
БАКУ, 2025 оны хоёрдугаар сарын 19 /oxu.az/. Манай гаргийн дотоод цөм 15 жилийн дараа эргэхээ больж, бүрэн зогсоно гэсэн дуулиант мэдэгдлийг АНУ, Хятад, Францын эрдэмтэд хийжээ.
Энэ талаарх судалгааны материал шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн яг төвд буюу гадаргуугаас 5150 км-ийн гүнд 1300 км-ийн радиустай улайссан хатуу цөм оршдог ба никель ба төмрөөс тогтож, гадуураа шингэн цөмөөр бүрхэгддэг. Энэхүү гадаад цөм нь Дэлхийн гадаргуугаас 30 км-ийн гүнээс эхэлж, 2900 км-ийн гүн хүртэл үргэлжлэх манти давхаргатай холбогдоно.
Дотоод цөм нь манай гаргийн соронзон талбайг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг байна. Цөмд явагддаг геодинамо гэдэг нарийн төвөгтэй үйл явцын дүнд эх Дэлхий маань соронзон хамгаалалтын хүчирхэг бамбайтай болсноор Нарны цацрагийн сөрөг нөлөөллөөс амьд бүхэн хамгаалагддаг ажээ.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийсэн газар хөдлөлтийн сейсмик долгионы тархалтын судалгааны өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийсэн эрдэмтэд “1970-аад оны эхнээс Дэлхийн дотоод цөм баруунаас зүүн тийш эргэж байгаад 2009-2010 онд эргэлт нь гэнэт зогссон" гэх дүгнэлтийг хийжээ. Харин одоо дотоод цөм дахиад хөдөлгөөнд орсон бөгөөд өмнөхөөс эсрэг зүгт эргэж байгаа гэнэ.
Дотоод цөмийн динамик хөдөлгөөнд өөрчлөлтүүд гарч байгаа нь Дэлхийн соронзон талбайг үүсгэх үйл явцтай холбоотой байж магадгүй юм. Эрдэмтдийн тооцоолсноор, 2040 он гэхэд цөмийн эргэх хөдөлгөөн бүрэн зогсох бөгөөд хэсэг хугацааны дараа Дэлхийн эргэж буй чиглэлд дахин эргэж эхлэх ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл24
Адьяахүү андаа,,,,эмээ уу хөө,,,интернэт ухаад элдэв юм үзээд,,, түүнийгээ ургуулан бодоод,,, гүн бясалгаад байвал,,, шар хадны автуусанд суух хэрэг гарна шүү,,,,
Ха ха гоё хэллээ. Юун аймаар гарчиг тавиад юу бичсэн юм бэ хэ хэ. 202.126 Уг нь чи бөгс бөөр гeополитик энэ тэр гэж далийгаад байхгүй бол бол хөгжилтэй нөхөр байна шүү
2040 онд дэлхий эсрэгээрээ эргээд эхлэхээр нар өглөө баруунаасаа мандах байх даа? Хулгайч луйварчид засаглахыг хангалттай олон жил үзлээ, одоо хэдхээн жилийн дараа нар баруунаас гарахыг үзэж магадгүй л юм байна?
хэрэв цөм эсрэг зүгт эргэвэл нар баруунаас гарч зүүн тийш шингэдэг болох уу
Haha ugui. Zogswol delhii soronzon orngui bolno
тийм юм болохгүй
Ёоо зүрх зогсох шахлаа Гарчигаа арай эёрүүлж болохгүй байсан юмуу
Хүн төрөлхтөн удахгүй мөхнө.
Ийм гутранги үзэлтэн харин удахгүй үхнэ ш дн!
Эх дэлхийгээ сүйтгэж бохирдуулж, нөөц баялгийн шавхан хоосолж дэлхийн эко системийг алдагдуулж байгаа юм чинь удахгүй мөхнө шдээ оркоо. Мөхөхийг хүсэхгүй байна уу? кккк
Хуульчхан эсвэл сэтгүүлчхэн мэтийг шалихгүй гарууд сайнс мэдээ орчуулахад дэндүү жулдана! Битий ийм юм хийж өөрийгөө шившиглэ!
дэлхийн цөм зогсоод дараа нь өөр чиглэлд дахиад эргэнэ гэсэн бна ш дээ, юм мэддэг юм шиг юун сүртэй хүлээж авдаг оркууд вэ
Одоо тэгээд яахуу,,,лаа шүдэнзээ бэлдэх үү,,,,,зогсоод хөдөлбөл ч яахав,,,бүррр,,,, буцаад эргэнэ гэжийшдээ,,,аймаар юм бишүү,,,гайгүй байгаа,,,
Бас л нөгөө ихэс дээдсүүд эхнэр хүүхдээ чирээд уулын мухар луу явцгаах байх даа.
Тэгээд бүгд зэрэг үхэх юм уу, цуварч үхэх юм уу
Жаахан цуварч үхнэ ингэнээ..хэ2
Мал гэхэд багадах дүф юм бичих юм даа. Хаанаасаа ийм юм олоод биччихдэг бнаа. ФЦөм зогсвол дэлхий дээр юу ч оршин тогтнох аргагүй болно.
дэлхийн дотоод цөм соронзон талбайгаа тохируулахын тулд үе үе зогсож, дараа нь эсрэг зүгт эргэдэг гэдгийг эрдэмтэд олж мэдсэн бна ш дээ. Том нээлт! юун оршин тогтнох болоод солиороод явчихав?
Ямар аймаар юмбээ,,,өөрийгөө засаад тохируулаад явдаг гэхээр бүр сэтгэдэг байх нь байншдээ,,,тэгээд,,,гэнэт зогсоод,,, жаахан бодож байгаад “””за одоо баруун эргэнээ”””” ч гэдэг юмуу,,, шийдвэр гаргадаг байхнээ ,,, аймаар юм бишүү,,,,
Юун Дэлхийн эргэлт цаана чинь Монгол улсын төр эргэчихгүй шиг байвал барав!!!
Олигархууд саранд амьдарх байх даа.
Дэлхийн татах хүч байхгүй болж аль дуртай солир нь ирж мөргөх юм бна даа.
Дэлхий төмөрөө ухаад гаргаад байвба.соронзон орон үүсэхгү з Тэг зогсолт хийх байх
Яаанаа. Юу болоод явчих.