
Тэнэгрэл болон зөнөгрөлөөс сэргийлэх боломжийн асуудалд
Амьд биет бүхэн (амьтан, ургамал) эсүүдээс бүтдэг. Хүний эрхтэн нэг бүр (булчин, яс, уураг тархи) өвөрмөц эсүүдтэй. Ихэнх эрхтний эсүүд нөхөн сэргээгдэж, шинэчлэгдэж байдаг бол уураг тархины эсүүд (мэдрэлийн эсүүд) үхсээр, хорогдсоор дуусдаг. Үхэх, хорогдох явц нь зохисгүй нөлөөнөөс л үүдэлтэй. Мэдрэлийн эсүүд үхэх, цөөрөх хэрээр хүний оюун ухаан мууддаг. Хүний тэнэгрэл, зөнөглөх гажиг нь мэдрэлийн эсүүдийн тоо хэмжээ, хоорондын нь холбоо, сүлжээ, харилцаанаас, эсүүдийн нь хоорондоо холбогдох сэртэнгүүдийн өтгөрөл болон сийрэгжилтээс хатуу хамааралтай. Ингэхлээр хүн залуу, хөгшин аль ямар ч насандаа тэнэгрэл, зөнөгрөлд орж болох ажээ. Чухам иймийн учир идэр залуугаараа тэнэгрэлд автсан хүн ч байдаг, мөн зуу шахам настай хэдий ч саруул ухаантай хөгшид ч байдаг.
Судлаачдын олж тогтоосноор сөрөг нөхцөл нь бүрдэх аваас хүн амын 45 хүртэлх хувь (хөгшин, залуу) тэнэгрэх, зөнөглөх магадлалтай ажээ. Хэрвээ сөрөг хүчин зүйлүүд, сөрөг нөхцөлийг нь бууруулах, багасгах аваас энэ 45 хувь хэд ч болж буурч болох гэнэ. Сөрөг хүчин зүйлүүдээс голлох хорлолтой нь юуны өмнө архи, тамхины хэрэглээ, холестерины өндөр түвшин, хөдөлгөөний дутагдал, боловсролын нам түвшин, таргалалт, сахарын шижин, агаарын бохирдолт, хараа болон сонсголын муудалт, цусны даралт ихсэлт, тархины бэртэлт, ганцаардалт, сэтгэлээр уналт юм байна.
Залуучуудын 5 хүртэлх хувь нь мэдлэг, боловсролын хэтэрхий нам түвшнээс шалтгаалж, харин дунд насныхны 7 хувь нь дүлийрлээс, мөн 7 хувь нь холестерины өндөр түвшнээс, 3 хувь нь сэтгэл гутралаас, 3 хувь нь уураг тархины бэртлээс, 2 хувь нь хөдөлгөөний дутагдлаас, 2 хувь нь сахарын шижингээс, 2 хувь нь утаат тамхинаас, 2 хувь нь цусны даралт ихсэлтээс, 2 хувь нь таргалалтаас, 2 хувь нь архидалтаас болж тэнэгрэл, зөнөгрөлд автдаг байна.
Харин хөгшдийн 5 хувь нь ганцаардлаас, 3 хувь нь агаарын бохирдлоос, 2 хувь нь сохорсноос болж эрт зөнөдөг гэнэ. Энэ бүхнээс болж нийлбэр дүнгээрээ нэг үеийн хүмүүсийн 45 хүртэлх хувь нь тэнэгрэл болон зөнөгрөлд автах магадлалтай ажээ.
Хүн гэдэг амьтан идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх хэрээрээ, шинэ зүйлд суралцах хэрээрээ, аль болох олон хүнтэй харилцах хэрээрээ, инээх, дуулах, бүжиглэх, гар урлал хийх (зурах, сийлэх, оёх хатгах, гоёл чимэглэлийн зүйлс урлах г.м) хэрээрээ, мөн аялах, зугаалах хэрээрээ зөнөгрөл, тэнэглэлд автахаас сэргийлдэг байна. Чингэж эр, эм, хөгшин, залуу хэн боловч аливаад идэвхтэй, зөв, хүмүүнлэг, оюунлаг, соёлжингуй болж чадах аваас л урт насалдаг, эрүүл амьдардаг, саруул ухаантай янзаараа л зуу гаруй насалдаг ажээ. Энэ бол сүүлийн гурван жилд судлаачдын олж тогтоосон мэдлэг, мэдээлэл юм шүү.
Олон хүнтэй танил тал, холбоо харилцаатай байдаг, гар урлал эрхэлдэг, ном судар их уншдаг, хөгжилтэй ааш авиртай хүн зөнөх нь бага, 90 гарсан насандаа ч оюун ухаан нь саруулхан байдаг нь ажиглалтаар, мөн тусгайлсан судалгаагаар нотлогджээ.
Монголчууд бидний хувьд ч гэсэн байдал мөн л адилхан болохыг олон ахмад хүмүүстэй харьцаж ирсний хувьд би ч мөн л тэгж хэлэх байна. Надаас 20-30 насаар ах байсан танилуудаас минь өмнө дурдсан болзолд яг таг нийцэх хүмүүс л 90 гартлаа ер зөнөсөн шинжгүй байсаар хорвоог орхисон юм. Тэд надтай яг 50-60 настны адил л ухаалаг, тод, цэгц ярилцдаг байж билээ. Тэдний хэн нь ч ном сонин уншихаа ер орхиогүй, нийтэч, хөгжилтэй ааш авираа ч ер гээгээгүй, хошигносоор, инээсээр, инээлгэсээр л байсан даа...
Бусдыг гүтгэх, хараах, зүхэх, худал хэлэх, хулгай хийх, авлига авах, өгөх, хэтэрхий шунах зэрэг нь түгшүүрт автах, стресст орох, нойргүйдэх зэргээр “Санаа муут яван хатдаг”, “Хараал хар толгойндоо эргэж тусдаг”, “Шунал ихэдвэл шулам болдог” гэхчилэн ард олны цэцэлж ирсний дагуу тэнэгрэл болон зөнөгрөлд автах нөхцөл болдог нь ч мөн батлагджээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан статистик тоо баримтаар энэнийг нотолжээ. “Гэнэт их идэх гэдсэнд халтай, гэнэт их баяжих (буруу аргаар) аминд цөвтэй” хэмээн өвгөд маань буруу замаар баяжихыг их эртнээс цээрлэж байжээ. Хулгай, худал нь илчлэгдэх, авлига, луйвар нь баригдах, шүүх, цагдаа, прокурорт, авлигатай тэмцэх газарт байцаагдах, хөрөнгөө хураалгах, нэр нүүрээ хийх газаргүй болох зэргээс эмээж, түгшиж, нойргүйдэж, айж цочиж амьдрах нь яаж ч хар мөргүй байх билээ... Бусдад хоргүй, өөртөө зэмгүй, нүүр бардам явж байхын ач холбогдол, сайн үр дагавар гэж байнаа! Буруу арга, замаар хөрөнгөжсөн хүмүүс, тэр дундаас миний зарим танил өдөр шөнөгүй түгшүүрт автсаар эрт нас барцгаалаа.
Тэнэгрэл болон зөнөглөлийн асуудалд ХХ зууны эцэс, XXI зууны эхээр л судлаачид илүү их анхаарах болов. Энэ нь ч цаанаа бодит шалтгаантай. XIX зууныг хүртэл хүний дэлхийн дундаж нас 40-50 байсан үед тэнэгрэл, зөнөглөл анхаарал татах нь мэдээжээр бага байжээ. Шинжлэх ухаан хөгжиж бактери, вирусын эсрэг эм, вакцин бэлдэж чадсанаар хүний дэлхийн дундаж нас бараг хоёр дахин уртассан нь тэнэгрэл, зөнөгрөлтэй тэмцэх асуудлыг чухалчлахад хүргэсэн байна. Хүн төрөлхтөн зүй бусын тансаглалд ихээр автах, илүүдэл жинтэй болох, амьдрах орчин нь бохирдолд нэрвэгдсэнээр ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад тэнэгрэлийн аюул ихэссэн ажээ.
Дахин давтан боловсруулж, давсалж, амтлагч болон өнгө оруулагч нэмж, лаазалж консервласан махан бүтээгдэхүүн, сахар их хэмжээгээр нэмсэн варенье, жигнэмэг, чихэр, хийжүүлсэн ундаа, нүүрс ус ихээр агуулсан, тослог ихтэй гурилан бүтээгдэхүүн зэрэг нь бүх насны хүмүүсийг илүүдэл жинтэй болгосоор байна. Хүмүүс одоо давснаас, сахараас, дээд гурилаар хийсэн олон амттанаас татгалзах хэрэгтэй болов. Таргалалт, зүрх судасны өвчин, инсульт, инфарктаас сэргийлэх нь эдүгээ цагийн тэргүүн шаардлага болчихлоо.
Дээр тоочсон 14 шалтгааны голлох 5-6 шалтгаан нь бараг л монгол эр хүн бүрд байх болов. Тамхи, архи, таргалалт, цусны даралт ихсэлт, холестерины өндөр түвшин, хөдөлгөөний дутагдал гэхэд л 40-60 насны эрчүүдэд байж л байгаа шүү дээ. Илүүдэл жин, хэт таргалалт нь 10 гаруй төрлийн хорт хавдрын шалтгаан болдог нь ч тогтоогджээ.
Зөнөхгүй байхад тусалдаг ажил, мэргэжил гэж бас байнаа. Энд юуны өмнө эмч, багшийн ажил ордог. Эмч, багш хоёр мэргэжлийн чиглэлүүдээрээ тасралтгүй суралцаж, шинэ мэдлэг, зөв мэдээлэл олж авч байдаг. Бас тасралтгүй хөдөлж явж байдаг. Мөн олон хүнтэй харилцаж, олон хүний үг сонсож, ганцаардал болон сэтгэлээр унахаас харьцангуй хол байж чаддаг.
Жирийн хүний, ердийн амьдралын уламжлалт хэлбэр, жишгээр амьдрах нь ч урт наслах, эрүүл байхын үндэс юм байна. Гэрлэх, үр хүүхэдтэй болох, ясан болон цусан төрлийн хүмүүстэйгээ ойр дотно байх, ахмадуудаасаа суралцах, анд нөхөд олонтой байх, хүнээс бэлэг авч баярлахаасаа илүүтэйгээр бусдад бэлэг өгч, тус хүргэж баярлах нь ч онц чухал гэнэ. Хүмүүсийн хоорондын харилцааны шүтэн барилдлагын учир, утга, нөлөө, ач холбогдол гэж бас байдаг ажээ...
Оройтож гэрлэх, хань ижлээсээ эрт хагацах, зожигрох, сэтгэл санаагаар унах, зөвхөн амин хувиа хичээж явцуурах зэрэг нь ч хүний насыг богиносгох, эрт зөнөхийн шалтгаан болдог гэнэ.
90 хүрч, гарч наслах нь ердийн шахуу зүйл болчихсон эдүгээ цагт ухаалаг, зөвхөн л шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах нь хот, хөдөөгүй л хүсэх, сахих зүйл, иргэн хүний журамт үүрэг, хувь иргэний хариуцлага болоод байна.
Манай иргэдийн, тэр дундаас эрэгтэйчүүдийн боловсролын түвшин ихэнхийнх нь хувьд ихэд доошиллоо. Энэ нь алсдаа тэнэгрэл, зөнөглөлийн нэг том шалтгаан (нэмээд архи, тамхи, таргалалт, хөдөлгөөний дутагдал, цусны даралт) болох магадлалтай. Тэд мухар сүсэгт автах нь ч ихэсчээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гол аюул нь хэт таргалалт болчихлоо. Нэмээд бага насны хүүхдүүд дээд гурилаар хийсэн элдэв амттанаас (торт, чихэр, печенье, зайрмаг г.м) болж мөн илүүдэл жинтэй болсоор байна. Сахар их орсон, давстай, өнгө оруулагч нэмсэн ундааны төрөл, зүйл хяналтгүй ихэслээ. Энэ бол тун ч муу үр дагавартай.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл49
Их дэмий донгосох чинь бас зөнөгрөлийн нэг хэлбэр шүү дээ, профессор гуай !
Үнэн үг хатуу байдаг юмдаа
Чулуунжав абугайн насан дээр,,,уншсан мэдсэн туулсан амьдралын туршлага юугаа бичээд,,,,ад үзэгдэхэд нь ад үзэгдээд,,,,магтан сайшаах нэгэнд нь магтагдаад,,,,нэртэй зүстэй бас мөртэй,,,яваа нь сайхан юмшүүдээ,,,би лав чулуунжав абугайгаар бахархдаг шүү,,,,яахав,,,оросын украинд хийсэн аллага хядлагыг зөв хэмээн цайруулах гэдэг л юм,,,,тэр бол яахвээ,,,хүнд өөрийн итгэл үнэмшил байж болношдээ,,,,
ха хаа хаа, яг тийм. Юм олон янз, тэр тусам бүх хүний амьдралыг судалж магадлал 100 хувь үнэн болохыг тодорхойлох боломжгүй бол Д.Чулуунжав худал бурсан болно. Ирээдүйд яаж өөрчлөгдөхийг үл мэдэх таамаглал төдий зүйлээр хүний тархи угааж үл болно. Математик тооцоо тэгшитгэл нэг алга хөөрхий.
Чи донгосох ч мэдлэггүй байж битгий улиад бай
Иим тиим шинжлэх ухааны судлаач профессор гэж бич л дээ ичээд айгаагүй юм бол. Анагаахын ч юмуу техникиин ч юмуу. Аягүй бол улс төр ниигэм гэсэн балай юм байгаа
Шинжлэх ухаанчаар үнэн зөв мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах гэдэг нь ямар ойлголт юм бол доо. Хүнийг шинжлэх ухаан бүтээгээгүй билээ гэж мунхаглана.
Хүнтэй гэрлэж хамт амьдрах нь зовлон ганцаараа амьдрах нь зовлон.
harin ch esregeerei geed delhiin erdemted batlaad notlood bna.
Энэ нэг зөнөсөн сда байнаа. Социализмын үед үзсэн дуулсанаасаа халаагүй зөнөг
Зуурдаар чадарчихгүй л бол бүгд л хөгширч зөнөншдээ,,,чи ч би ч,,,чулуунжав абугай бичиж л байглдээ,,,яадым,,,,
зөн өг. зөн хайвын шашин
Эрт хүнтэй гэрлэдэг оркуудад гэр бүл төлөвлөлт байдаггүй, алсын хараа байхгүй, зорилго байхгүй, амьдралаас суралцаагүй, бие дааж амьдарч сураагүй. Ер нь эрт хүнтэй гэрлэснээс болж гэр бүл салалт, өрх толгойлсон эцэг эх, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байгаа юм. Та нарын үеийн үеэ өнгөрөөсөн хөгшин оркууд шиг эрт хүнтэй гэрлэдэг цаг үе өнгөрсөн. Ядуу буурай орны хийх юмаа олж ядсан ядуу сэтгэхүйтэй ядуу хүмүүс чинь эрт хүнтэй гэрлэж гахай нохой шиг төрдөг юм. Монголын олон хүүхэдтэй айлуудын ихэнх нь ядуу тарчиг амьдарч байна.
Тооноос чанарын хувьсал гараад л байгаамдаа,,,миний мэдэхийн олон хүүхэдтэй айлын үр хүүхэд нь өсч томроод сайн сайхан яваад ирэхийн цагт,,, жаргал эдлээд явж сууж байгаа ээж аавууд олон байнаа,,,,олны олон таван цэн гэж үнэн шүү,,,
103.57.92.246 битгий худлаа шаалдаа. Олон хүүхэдтэй айлуудын ихэнх нь ядуу тарчиг амьдралтай байдаг шдээ.
Чи,,,эхлээд,,, хүний бичиснийг тогтож уншчихаад,,, дараа нь солиорнуууу,,,балайрнуууу хамаагүй ээ,,,,ямар нэг үг үйлдэл хий,,,дебыль ээ,,,
103.57.92.246 чам шиг эргүү маанаг дебилүүд эрт хүнтэй гэрлээд олон хүүхэд төрүүлээд гуйлгачин царайлаад байж байна.
Buur neg bichih uym oldohgui gesen shig elii balai uym saraachih uymaa ene ih medehiin uvchin tussan balai uvgun.... Tanii naad bichveruud chini hend ch hereggui, zugeer l chavgantsiin heldeg ugnuud za...Zugeer l ach zeenuudee haraad muruuruu amidar.....Eniig ni ch avch tavidag ni ch uy bilee....
яах ч үгүй. өвчин тусахгүй эрүүл байх л хэрэгтэй. бохир хүнс идэхгүй. хордлого болохгүй байх. ариун цэвэр сахих. эрхтэн сольж залгах тийм ч зүгээр амар эд биш. олон судас мэдрэлийн судалыг залгаж оёж чадахгүй. өвчинг урьдчилан сэргийлэх. нийгмээрээ эрүүл байх. эрүүл биед саруул ухаан. эрдэнэт хүний бие эрхтэн бүтэн байхыг хэлнэ.
Сайхан тэнэг ац юм даа
нялх нярай олон хүүхдүүдэд хөгшин өвөө цус эд элтсийн донор болчихсон бас байхымаа. наятай болдгиймаа л гэх юм. чж гуай ная гарсан бизээ. чалх эрүүл саруулаас. sorry нагаржуна гэхдээ загатнаад байвал ханатал маажихтун, загатнаа үгүй бол хавьгүй илүү гэсэн.
усыг буцалгаагүй уух. түүхий ус уух.
усыг буцалгаагүй уухгүй байх. түүхий ус уухгүй байх.
сумаараа зүрх судасны өвчтэй. рашаан шаварт ороод л зүрх нь өвдөцгөөгөөд гэх юм. бэрх тосгон нуль зөс өвдөлттэй. зөс сахар таргалалт хөөнгө хаван. таргалалттай жирэмсэн эхийг яаж амаржуулнаа ч гэх шиг
арван хүний нэг шижинтэй. хүүхдүүд сахартаад. эрүүл хүн ховордоод. шижингээс болж бөөр нь хордож муудаж ажиллагаагүй болж бөөр солиулцгааж байна.
гэдэс өтгөн хатах. голдуу л бактериэр гэдэс нарийсах, гүрвэлзэх хөдөлгөөнгүй болох. нэг бол булчин сулрах ходоодны амсар нээгдэх сөргөө.
Дэлхийд Трамп энэ Чулуунжав гэсэн хоёр зөнөг өвгөн байна ! Нэг нь хөөрөөд өдөр болгон сьюрприз барьдаг юм ! нөгөө нь өдөр шөнөгүй сургаал айлдаад бичээд сонин сайт дээр тавиад амар заяа үзүүлэхгүй юм ! аргагүй зөнөж байна ! Трампыг огцруулж байж ! Чуукаа өвгөнийг нэг том шагнаж байж энэ өвчнөөс нь салгах бөйх !
бадралын орчуулаад байдаг ошо бас тэгж хэлээд. 14 гэхэд үжэ гэрлэчихсэн байх. кекс кекс кекс. кексээр л бүх амьтан адгуус гэгээрчих юм байх. ганцхан залхуу буюу хичээхгүй байна гэнээ. элийртлээ… тэрийгээ гэгээрэл гэж үздэг шашин ч байна. 🧠 🍄🪺🪹 цэнэг газардуулах. нейроны холбоос цэнэг суллах. доор хүчтэй соронзон орон үүсгэх. зүү тавих горчис тавих. сүүжний яс гэрт хонуулахгүй байх. сүүжнийяснд өөр цээр бий шд. хориг цээр. сар дүүрч байхад кексдэхгүй бх гм.
👌🏻 судас атгах 🧲 чинэрээ үүсгэх шумуулын хазсан загатнаа маажих үрэх. 🦗🦗🐞🐞🐛🐛 🐐🐐🐑🐏
Монголын аль гайгүй гэсэн эмс охидыг эхлээд МАНын манж хятад данжаадууд эхлээд эдэлж хэрэглэж байх ёс заншлыг МАН ын бүдүүн данжаадууд тогтоогоод удаж байна.
МАНынхан Саарал ордондоо залуу баньд нарт хошногодуулан гурав дөрвөөрөө залгалдан орилолдох явдал их түгээмэл болж байна. Хотын дарга байсан Су Батболд Саарал ордондоо Хүрэлсүх ,Данх нартаа хошногодуулах эсвэл тэднийг өөрөө хошногодох гээд гүйгээд байгаа сураг байна.
улаан сайд мангар хүүхэдтэй болсон гэсэн шүү дээ!!! гишүүн хэн бас мангар хүүхэдтэй. лам нар бас мэр сэр мангар хүүхдүүдтэй. нэг нь манай энд байдгийм.
таашаалаа удаан барих сайн гэсээр. нөгөө цагаан цаас шиг гэсэн гэлүү. телевизийн дарга. 🧲 🕛🇲🇳 🔵🔴🔵 ⏱ингээд солиод тавьчихсан байсан гэсэн
💐 багцалсан цэцгийг бөөнөр нь үнэрлэх. энэтхэгт зарим газар явж байгаад цэцгийг нь үнэртээд ухаан алдаж унадаг гэсэн үү
гэдэсний бактер sleep apnoe тархины гэмтэл, үйл үр ecstasy эпилепси. дадал болох
намаг балчиг намгийн соролт намагт шигдэлт
πоло-т о миязма(г). 40 жилийн цөл 🏜
энэ хүн оройтож гэрлэжээдээ янз нь
жүүдын равинудыг хүүхдүүд хоорондоо нижгэр хуримлаж гэнээ. сахил санваар ч бүүр чяцаг няад болж ичихээ ч больж баярхал болсымуу даа.
15 толгойтой атгаалжин хар мангастай тулалдаж олон залуус үхэцгээв. ер нь бол бүгд. тэгээд л тэмцэх хүнгүй болоод яагаад ийгээд. таны үлгэр тэмдэглэл юу болсон бэ чж гуай.
Сүүлийн үеийн судалгаагаар эм тариа вакцин витамины найрлагатай холбоотой гэж дүгнэсэн байна
as korben dallas leeloo gary oldman
Mongolchuudaa amsh ih tortsgoo bitgii zogs huuhdee olshruul hun amaa osgoorei.
За би бол яг нэг судалгаа уншиж бсан Английнх бсан. Ганц бие эмэгтэйчүүд урт насалж харин ганц бие эрчүүд богино насалж бгааг харуулсан бсан. Тэгэхээр гэрлэлт бол эрчүүдэд л их ашигтай болж таарсан шүү
английн эрэгтэй мэс засалчид стрессээ тайлах гэж эмэгтэй эмч сувилагч нараа жүкэндэх явдалыг яаж шийдэхээ мэдэхгүй вайна гэсэн
витамин a b c d... -н гаж нөлөө гэж байгаа. гаж нөлөө-г ч ашиглах бий. анагаах хими физик биологи ботаник…
ану-д байдаг зүү тавьдаг эмнэлгийн со ажилтан эпилепсидээд байгаа хүнд бодлын эрчээ өөрөө суллаж сур гэсэн үү нэг тиймэрхүү юм хэлэх шиг болсон, анзаарсангүй.
ert gerellee geed eruul saruul baigaad baisan ym alga. nuli stress nuli heruul uruul 2 taliin hadmuud ene ter geed antsaaraa baisanaas l lav iluu ersdel, uvchin, stress huleedeg shuu kkk
шашин о пи ум гэдгээ бөөгийн хэмжээд бага сага л мэддэг