж хувийн өмчийг хураасан зүйл ОГТ байхгүй. Тэрхүү өмчийг өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон эсэхэд л хамаг учир нь байгаа юм шүү
Ухаа худаг бол сая сая жилийн эрдсийн хуримтлал, Монголын ард түмний өмч болохоос та муусайн уулын хийсэн бүтээл биш шүү. Улс авч ард түмэндээ өгөөжийг нь хүртээх ёстой. Яагаад Монголчууд ядуу амьдрах ёстой гэж?
Энхбаяр шударга, маш зоригтой, асуудлыг шударга шийдэж чадна. Энхбаяр л удирдаж чадна. Амжилт хүсье
Энхбаяраас өөр ийм ноцтой асуудлын учрыг олох хэн байв гэж. Гэхдээ их хурлын шинэ даргын хэрэг илрэх тул бөөн эсэргүүцэлтэй тулгарнаа.